Эдийн засаг сэргэж байгаа ч ядуурал нэмэгдэж байна

2021-09-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

Дэлхийн банкнаас жилд хоёр удаа гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг өчигдөр танилцууллаа. Энэ үеэр цар тахал Монгол Улсын эдийн засагт дарамт үзүүлэх эрсдэлтэй. Мөн хүнсний бүтээгдэхүүний инфляц эдийн засагт тодорхой эрсдэлүүд үүсгэхээр байна гэж Дэлхийн банкнаас онцоллоо. 
Бүс нутгийн хувьд эдийн засгийн сэргэлт харьцангуй суларсан байна. Тиймээс  эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.5 хувь болгож, өмнө нь 4.4 хувь гэж төсөөлж байснаас бууруулсан байна. Харин улс бүрийн хувьд тус үзүүлэлт харилцан адилгүй байгаа бөгөөд энэ нь Covid-19-ийн нөлөөлөлтэй холбоотой гэж Дэлхийн банк үзжээ. 
Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.4 хувиар агшсан бол 2021 онд 4.5 хувь, 2022, 2023 онд 5.2 хувиар өснө гэж үзэж байна. Энэ нь тус банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн тооцоололтой харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Хэдийгээр эдийн засаг тодорхой хэмжээнд сэргэж, төсвөөс дэмжлэг үзүүлж байгаа ч өрхийн хэрэглээ 2021 оны эхний хагаст буурсан үзүүлэлттэй байгаа нь 2016 оноос хойшхи анхны бууралт гэж үзэж байгаа юм байна. Цар тахлын шалтгаантай өрхийн амжиргаанд гарсан өөрчлөлт нь 2021 онд хадгалагдах бол хүнсний үнэ нэмэгдэж байгаа нь ядуу өрхөд хүндээр тусахаар байгааг онцлов. 
Энэ нь зөвхөн Монгол Улсад биш бөгөөд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд ядуурал гаарч, улмаар тэгш бус байдал нэмэгдэх төлөвтэй байна гэлээ. 2021 онд 24 сая орчим хүн ядуурлаас гарч чадахгүй, ядуу иргэдийн орлого буурч, хоол хүнсний аюулгүй байдал, боловсролын асуудал хурцдаж байна. 
Хэдийгээр олон улсын түвшинд эдийн засаг сэргэж, түүхий эд, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаа ч улс болгоны хувьд ийнхүү ялгаатай  байдлыг бий болгож байгааг энэ удаагийн тайланд илүүтэй онцолжээ.
Эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд  вакцинжуулалтын үр дүн эерэгээр нөлөөлнө гэлээ. Монгол улсын хувьд вакцинд хамрагдсан байдлаар тэргүүлж байгаа бөгөөд цаашид энэ хэвээр үргэлжлүүлэх, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах нь чухал байна гэв. Мөн тээвэр ложистикийг сайжруулах замаар ковидын хязгаарлалттай холбоотой хүндрэлийг даван туулах, цар тахалтай тэмцэх үүднээс авсан арга хэмжээг аажмаар зөөлрүүлж төсөвт ирэх дарамтыг бууруулах, төсвийн шинж чанартай төсөв хөтөлбөрийг хязгаарлах, байгалийн нөөцөөс хэт хамааралтай байдлыг сааруулах, хүний нөөцийн ашиглалтыг дээшлүүлэх зэрэг зөвлөмжийг өглөө. 


Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.29 ЛХАГВА № 191 (6668)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

20 цаг 16 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

20 цаг 19 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

20 цаг 22 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

20 цаг 24 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин