Олимпиадад алтан медаль хүртсэн сурагчдад 10 сая төгрөгийн шагнал гардууллаа

2021-10-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Олон улсын олимпиадад авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөж алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон шагналт байр эзэлсэн сурагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит мөнгөн шагналаар урамшуулж, батламж хадгалууллаа.  

Олон улсын олимпиадын алтан медальтан 10 сая төгрөг, мөнгөн медальтан таван сая төгрөг, хүрэл медальтан гурван сая төгрөг, шагналт байр эзэлсэн сурагч нэг сая төгрөгийн шагнал, батламж гардаж авав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг

     А.Нямдаваа Математик- алт, Мэдээлэл зүй- мөнгө /Сант сургууль/

    М.Өнөболд Математик- алт  /СБД-ийн 1 дүгээр сургууль/

    Ц.Сайханбилэг Математик-  мөнгө  /Сант сургууль/

    О.Мишээл Математик- мөнгө  /Шинэ Монгол сургууль/

    Э.Тэргэл Биологи- мөнгө /Орчлон сургууль/

    О.Тэмүжин Хими- мөнгө /Орчлон сургууль/

    Б.Гэрэл Хими- мөнгө /Хөгжил цогцолбор сургууль/

    Б.Батсамбуу Математик- хүрэл /Олонлог төв сургууль/

    Д.Энэрэлт Математик- хүрэл /Сант сургууль/

    Б.Пүрэвбадрал Биологи- хүрэл /СБД-ийн 1 дүгээр сургууль/

    Б.Бодьхүү Биологи- хүрэл /Шинэ үе сургууль/

    А.Ирмүүн Хими-хүрэл /Хобби сургууль/

    Б.Билгүүн Физик- хүрэл /Сант сургууль/

    О.Анирчулуу Физик- хүрэл /Сант сургууль/

    Д.Бумчин Хими- Шагналт байр /Сант сургууль/

    Б.Тэмүүлэн Физик- шагналт байр /Сант сургууль/

    Э.Барсболд Физик- шагналт байр тус тус эзэлж /Сант сургууль/ шагнал хүртлээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж олон улсын шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах зарлиг гаргана" гэж хэлсэн. Энэ зарлиг гараад хэрэгжиж байна. Тодруулбал, Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит нэг удаагийн тэтгэлэг олгох, Хүүхэд бүр олимпиадын бэлтгэл, сорилд орох боломжийг бүрдүүлэх, Цахим дэд бүтцийг үүсгэх, Бэлтгэж буй багш нар болон олимпиадыг зохион байгуулах хороог санхүүжилт, зохион байгуулалтын тогтвортой байдлыг хангахаар зарлигт туссан билээ. Мөн та бүхэн дэлхийн тэргүүлэх 100 их дээд сургуульд суралцах урилга хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр суралцан эх орондоо ирж, ажиллах, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж байна. Та бүхнийг үе тэнгийнхэн, дүү нараа амжилтын өөд чиглүүлнэ гэдэгт миний бие итгэл төгс байна.

Монгол Улсын сум, хороо бүрээс сурагчдыг олон улсын олимпиадад бэлтгэж, амжилт гаргах тэгш боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг Эрдэмтэн багш та бүхнээсээ хүсье. Эрдэм чадвартай монгол хүн Монголын баялаг, хөгжлийн тулгуур байх болно” хэмээв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12