Өөрийн санааг ил зарлахаас бүү ай: Урлагт хөрөнгө оруулагч хайх арга

2021-10-05
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

З.БАТЦЭЦЭГ

-Питчинг- хөрөнгө оруулагч хайх зорилготой кино төслийг танилцуулах-

ОХУ-ын Москвагийн Красный Октябрьт  тус улсын Соёлын яамнаас санхүүгийн дэмжлэг авахаар төслөө ирүүлсэн уран бүтээлчдэд зориулсан “Питчинг хийх урлаг” сургалт саяхан болжээ. Өнгөрсөн саорын дундуур зохиогдсон арга хэмжээнд оролцохоор шалгарсан уран бүтээлчдийг Алена Сычева, Евгении Григорьев, Анна Гудкова нар бэлтгэсэн байна. Анна Гудкова бол питчингийн ахлах мэргэжилтэн бөгөөд 2006 онд ийм арга хэмжээг Кинотавр наадмын үеэр зохион байгуулж байсан,  “Питчинг хийх урлаг”  номын зохиогч.

Олон киностуди, хувийн болон төрийн өмчит кино компаниуд жил бүр авъяаслаг, шинэ хүмүүсийг хайж байдаг. Соёлын яамнаас шинэ уран бүтээлчдэд зориулсан “Питчингийн урлаг” хаалттай арга хэмжээ зохиосноос гадна олон нийтэд зориулсан томоохон хөтөлбөрийг онлайн үзэх боломжтой. Тэнд олон найруулагч, продюсерууд кино урлагт яаж хөл тавих,  яаж өөрийн төслийг зөв танилцуулах талаар ярьжээ. Энэ бүх лекц шинэ уран бүтээлчдэд мэдээж хэрэгтэй зүйл. Саяхан Гудкова “Питчинг: Өөрийн санааг яаж танилцуулж, зарах вэ” номыг гаргасан байна. Энэ номын хэсгээс нь “Альпина Паблишер” хэвлэлийн зөвшөөрөлтэйгөөр www.kino-teatr.ru танилцуулсныг уншигчдадаа толилуулж  байна.

-Таны санаа уншигч, сонсогчдод хүчтэй сэтгэгдэл төрүүлхийн тулд гол дүрийн баатарын үйлдэл бүхэнд тухайн цаг хугацаа, газар, нөхцөл байдал нөлөөлж байх ёстой. Жишээ аван тайлбарлая. Сүүлийн жилүүдэд надад ирж байгаа зохиолууд ихэнх нь ирээдүйд цөмийн сүйрэл болоод хүмүүс тусгай шилэн бөмбөлөг дунд амьдарч байгаа гэх мэтийн сэдэв давамгайлж байгаа. Ирээдүй ямар дүр төрхтэй байгаа талаар дэлгэрэнгүй дүрслэн бичсэн байдаг. Эсвэл дижитал хувьсгал болон хүн бүр нарийн хяналтын систем дор амьдарч байгаа гэх мэт. Цааш нь уншаад үзэхээр ихэнхдээ нөгөө зохиомол ертөнц байхгүй болох эсвэл үүнийгээ баатруудын үйлдэл, киноны өрнөлдөө оруулж чадаагүй байдаг. Дундаас нь унших юм бол үйл явдал ирээдүйд болж буй гэдэг нь мэдэгдэхгүй, өнгөрсөнд зуун жилийн өмнө ч юм уу эсвэл одоо ч болоод байгаа юм уу, хаана, хэзээ гэдэг нь ойлгомжгүй байх жишээтэй. Эндээс авч үзэхэд өөрийн санаагаа цаасан дээр сайн дэлгэрэнгүй буулгаж чадаагүй, зөвхөн өөрийхөө толгойд бодож буй зүйлээ хадгалаад байна гэсэн үг юм. Тэгэхээр энийг танаас өөр хэн ч харж, мэдэрч чадахгүй. Тиймээс питчингийн өмнө өөрийн санаагаа сайн шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ баатрыхаа мэргэжлийг сольбол тэр хувь хүний хувьд, ааш зан нь өөрчлөгдөх үү? Хэрвээ баатрыг өөр цаг үед, өөр улс оронд аваачвал таны зохиосон тэр баатар хэвээрээ үлдэх үү? Хэрвээ тийм гэж хариулж байгаа бол та дутуу хийсэн байна. Хэрвээ танилцуулгаас баатрыхаа дүрслэл, зураглалыг авч хаявал таны зохиомол ертөнц ойлгомжтой байж чадах уу?

