Засгийн газар: Сайжруулсан түлшний ажлын хэсгийг Ц.Нямдорж ахална

2021-10-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга  Ц.Нямдорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх  нар танилцуулав. Тус хуралдаанаас ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг сайжруулсан шахмал түлшний асуудалд хяналт тавих  ажлын хэсгийн ахлагчаар томилсон байна. Энэ ажилд   салбар дундын зохицуулалт шаардагдах учир  ажлын хэсгийн  бүрэлдэхүүнд холбогдох  салбарын сайд, хотын удирдлагуудыг оруулжээ.

“Шатахууны асуудлаар  алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцно”  

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорхж хэлэхдээ “Шахмал түлшний нөөц, чанар, хүртээмж бол  яаралтай шийдвэрлэх  шаардлагатай асуудал. Шатахуун, түлшний хомсдолын асуудал ч  улс төрийн хурцадмал үед таарлаа. ОХУ  өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шатахуун нийлүүлэхгүй гэдгээ  мэдэгдсэн. Шатахууны хомсдолтой холбоотойгоор алдаа гаргасан албан тушаалтанд  хариуцлага тооцно. Өнөөдрийн байдлаар  тийм асуудал яригдаагүй. Цаашид ажлын явцыг  сайжруулна. Цар тахлын  халдварыг урд өмнө нь туулж байгаагүй учраас  ажил хийж байгаа хүмүүс самгардаж, сандрах асуудал гарч байна. Засгийн газар болон бусад байгууллагууд  холбогдох арга хэмжээг авч байна. Цар тахлын  дараах эдийн засгийн нөхцөл  байдал маш хэцүү байхаар байна. Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ.  1990 оноос хойш  Монголд ийм олон хүндрэл, бэрхшээл хавсарч  байсныг өмнө нь харж байсангүй” гэв.

Г.Ёндон: Шатахууны зохиомол хомсдол бий болгохыг оролдсон

-Шатахууны зохиомол хомсдол бий болгох гэсэн оролдлого гарсан. Шатахуун импортлогч зарим компани газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалт хийж, АИ-92 автобензиний хомсдол үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн мэт ташаа мэдээлэл өчигдөр  цахим орчинд  цацагдсан. Үүний улмаас шатахуун түгээх станцуудад зохиомол хомсдол үүсч, иргэдийг бухимдуулж байна. Газрын тосны бүтээгдэхүүн, АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн байгаа.

 ОХУ, БНХАУ-аас импортолж буй АИ-92 автобензиний тээвэрлэлт, татан авалтыг төлөвлөсөн хуваарийн дагуу гүйцэтгэж, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй зохион байгуулж байна.  Энэ сарын 2-5-нд  ОХУ-аас нийт 33 вагон 2000 тонн АИ-92 автобензин ачигдсан, өчигдрөөс эхлэн энэ сарын  -10 хүртэл  ОХУ-аас 35 вагон, БНХАУ-аас 100 вагон нийт 5000 тонн АИ-92 автобензин импортоор орж ирнэ. Цаашдаа Монгол Улсын гол нийлүүлэгч ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн засварын ажил дуусч, үйл ажиллагаа жигдэрснээр Монгол Улсын ердийн хэрэглээний 45 хоногийн нөөц бүрдэнэ.

Н.Тавинбэх: Шахмал түлшний үнийн хөнгөлөлт 2022 он хүртэл үргэлжилнэ

-Өнөөдрийн байдлаар   сайжруулсан шахмал түлшний нөөц 71.4 тонн байна. Энэ хэмжээ нь оргил ачааллын үед хагас сар, бага ачааллын үед нэг сарын хэрэглээ юм. Өнгөрсөн оны мөн үед 58 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэж өвлийг давж байсан. Үүнтэй харьцуулахад 25 мянган  орчим тонноор илүүг бэлтгэсэн. Засгийн газрын тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлшний үнийн хөнгөлөлтийг 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн талаар иргэд дутуу мэдээлэлтэй  байна.

Шахмал түлшний хомсдолд орсон зүйл байхгүй. Нөөцөө бүрдүүлээд явж байгаа.  Үнийн хөнгөлөлттэй холбоотойгоор иргэд шахмал түлшийг их хэмжээгээр нөөцөлж байна. Тиймээс бид шуурхай арга хэмжээ авч сайжруулсан шахмал түлш борлуулах борлуулалтын цэг  280 байсныг  420 болгосон. Ирэх сарын 1-нээс 600 болгохоор төлөвлөсөн. "Таван толгой түлш" компанийн ажилчдын хувьд  ажил хаяагүй. Харин урамшуулалтай холбоотой шаардлага тавьсан.  Цахилгааны хэрэглээний тухайд оргил цагуудад байнга  өссөөр ирсэн. ОХУ-аас импортоор авдаг  хүчин чадлын хэмжээг 100 мегаваттаар өсгөхөөр ажиллаж байгаа. Энэ ажил арванхоёрдугаар сард дуусна.

Эх сурвалж: Polit.mn

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

4 цаг 45 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

5 цаг 0 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

5 цаг 0 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

20 цаг 46 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

20 цаг 49 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

23 цаг 26 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

23 цаг 30 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин