Талибаны Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх ёстой

2021-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон удахгүй болох гэж буй “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаар Афганистаны засгийн газрыг бүрдүүлсэн Талибан бүлэглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх тодорхой нөхцөлийг хүргүүлэх ёстой гэж мэдэгдлээ.Тэрбээр “France Inter” радио станцад өгсөн ярилцлагадаа “Эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх, гадаадын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хамрагдах, террорист бүлэглэлүүдтэй хамтрахгүй байх зэрэг шаардлагыг дээрх нөхцөлд багтаана.Талибан олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тодорхой үнэ төлөх ёстой. Би үүнийг Афган эмэгтэйчүүдийн нэр төр, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрх гэж харж байна” гэсэн юм.”Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлээр Ром хотод болно. Энэ удаагийн уулзалтаар Афганистаны асуудлыг голчлон авч хэлэлцэхээр болсон байна. Макрон уулзалтын үеэр Европ, АНУ, Хятад, ОХУ, Африкийн том гүрэн, Ази, Номхон далай, Латин Америкийн бүх улс орнууд Талибаныг хүлээн зөвшөөрөх нөхцөлөө маш тодорхой илэрхийлэх ёстой гэсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.7  ПҮРЭВ № 197 (6674)

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

41 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

9 цаг 7 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

9 цаг 7 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

9 цаг 7 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Өчигдөр 14 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

Уржигдар 13 цаг 44 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Уржигдар 13 цаг 15 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

Уржигдар 13 цаг 11 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Уржигдар 06 цаг 00 мин