Дэлхийн хуримтлалын өдөрт: Хэмнэсэн зардлаа шууд хадгал

2021-10-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

Дэлхийн хуримтлалын өдрийг анх 1924 оны аравдугаар сарын 30-ны өдөр Италийн Милан хотод зохион байгуулагдсан Олон улсын хадгаламжийн банкны анхны чуулганы үеэр санаачилж байжээ. Монгол Улс 2012 онд үүнд нэгдэн орж жил бүрийн аравдугаар сарыг банкны салбарын хэмжээнд хуримтлалын сар болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд, 2020 оны байдлаар нийт өрхийн 31.9 хувь нь хадгаламжтай байна гэж Үндэсний статистикийн хорооноос тооцоолжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд, цар тахлын улмаас хүн бүр эрсдэлд бэлэн байж хуримтлалтай байх хэрэгтэй болж байна. Ази болон Европын орнуудад хийсэн “Ковид-19 цар тахал хадгаламж эзэмшигчдийн зан төлөвт хэрхэн нөлөөлж буй судалгаа”-наас иргэд хуримтлалаа энгийн үеэс илүү нэмэгдүүлж байгааг онцолсон байна. Дэлхий дахинд хөгжлөөрөө тэргүүлж буй Швейцарь, Швед, Герман зэрэг орнуудад иргэдийнх нь 95-аас дээш хувь нь хуримтлалтай байдаг. Мөн өрх, айлууд нь нийт орлогынхоо 10 хүртэлх хувийг тогтмол хуримтлуулдаг гэсэн судалгааг гаргажээ. 
Тэгвэл Дэлхийн хуримтлалын өдөрт зориулж хэрхэн хялбар, энгийнээр мөнгөө хэмнэж, хэмнэсэн мөнгөө хуримтлалдаа нэмж болох талаарх бяцхан зөвлөгөөг хүргэе. 
1.Хадгаламжийн автомат үйлчилгээг ашиглах хэрэгтэй. Өдөр бүр эсвэл тодорхой өдрийн давтамжтай таны данснаас тогтмол гүйлгээг хадгаламжийн данс руу хийдэг үйлчилгээ. Харин автоматаар татагдах мөнгөний хэмжээ бага байх нь тохиромжтой. 
2.Өдөр бүр цүнх, халаасанд хуримтлагддаг бэлэн мөнгийг цуглуулж эхлээрэй. Цуглуулгаа гахайнд биш шууд хадгаламжийн данс руугаа хийж заншаарай. 
3.Дэлгүүр орохоосоо өмнө шаардлагатай зүйлсийн талаарх жагсаалтыг гаргаж сурах, ресторан, зоогийн газарт хоолыг жижиг порцоор захиалах, мөн хөнгөлөлтийн купонуудыг ашиглаж, хэмнэсэн мөнгөө шууд хадгаламжийн дансандаа шилжүүлж хэвшээрэй. 
4.Онлайн худалдааг хязгаарлах. Худалдааны сайтаас авах зүйлсээ сагсанд хийж бөөгнүүлэхгүйгээр нэг нэгээр нь шууд худалдан авалт хийж гүйлгээгээ хийж байх нь хэрэгцээгүй олон зүйл худалдаж авахаас сэргийлэх сайн арга болдог. 
5.Интернэт, кабелийн үйлчилгээ, гар утас, цахилгааны төлбөрийг одоо байгаагаас даруй 20 хувиар бага гаргахыг хичээх. Хэрэв ингэж хэмнэж чадсан бол хэмнэсэн мөнгөө шууд хадгал. Жилийн дараа та багагүй мөнгө хуримтлуулсан байх болно. 
6.Хадгаламжийн зорилго тавих. Боломжтой үедээ хадгалах биш зорилтот хуримтлалын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. Тухайлбал, 50/30/20 хувилбар байж болно. Орлогынхоо 50 хувийг өрхийн хэрэгцээт зүйлд, 30 хувийг хувийн хэрэгцээнд, 20 хувийг хуримтлалд зориулах арга тохиромжтой. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.14 ЛХАГВА № 202 (6679)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12