Л.Оюун-Эрдэнэ: Хэн хэн хаана байгааг харж авлаа

2021-10-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Ерөнхий сайдаар томилогдоод есөн сарын нүүр үзэж буй Л.Оюун-Эрдэнийг огцруулах “яриа” дөрөв дэх сараас нь эхлээд гарсан. Энэ нь зунжин, намаржин ямар ч идэвхжилгүй ч нээлттэй хэвээр байв. Харин сүүлийн хоёр долоо хоногийн туршид сүрхий идэвхжив.
Хоёр долоо хоногийн өмнө болсон Соёлын яам, ХХМТГ-ын хамтран зохион байгуулсан Digital nation, тэр үйл явдалтай давхацсан шатахууны хомсдол хоёртой холбоотойгоор Ерөнхий сайд, Засгийн газрын сайд нарыг ёстой нэг гөвсөн.
Гэхдээ эдгээр үйл явдлуудад гурван талаас Ерөнхий сайдыг огцруулахаар “ажилласан” гэх мэдэээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. 
Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэд улс төрийн дайснууд бий. Хүн, хүчин бүр нь эсэргүүцэн дайсагнах өөр өөрийн шалтаг шалтгаантай. 
Сөрөг хүчин АН бол Ерөнхий сайд, МАН-ын даргыг эсэргүүцэх жам ёсны эрхтэй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мөн л Л.Оюун-Эрдэнэтэй дайсагналцах улс төрийн тодорхой шалтгаануудтай. УИХ-ын дарга М.Энхболдыг бол ярилтгүй. Хэзээ ч эвлэрэхээргүй ан цавтай үлдсэн гэж олон нийт ч, улс төрийн хүрээнийхэн ч хардаг. Сүүлийн хэд хоногт өрнөсөн улс төрийн халуурлын үеэр хуучин фракцынхаа УИХ-ын гишүүд голдуу нөхдүүдтэй ойр ойрхон уулзалдаж, нэлээд хөдөлгөөнтэй өнжсөн гэдэг яриа улс төрийн хүрээнд таржээ.
Ер нь бол ийм том талууд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулахад хамтарсан гэсэн яриа хөөрөө хаа сайгүй байна. Гэвч одоогоор бүтэлтэй үр дүнд хүрч чадсангүй. 
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр дайралтад тэгтлээ тэвдэж сандарсангүй өнгөрөв бололтой. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт АН-аас зохион байгуулсан жагсаалын талаар “...Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Ардчилсан нийгэмтэй Монгол Улсад олонх нь засгийн эрхийг барьж, цөөнхдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Үндсэн хуулийн дагуу иргэд тайвнаар жагсаал цуглаан зохион байгуулах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Иргэдийн жагсаж цуглах эрхэд хүндэтгэлтэй хандаж, тавьж буй шаардлагыг нь шүүмжлэл бус зөвлөгөө гэж хүлээн авч, ажилдаа тусгах ёстой гэдгийг Засгийн газрын өмнөх хуралдааны үеэр анхааруулсан. Миний хувьд ковид болон вакцинжуулалтыг улстөржүүлэхгүй байгаасай гэж хүсч байна. Өмнө нь бодлогогүй улстөржилтөөс болж вакцин тасалдсан асуудал үүсэж байсан. Энэ асуудал дээр л бид нэгдмэл байр суурьтай байх ёстой юм. Бусад зүйлд бид туйлын хүндэтгэлтэй хандаж байгаа. Жагсаал зохион байгуулж байгаа хүмүүс бол халдвар хамгааллын дэглэм сахиулж, тайван жагсаал зохион байгуулахад л хариуцлагатай хандах нь зүйтэй” гэв. Эндээс дээрх дүгнэлтийг хийж болох юм. 
Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үйл явдлуудын талаар “...Хэн хэн хаана байгааг харж авлаа...” гэсэн тухай улс төрийн хүрээнд ам дамжин яригдаж байна. Энэ яг юу гэсэн үг болох нь ойлгомж муутай л юм. Гэхдээ тэрбээр намын даргаар томилогдож байх үедээ “...Би эхлээд эв нэгдлийн талд зогсоно. Зөрчил надаас эхлэхгүй” гэж байжээ. 
Эдгээр “дэл сул” мэдээллээс харвал “хаана байсан”-аа мэдэгдсэн нөхдүүддээ Ерөнхий сайдын зүгээс ямар нэг реакц үзүүлж магадгүй нь бололтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.4 № 194 (6671)

Утсан хүүхэлдэйнүүд 10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежийн хичээлийн байр, багш нар, оюутны байр үнэндээ голомт болсон.Багш нар нь өөрсдөө коронатай хичээл зааж бна лээ.Хурдхан шиг карантилаач юугаа хийгээд карантилахгүй элэнцэгээ хийгээд байж байгаа новшнууд малнууд вэ? 5/9, таним цахим үнэндээ л коронаг дэлгэрүүлэх төлөвлөгөө байгаа шүү.Бас вакцин хийлгүүл гэж уриалж, тоогоо өдөр болгон дарахыг нь яана.Энэ жилдээ карантилаач хулгайчуудаа.
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

4 цаг 45 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

5 цаг 0 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

5 цаг 0 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

20 цаг 47 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

20 цаг 50 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

23 цаг 27 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

23 цаг 30 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин