"Тавантолгой түлш" компанийн 51 хувийг хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК эзэмшихээр боллоо

2021-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгой түлш”  ХХК-ийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн байна. 

 Энэ тухай "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой ХК 2018 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд "Тавантолгой түлш" ХХК-ийг санхүүжүүлж ирсэн. Учир нь Улаанбаатарын утааг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зэрэг нийгмийн ач холбогдолтой ажлуудад компани өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл "Тавантолгой түлш" ХХК-ийн хувь эзэмшигчийн асуудал тодорхойгүй явж ирснийг та бүхэн мэднэ. Цаашид компанийн 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК эзэмшихээр боллоо. Өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд ажилладаг байсан бол “Эрдэнэс Тавантолгой ХК-д шилжсэнээр бизнесийн зарчмыг барьж ажиллана.Өөрөөр хэлбэл, жилээс жилд зөвхөн татаасаар буюу санхүүжилтээр ажилладаг байсан бол одоо үйл ажиллагаагаа бизнесийн үйл ажиллагаа руу чиглүүлэх, орлого олох бусад түвшний хэлбэрүүдийг бий болгох, бусад орон нутагт шаарлагатай төсвийг санхүүгийн хувьд үр ашигтай нийлүүлэх, цаашлаад дэлхийн түлш үйлдвэрлэх ямар боломж байна гэх хандлагын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК бизнесийн зарчмаар ажиллуулах хүрээнд авсан" гэв. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын үнийг 50 хувиар хөнгөлөх Засгийн газрын шийдвэр 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

 Эх сурвалж:www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 10 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 22 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 28 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин