Нөхөн сонгуулийн урьдчилсан дүнгээр Э.Батшугар, Ц.Идэрбат нар олонхийн санал авлаа

2021-10-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдаж өндөрлөлөө. Сонгуулийн хорооноос санал хураалтын эхний өдөр коронавируст халдварын улмаас санал авах байранд очих боломжгүй иргэдээс санал авсан бол өчигдөр Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт санал хураалт явууллаа. УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн үндсэн сонгогчийн тоо 50747 бол 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн үндсэн сонгогчийн тоо 113934 байгаа юм. Энэ удаагийн нөхөн сонгуульд 2.2 тэрбум төгрөгийн зардал баталж, 148 сонгуулийн хороонд, 2500 төрийн албан хаагч ажиллалаа. 

2021.09.09:  ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР 2424 СОНГОГЧ САНАЛ ӨГӨВ 

Сонгуулийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар  09:00-20:00 цагийн хооронд  санал авлаа. Коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа, гадаад улсаас ирсэн болон тусгаарлан эмчлэх үйл ажиллагааны дагуу тусгаарлагдсан, гэрийн ажиглаглалтад түр журмын дагуу байгаа сонгогчид зөөврийн хайрцгаар санал өгч буй юм. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2861 сонгогч хүсэлт ирүүлснээс 84.73 хувь нь буюу 2424 сонгогч саналаа өгчээ.

ИРЦИЙН МЭДЭЭГ  https://turnout.gec.gov.mn/ ЦАХИМ ТАЛБАРААР ШУУД ХАРУУЛЛАА  

Сонгуулийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй явуулах нөхцөл, боломжийг боловсронгуй болгохыг зорьж, нөхөн сонгуулийн ирцийн мэдээг дамжуулах https://turnout.gec.gov.mn/ цахим талбарыг Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төв сайжруулан хөгжүүлснээ өчигдөр ашиглалаа. Нөхөн сонгуулийн санал авах өдөр Хэнтий аймгийн 89, Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хороонд дүрс бичлэгийн камер байршуулж, ирцийн мэдээг хүн бүр гар утсаараа үзэх боломж бүрдсэн юм. 
Нэгдсэн мэдээллийн сангийн платформ нь ирцийн мэдээг Монгол Улсын  газрын зургаар дүрслэн харуулахаас гадна сонгуулийн ирц, оролцоог тоо, хувь зэрэг статистик мэдээллээр гаргаж, сонгогчдын нас, хүйсийн ангилал, оршин суугаа байршил, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн тоо, “түр хасав” тэмдэглэгээтэй сонгогч гэх мэт нарийвчилсан мэдээллийг санал авах ажиллагааны туршид бүх хэсгийн хороодоос цаг алдалгүй дамжуулж байгаагаараа онцлог юм.

НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХ ТОВЫГ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР ШИЙДВЭРЛЭНЭ

Нөхөн сонгуулийн ирц маш тааруу байсныг СЕХ-ноос анхааруулсаар байсан юм. Өглөө 07:00 цагт эхэлсэн санал хураалт 18:20 цагийн байдлаар СХД-ийн 28-р тойрогт 28.02 хувь буюу 31933 иргэн, Хэнтий аймгийн 18-р тойрогт 24.40 буюу 12382 иргэн саналаа өгчээ. Өөрөөр хэлбэл, санал хураалт дуусахад гурван цаг үлдээд байхад ирц 30 хувьд хүрээгүй байв. Тэр дундаа залуучуудын оролцоо сул байгааг шууд дамжуулалтын систем харуулж байсан юм. 
Тэгвэл санал хураалт өндөрлөхөд  Хэнтий аймагт 34.82 хувь,  Сонгинохайрхан дүүрэгт 39.42 хувийн ирцтэй байлаа. Тиймээс хоёр тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Тодруулбал, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулна. Өөрөөр хэлбэл, өчигдөр санал өгөөгүй сонгогчид нэмэлт санал хураалтад оролцоно гэсэн үг юм. Харин бүх саналын хуудсыг гараар 100 хувь давхар тоолно. Үлдсэн саналын хуудсыг лацдах юм. Ийнхүү нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц болон саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцох аж. Мөн нэмэлт санал хураалтын хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглохоор хуульд заажээ.
Дугаар шилжих мөчид буюу 23:00 цагт СЕХ-нд ирүүлсэн нөхөн сонгуулийн урьдчилсан дүнгээр 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар 23313, ЗХЭЭ-ээс нэр дэвшигч Б.Найдалаа 5010, АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл 4740 санал авсан. Харин 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат 11741, АН-аас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар 3171 санал авчээ. 
Ирц хүрээгүй хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явуулах товыг Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.11 ДАВАА № 199 (6676)

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

11 цаг 27 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

14 цаг 47 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

19 цаг 59 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

19 цаг 59 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

19 цаг 59 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин