Блоклон олборлолтыг нэг эхлүүлсэн бол зогсоох боломжгүй

2021-10-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

Оюу толгойн далд уурхайг эхлүүлэх, гэрээний зарим зүйлд өөрчлөлт оруулах асуудал, хэлэлцээрүүд үргэлжилж  байна. Оюу толгойн зүгээс жил бүр Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулдаг нөөцийн тайланг хүргүүлсэн байна. Түүнчлэн АМГТГ-т ТЭЗҮ-ийг батлуулахаар хандсан байгаа аж. Мөн уурхайн эрчим хүчний дунд болон урт хугацааны шийдлийг тохирох зэрэг асуудлууд хүлээгдэж байгаа аж. Учир нь  2023 оны долдугаар сар гэхэд БНХАУ-ын талтай хийх импортын эрчим хүчний гэрээг сунгахтай холбоотой юм байна. Түүнчлэн далд уурхайн төслийн нэмэлт хөрөнгө болох 1.4 тэрбум ам.долларыг Оюу толгой ТУЗ-ийн хурлаараа батлах асуудал нь гэрээ хэлэлцээрээс шалтгаалан хүлээлттэй байгаа юм байна. 
        Оюу толгой далд уурхайг блоклон олборлох гэсэн дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Огтлох малтлага буюу блоклон олборлох арга гэдэг нь дэлхийн хүндийн хүчийг ашигладаг учраас нэг эхэлбэл зогсоох боломжгүй олборлолт аж. Оюу толгойн бүлэг ордын дийлэнх нь газрын гүнд оршдог тул гадаргаас гүн рүү чиглэсэн босоо ам, хонгил барьж олборлолт явуулахаас өөр аргагүй. Ийм учраас ил уурхайн олборлох аргыг бодвол гүний уурхайн олборлох арга илүү ярвигтай, бүтээн байгуулалтын зардал өндөр байдаг байна. Панель буюу блоклон нураах арга нь Оюу толгой шиг металлын агуулга багатай их хэмжээний хүдрийг олборлоход тохирох арга юм. 


Тухайлбал, блок буюу хүдрийн биетийн доод хэсэгт малталт хийж, өрөмдөж тэслэх замаар блокийг нураан олборлоно гэсэн үг. Аварга хэмжээтэй юүлүүр, хонгилын сүлжээг энэхүү блокийн дор инженерийн нарийн ур ухаан сийлж байгуулна. Блок чулууг тэсэлж зайлуулснаар том хэмжээний орон зай үүсэх тул хүдрийн биет аажмаар хүндийн жингээрээ тухайн орон зай руу нуран орж ирж шууд утгаараа хүдрийн биет өөрөө хонхойж эхлэнэ гэсэн үг. Нурж буй хүдрийн биетийн дор тосох юүлүүр урьдчилан барьсан байх бөгөөд түүн рүү гулсан орж ирэх хүдрийг хонгилооор тээвэрлэн газрын гадарга руу зөөвөрлөнө. Хүдрийн биетийн нуралт дээшлэн ахисаар тухайн орчин буй газран гадаргад аажмаар суулт үүсгэж эхэлдэг. Хүдрийг бүрэн олборлож дуустал энэхүү агуйлсан орон зайнаас олон жилийн туршид малтана. Эдгээр  агуйлсан орон зайн блок хүдрийн биет аврага том хэмжээтэй. Ойролцоогоор нэг блок 300x300 метрийн хэмжээтэй, 500 орчим метрийн өндөртэй. Энэ нь Сүхбаатарын талбайг бараг хоёр дахин нийлүүлсэнтэй, Шангри-ла барилгыг зургаа давхарласантай тэнцэх өндөр гэсэн үг аж. Тиймээс гүний уурхайг нэг л эхлүүлсэн бол зогсоох ямар ч аргагүй. Оюу толгойн гүний уурхайн хонгил 1400 метр, 2100 он хүрэл малтах арвин нөөцтэй. Монголчуудыг үеийн үед тэжээх хангалттай баялаг гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. 
Дэлхий дээр үйл ажиллагаа явуулж буй гүний уурхайн ихэнх нь хөндийлөн ухаж олборлох буюу хүдрийн биетийг олон жижиг хэсгээр ухаж ашигладаг байна. Түүнчлэн хөндийлсөн хэсгийг эргээд хаягдал чулуугаар дүүргэдэг учраас өртөг зардал өндөр мөн  хүдрийн биетийн зэсийн агууламж  гурван хувь байснаар эдийн засгийн өгөөжтэй байдаг юм байна. Хөндийлөх арга нь ихэвчлэн сорчлох хандлагатай байдаг учир агуулга багатай хүдрийг олборлохгүй хаядаг байна. Харин блоклон олборлох аргаар металлын агуулга багатай хүдрийн биетийг олборлох боломжтой болдог тул Оюу толгой ордын ихэнх хэсгийг бүрэн ашиглах боломжтой гэсэн үг. Блоклон олборлох арга бүтээн байгуулалтын зардал их шаардах ч үйлдвэрлэлийн зардал нь олборлолтын бусад аргатай харьцуулахад маш бага байдаг. Оюу толгойн Хойд Хюго зэс алтны хүдрийн биет нь ойролцоогоор 300 метр өргөн, 2500 метр урт, 1000 орчим метр өндөр бөгөөд зэсийн дундаж агуулга 1.2 хувь юм. Хэдийгээр хэмжээний хувьд асар том боловч хүдрийн биетийн оройн хэсэг нь газрын гадаргаас 700 метрийн гүнд оршиж байна. Иймээс хүдрийн биетийг түргэн, шуурхай, аюулгүй олборлохын тулд блоклон олборлох аргыг сонгосон бөгөөд 1300 метрийн гүнд, хүдрийн биет дундаас олборлолтыг эхлүүлэх юм. Энэ арга нь Монгол Улсын хууль тогтоомжтой нийцдэг гэж “ Рио Тинто” группийн Гүний уурхайн техник судалгааны төв, гүний уурхайн дарга доктор Крэйг Смегман ярилаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.13 ЛХАГВА № 201 (6678)

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

6 цаг 49 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

11 цаг 55 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

18 цаг 23 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

18 цаг 23 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

18 цаг 23 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Уржигдар 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Уржигдар 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Уржигдар 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Уржигдар 06 цаг 00 мин