Төв талбайд тээвэрчид биш “СТРАТО” жагсч байгаа юу

2021-10-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Уул уурхайн “Страто” компанийн уншигчид андахгүй.  Энэ компани  Дорноговийн Шивээговь буюу Чойрт нүүрс угаах үйлдвэртэй. Тавантолгойн нүүрсийг угааж баяжуулаад экспортод гаргадаг. Харин олонд танил болгосон хүн нь ЕТГ-ын дарга асан З.Энхболд. Бүхий л цаг үед, тэр дундаа эрх ашиг нь зөрчигдөх бүрт Зи-тэй холбогддог. Жаахан тодруулбал, “Страто” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч Ачитсайханы Баттүшиг бол Зандаахүүгийн Энхболдын төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтохтой хамтран байгуулж, хамтран эзэмшдэг.

Тэгвэл З.Энхболдын ээлжит эрх ашиг яг одоо Төв талбай дээр “зогсч” байна. Түүний хамаарал бүхий хүмүүсийн эрх ашиг нүүрс тээвэртэй холбоотойгоор хөндөгдсөн учраас Төрийн ордны өмнө тээвэрчдийн нэрийг барьсан “СТРАТО” компанийнхан жагсч байна гэж хэлж болохоор. Яг үнэндээ бол Страто-гийн хөлд үрэгдэж буй жинхэнэ хохирогчид нь малчид, нутгийн иргэд юм. Тэд тоос татуулсан шороонд дунд амьдарч байгаа учраас байнга гомдол гаргаж байдаг ч тоогоогүй явж ирсэн. Харин энэ удаа Стратогийн замыг хааж, тээвэрлэлт зогссон учраас эрх ашиг нь хөндөгдөж, ийнхүү талбай дээр аргаа олох гэж зүдэрч яваа тээврийн жолооч нарын нэрийг барьж улс төр хийж байгаа бололтой.

Энэ компанийн талаар өнгөрсөн жил Эдийн засагч Л. Наранбаатар хэлэхдээ “Страто компани 2015 оны долдугаар сард байгуулагдсан бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сард З.Энхболд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг унагаж, “Эрдэнэс таван толгой” ХХК-нд 30 сая тонны хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэр барих боломжийг хаасан.  Эдийн засгийн тооцоогоор үүнээс болж, 11 тэрбум ам.долларын экспортын орлого хийх, үндсэн тооцооноос алдагдсан боломж нь 8,4 тэрбум ам.доллар байна. Гэрээг унагаснаас хойш хоёр сарын дараа байгуулагдсан “Страто” компани өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” ХХК-ий  нүүрсийг угааж, ашиг хийж байгаа. Тухайн орлогоос З. Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох компани байгуулагдсан өдрөөс эхнэр Т.Бат-Өлзийгийн дүү Т.Батдэлгэр 2018 оны аравдугаар сараас эхлэн цалин авсан.  Мөн ЖДҮ-гийн 950 сая төгрөгийн асуудал гарч ирж байгаа ба миний таамаглаж буйгаар З.Энхболд УИХ-ын дарга байх үедээ н.Батсүх, З.Хишигтогтох, Ж.Даваасүрэн гэх мэт өөрийн төрөл төрөгсөд болон намын ураг нэгтэй нөхдүүдээр дамжуулан ЖДҮ-г хийж байсан загалмайлсан эцэг байсан уу гэдгийг хууль хяналтын байгууллага шалгахгүй байна вэ гэдгийг онцолмоор байна” гэж байв.

Эх сурвалж: www.polit.mn

Мэнлэг
ЗИ МОНГОЛ ТӨРИЙН ХУТГУУР
zahialgatai... biz
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 54 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 59 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

1 цаг 59 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

17 цаг 27 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

20 цаг 47 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин