Олон улсад нэг багшид 13, Монголд 20 сурагч оногдож байна

2021-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

Жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдөр багш нарын баярыг Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэж ирсэн. Энэ дагуу өчигдөр Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдөртэй золголоо. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ЮНЕСКО энэ жилийн багш нарын баярыг “Багш нар: Хямралт үед манлайлж, ирээдүйг шинээр тодорхойлох нь” уриан дор тэмдэглэж буй. Манай улс ч мөн адил багш нарын баярыг онцгой нөхцөл байдалд даруухан өнгөрүүлж байна. 
Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харвал улсын хэмжээнд 52 мянган багш ажиллаж байгаа бол ЕБС-ийн багш нарын 81.4 хувь нь эмэгтэй, 0.3 хувь нь магистр болон докторын зэрэгтэй байна. Мөн нэг багшид дунджаар 20 сурагч ногдож байна гэсэн тооцооллыг хийжээ. Харин OECD буюу Олон Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад бага ангийн нэг багшид 15 сурагч ногддог боловч дунджаар нэг ангид 21 сурагч суралцдаг.Тус улсуудын дунд ангийн багшид 13 сурагч ногддог. Гэвч цар тахлын улмаас зай барих шаардлага гарсан тул Франц болон Их Британи бага ангийн нэг ангид 15 сурагч байхыг зөвлөж байна.
АНУ-д 1970-аад онд нэг багшид 22 сурагч ногдож байсан бол 2008 оноос 15 болж буурчээ. Тухайлбал, Нью Жерси мужийн улсын сургуульд нэг багшид 12 сурагч, хувийн сургуулийн нэг багшид 11 сурагч ногддог аж. Зарим хувийн сургуульд  нэг багшид долоон сурагч ногдоно. Харин багш нарын зүгээс 10:1 байх нь тохиромжтой гэж үздэг байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.6  ЛХАГВА № 196 (6673)

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

13 цаг 8 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

13 цаг 26 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

17 цаг 17 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

17 цаг 28 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

17 цаг 34 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13