 Бизнес төсөл, инновацыг бас ингэж шалгаж болно. Таны санаа бодол, үйлчилгээ хэрэгжвэл дэлхийд юу өөрчлөгдөх вэ? Энэ үйлчилгээг шийдсэн хүн бүрийн амьдрал яаж өөрчлөгдөх вэ? Өөрийн стартапыг эхэлсэнээр та амьдралдаа юу өөрчлөхийг хүсэж байна вэ? Яагаад танаас өөр хэн ч энэ төслийг хэрэгжүүлж чадахгүй гэж?

Бараг бүх хүн надаас асуудаг “Миний санааг хулгайлчихвал яах юм бэ?” гэж. Энэ асуултын дараа миний сонирхол алга болдог. Туршлагаасаа харахад хулгайлах боломжгүй. Зохиолыг хамгаалах олон арга бий. Зохиогчийн эрхийг бүртгүүлж болно, мэйлээр илгээж болно (энэ бол илгээсэн зохиол хуулиараа таных гэдэгийг нотолж байгаа). Гэхдээ продюсер, кино компани бүр өөрсдийн нэр хүндээ боддог, сонирхолтой хүмүүстэй ажиллах хүсэлтэй байдаг. Тиймээс та сайн зохиол бичсэн бол хэн ч хулгайлахыг хүсэхгүй. Тантай гэрээ хийгээд, хайрлаж хүндлэх болно. Учир нь тантай дахиад нэг бус удаа, олон жил хамтран ажиллахыг хүснэ. Та хүсэлт илгээлээ гээд юу ч болохгүй. Ямар ч редактор хүсэлт илгээж чадна, авъяастай редактор бол олон зүйл бичиж чадна. Харин бичсэнээ амьд, хүний сонирхол татахаар текст болгож чаддаг нь цөөхөн. Энэ цөөхөн чинь зах зээл дээр маш өндөр үнээр үнэлэгддэг.

Санаагаа зөв гаргах талаар Николай Куликовын арга хамгийн сайн нь. Куликов эхлээд ганцаараа дараа нь найз Константин Майертэй хамт шинэ зохиолчдыг ил тодоор сайн хайдаг. Тэрээр хэдэн зуун хүнийг “Космос” кинотеатрт цуглуулан, өөрсдийн санаагаа хэлэн энийг цааш нь хөгжүүлэх хүнтэй хамт ажиллах зорилготойгоо хэлсэн. Хамтарч ажиллахыг хүссэн хүн бүрт тэр өөрийн төслөө арай дэлгэрэнгүй танилцуулсан захиа явуулаад хариуд нь ирсэн зохиолиудаас сонгож авдаг. Тэд үнэхээр хэдэн хүн ажилд авсан. Шинээр авсан хүмүүстэй  бүрэн хэмжээний хоёр кино бичсэн, тэдэнтэй урт хугацааны гэрээ байгуулсан байгаа. Энэ бол өөрийн санаагаа ил тод хуваалцан ярилцаж, танилцуулсаны тод жишээ. Та өөрийн санаагаа эрдэнэс мэт хав дараад, нуугаад, хуваалцахгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Хож Насреддины сургааль байдаг. Нэгэн удаа тэр цөөрөмд харамч хонжоо хайгч живж байгааг харжээ. Эрэг дээр хүмүүс цуглараад “Гараа өг, гараа өг” гэсэн ч тэрбээр харамч тул өг гэдэг үгэнд гараа сунгасангүй. Гэтэл Насреддин эрэг дээр ирээд “Май”  гэхэд тэр гараа сунган амьд гарчээ. Ил нээлттэй, итгэдэг байж сунгаж байгаа гараас тусламж авах хэрэгтэй. Эрдэнэс дээрээ гарч суучаад байвал тэр чинь үрэгдэхгүй, үржихгүй.

Тиймээс өөрийн санаагаа ил зарлахаас бүү ай. Санаагаа найз нөхөд, хамтрагчид, ирээдүйн хэрэглэгчидтэй сайн хуваалц. Тэдний хэлэх санаа бүр таньд ажилаа сайжруулах, гүйцээж хийх, дахин бодоход үнэтэй хувь нэмэр оруулна. Бэлэн болсоноо мэдмэгцээ жинхэнэ олон нийтийн питчинг хийх хэрэгтэй.

Эх сурвалж: www.polit.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

4 цаг 52 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

6 цаг 4 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

14 цаг 35 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

14 цаг 35 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

14 цаг 35 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин