Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэн Танзанийн зохиолч Абдулразак Гурна

2021-10-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.Батцэцэг

 

Занзибарын (орчин үеийн Танзани улсын нэг хэсэг) зохиолч Абдулразак Гурна 2021 оны утга зохиолын Нобелийн шагналыг хүртжээ. Энэ тухай пүрэв гарагт Шведийн академийн Нобелийн хорооноос мэдээлэв.

Түүнийг "Колончлолын үр дагавар, соёл, тивийн мухардалд орсон дүрвэгсдийн хувь заяаны талаар тууштай, энэрэнгүй ойлголттой байсных нь төлөө" шагнажээ.

“Түүнийг Африк дахь колончлолын дараахь үеийн тэргүүлэх зохиолчдын нэг гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэж Нобелийн хорооны дарга Андерс Ульссон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.

Европ дахь дүрвэгсдийн нөхцөл байдал академийн шийдвэрт хэрхэн нөлөөлсөн тухай асуухад, Ульссон “Европ болон Газар дундын тэнгис орчмын хурцадмал нөхцөл байдал энэ жилийн шагналд нөлөөлсөн гэж би бодохгүй байна. Гурна бол 1980-аад онд өөрийгөө илэрхийлж чадсан зохиолч бөгөөд бид түүний бүтээлийг удаан хугацаанд ажигласаар ирсэн" гэж хариулжээ. “Түүний бүтээл яг одоо Европ болон дэлхий дахинд сонирхол татаж байгаа нь илт байна. Дэлхий дээр болж буй үйл явдал бидэнд нөлөөлдөг гэж би бодож байна, хэрэв тийм биш байсан бол хачирхалтай байх болно” гэж Ульссон онцолсон байна. Түүний хэлснээр, Нобелийн хороо шагналтнуудыг сонгоход илүү өргөн хүрээтэй хандах тухай Шведийн академийн шаардлагыг бас анхаарч үзсэн байна.

Шагналын эзэн

Абдулразак Гурна бол Английн өмнө зүгийн Брайтон хотод амьдардаг Араб гаралтай Танзани зохиолч юм. Тэрээр 1948 онд Занзибарт төрсөн (1964 онд Танзани улсын нэг хэсэг болсон). 1968 онд Занзибар хотод арабын эсрэг хөдөлгөөн ихэссэний улмаас тэрбээр Их Британи руу нүүжээ. 1980-1982 онд Нигерийн Байеро их сургуульд лекц уншдаг байсан. 1982 онд Кентийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, 1985 оноос тэндээ багшилж байна. Түүний шинжлэх ухааны гол сонирхол нь колоничлолын дараахь үеийн уран зохиол, ялангуяа Африк, Карибын тэнгис, Энэтхэгтэй холбоотой колоничлолтой холбоотой сэдвүүд юм. Тэрбээр колоничлолын дараахь үеийн зохиолчдын бүтээлийн талаар судалдаг. 2008 онд Британийн хатан хааны нэрэмжит утга зохиолын нийгэмлэгийн гишүүн болжээ. Гурна арван роман, хэд хэдэн богино өгүүллэг хэвлүүлсэн бөгөөд гол сэдэв нь дүрвэгсдийн хүнд хэцүү хувь тавилангийн тухай юм. Түүний анхны гурван роман болох "Memory of Departure” /1987/, “Pilgrims Way” /1988/, “Dottie” /1990/ зэрэг нь орчин үеийн Британи дахь цагаачдын туршлагыг өөр өөр өнцгөөс дүрсэлсэн байдаг. “Диваажин (1994)” зохиол нь дэлхийн 1 дүгээр дайны үед Зүүн Африкийн колоничлолыг харуулсан.  Admiring Silence (1996) нь Занзибараас Англид цагаачилж, багш болсон залуугийн тухай өгүүлдэг. “Диваажин” нь 1994 онд Англи, Ирландад англи хэл дээр хэвлэгдсэн, Букерын  хамгийн шилдэг зохиолын шагналыг хүртсэн юм. 2001 онд зохиолч "Далайн эрэг" (2001) романаараа Лос Анжелес Таймс сонины шилдэг номын шагналд нэр дэвшжээ.

Шагнал гардуулалт

1901 оноос хойш Нобелийн шагналыг 603 удаа зохион байгуулж байна. Энэ хугацаанд  934 хүн, 28 байгууллага шагнал хүртжээ. Шагналыг гардуулах ёслол Нобелийн нас барсан өдөр буюу 12 дугаар сарын 10-нд болно. Ихэвчлэн ёслол Стокгольмын филармонид болдог бөгөөд хаан Карл XVI Густавын гараас шагналыг үндэслэгчийн хөрөг, диплом, алтан медаль хүртдэг. Гэхдээ цар тахлын улмаас хоёр дахь жилдээ онлайнаар зохион байгуулагдах гэж байна. Шагналтнууд өөрийн улс дахь Шведийн Элчин сайдын яамаар дамжуулан дипломоо гардан авах юм. Нобелийн шагнал гардуулах ёслолыг Стокгольм хотын жижиг танхимаас цөөн хүнтэйгээр газар дээр нь шууд дамжуулна. Нобелийн мөнгөн шагнал нь нэр дэвшигч бүрийн хувьд энэ жил өмнөх шигээ 10 сая крон (одоогийн ханшаар 1.14 сая доллар) байх болно.

Эх сурвалж: www.tass.ru

 

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

13 цаг 30 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

21 цаг 21 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

21 цаг 21 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

21 цаг 21 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин