АН: Монгол Улс эдийн засгийн хүндрэлд бэлэн үү?

2021-10-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.Зотол

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн  Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах Үндсэн чиглэлийн талаарх танилцуулгыг сонсч, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын  тогтоолын төслийг хэлэлцжээ. Монгол Улсын хувьд  өмнөх онд 5.6 хувиар агшаад байсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өсч, инфляц  8.9 хувьтай байгааг танилцуулгын үеэр дурдсан байна. Үүний дараа АН-ын бүлгийн гишүүд  байр сууриа илэрхийлснийг  хүргэе.

Д.Ганбат: Өмнөө байгаа хүндрэлийг мартаж болохгүй

-Та бүхэн эдийн засгийн талаар  өөдрөг төсөөлөлтэй байх шиг байна. Хүндрэл бидний өмнө байгааг мартаж болохгүй. Энэ нь  удахгүй банкуудад нөлөөлж эхэлнэ, үүнд бэлэн үү. Хэд хэдэн банкинд Бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж байгаа, ажлын явц ямар байна. Гадаад өр төлөлт ямар байдалтай байна, энэ жил хэдийг төлөх вэ. Валютын нөөц  эрчтэй буурсан ч таатай нөхцөл нь нүүрсний үнэ байж ирсэн. Үнийн энэ  өсөлтийг ашиглах шаардлагатай.

Ц.Туваан: Инфляцид эргэлзэж байна

-Би хувьдаа  эдийн засгийн сэргэлт гэгч зүйл  олж харахгүй байгаа. Инфляцид ч эргэлзэж байна. Гол нь бодитой тооцоолол мөн үү. Ам.долларын ханшийн өсөлт, экспорт, импортын гацаа зэргээс харахад та бүхний танилцуулга үнэмшилгүй санагдлаа. Цаашид ам.долларын ханшийг хэд байхаар тооцож байна вэ. Манай банкуудын зээлийн хүү дэлхийн 200 гаруй улсад өндөрт ордог. Ийм өндөр хүүтэй банкууд үнэт цаас худалдаж аваад эрсдэлгүй яваад байх юм уу.

Н.Алтанхуяг: Валютын орлого олох жижиг компанийг ч болов дэмжмээр байна

- Монголбанк өмнө нь  инфляцийг  сайн “онилж” ажилладаг байсан. Б.Лхагвасүрэн таны үед инфляцид хэр анхаарч  байна. Цаасан мөнгө хэвлэдэг зөвлөл чинь  энэ жил хэдэн удаа хуралдаж, ямар шийдвэр гаргасан бэ. Цаасан мөнгө хэвлэхэд хэн хяналт тавьдаг вэ. Экспортыг  дэмжих асуудалд Монголбанк жаахан ч гэсэн  санаачилга гаргах хэрэгтэй. Валютын орлого олох жижиг компанийг ч болов дэмжмээр байна шүү дээ.  

 

 Б.Бейсен:Боловсруулах үйлдвэр барихыг дэмжих хэрэгтэй

-10 их наяд жижиг компани, үйлдвэрлэгчдэд хүрэхгүй байна. Өргөн хэрэглээний бараа 2-3 дахин өслөө. Инфляц нэмэгдээд байхад Монголбанк арга хэрэгслээ ашиглах уу. Засгийн газартай хамтарч ажиллаж байна уу. Малчдаас зөвхөн түүхий эд бэлдэж авах биш, боловсруулах үйлдвэр барих чиглэлд дэмжих хэрэгтэй.

 

 Б.Пүрэвдорж: 10 их наяд хөтөлбөр “бай”-гаа оносонгүй

-Бодлогын хүү тогтвортой буурч байгааг зүйтэй гэж бодож байна. Он гараад нэг хэсэг бизнес зогсонги байдалд ордог. Тэр үед нь дахин нэг функт буулгавал бүр сайн. Банкны үнэт цаас буцаад өссөн нь 10 их наяд төгрөгийн хөтөлбөр “бай”-гаа оноогүйг илтгэж байна. Жижиг аж ахуйн нэгжүүд авч чадахгүй байна. Албан тушаалтнууд өөрийн компаниар дамжуулж аваад шууд хадгаламж болгосон. Тэдэнд зарцуулах шаарлага алга. Энэ хөтөлбөрийг зогсоо гэж байгаа юм биш, оновчтой хүртээмжтой болгох хэрэгтэй. Ажлын байр хадгалах гээд зээл өгөхөөр буцаад банкинд ороод ирлээ. Тэгэхээр цаашид хөрөнгө оруулалтын зээл болгож өөрчилбөл зүгээр. Ипотекийн зээлийн санхүүжилтыг Засгийн газраас олгоно гэж байгааг би дэмжихгүй. Засгийн газар өгч эхэлбэл авлигын сүлжээ болно. Танайх өгдөг хэвээрээ байвал дэмжинэ. Иргэд хил нээвэл гадагшаа явахын хүслэн болсон энэ үед хил нээгдмэгц ханш унана. Үүнийг эртнээс тооцохгүй бол асуудал үүснэ шүү.

 

 Ш.Адьшаа: Иргэд ХЗХ шиг олноороо хохирвол хэн хариуцлага хүлээх вэ?

-Гурван хувийн зээл цаашид хэр хугацаанд үргэлжлэх вэ. Зөв хүндээ очиж байна уу. Монголбанк зээлийн хар жагсаалтаас өршөөх цагаатгах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ нь зөв, гэхдээ үүнийг дагаад хууль бус үйлдэл Монголбанкинд цэцэглэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх үү. Хэр үндэслэлтэй вэ. Сүүлийн үед койн борлуулж 200-300 тэрбумаар яригдах мөнгийг зах зээлээс босгож байна. Монголбанк санхүүгийн бүх үйл ажиллагаанд зохицуулалт хийж, хяналт тавих үүрэгтэй. Гэтэл зуун зуун тэрбумын асуудал яригдаж байхад манайд хамаагүй гэж болохгүй. Үүний үр дагаврыг хэн хариуцах вэ. Хадгаламж зээлийн хоршоо шиг иргэд олноор хохирвол хэн хариуцах вэ гэв.

Эх сурвалж: Polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2 цаг 38 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2 цаг 41 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

2 цаг 44 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2 цаг 46 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

9 цаг 34 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

9 цаг 39 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

9 цаг 39 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин