З.Нарантуяа: АН удахгүй элэг бүтэн болно

2021-09-28
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-АН эвлэрлийн их хурал зарлахаа мэдэгдлээ. АН-ын ирээдүйг хэрхэн харж байна вэ? 
-Намынхаа ирээдүйг гэгээлгээр харж байгаа. АН-ыг дэмжигч зуун зуун гишүүн намынхаа үйл ажиллагааны төлөө сэтгэл зовниж хоёр талд сонгогдсон залуу дарга нарыг нэгдэж энэ намын эвлэрлийн их эргэлтийг эхлүүлээсэй гэсэн үүрэг даалгавар өгч байна. Энэ дагуу залуу дарга нар маань харилцан ойлголцож их эвлэрлийн хурлаа арваннэгдүгээр сарын 5 буюу өвлийн эхэн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр Чингис хааны төрсөн өдрийг давхцуулан зарлалаа. Энэ шийдвэрийг АН-ын бүх гишүүн баяртайгаар хүлээж авч байгаа. 
АН эв нэгдэлтэй байх үедээ Монгол Улсын хөгжил, цаашдын ирээдүйд ажил хэрэгч, шинэ сэтгэлгээгээр оролцож ирсэн. Үүнийгээ ч олон удаагийн сонгуулиар баталж ирсэн. АН-ын шинэ үеийн залуучуудад хийх ажил их байна. Улс орон хүнд хэцүү цаг үед манай намын үүрэг нийгэмд үгүйлэгдсээр байгаа. Тиймээс бид сэтгэл зүрхээрээ энэ их эвлэрлийг дэмжиж талархалтайгаар хүлээж авч байна. 

-Эвлэрлийн их хурлын үйл ажиллагаа ямар зарчмаар явагдах вэ. АН-ын дүрмийг өөрчилнө гэсэн үг үү? 
-Хоёр дарга их хурал зарлах тал дээр санал нэгдсэн. Намын дүрмээр их хурлыг намын дарга нар зарлах учиртай. Шийдвэрийг Үндэсний бодлогын хороо хуралдаж баталгаажуулдаг. 
Тэгэхээр хоёр талд сонгогдсон Үндэсний бодлогын хорооны гишүүд хамт суугаад нэгдсэн хурлыг хийж намын дарга нарын их хурал зарласан шийдвэрийг баталгаажуулах үйл явц явагдана. Үүний дараа хэлэлцэх асуудлаа тохирч Үндэсний бодлогын хорооны хурал дээр эвлэрлийн их хурлынхаа зохион байгуулалтын ажил руу орно. 
 

-Одоо АН хоёр даргатай байгаа. Эвлэрч, нэгдлээ гэхэд нэг дарга сонгоно гэж ойлгосон. Зөвхөн М.Тулгат, О.Цогтгэрэл хоёр дээр төвлөрч санал хураах уу? 
-АН-ын эрх барих дээд байгууллага нь их хурал байдаг. Тиймээс намын их хуралд оролцож байгаа гишүүдийн саналаар бүх зүйл шийдэгдэнэ. Юуны өмнө хоёр талд сонгогдсон намын дарга нар дээр санал хурааж таарах байх. Одоогийн дүрмээр заалнаас нэр дэвшихийг хязгаарлаагүй. Гэхдээ их хуралд бэлтгэх явцад энэ нөхцөл байдлыг наана нь тохиролцож Үндэсний бодлогын хороогоор хэлэлцүүлнэ. Тэндээс гарсан шийдвэрийн дагуу бүх зүйл явагдана. 
 

-Н.Алтанхуяг, М.Энхсайхан, С.Эрдэнэ гээд намын гадна байгаа гишүүнтэйгээ уулзалт хийсэн үү. Хэдийгээр хоёр тал эвлэрсэн ч тэд байхгүй бол АН дахин салангид байдалтай, фракциудаас ангижирч чадахгүй юм биш үү? 
-Намын гадна байгаа, тодорхой хэмжээнд зөрчилтэй байгаа удирдлагууд бүгд намдаа ирээсэй. Намынхаа дийлэнх олонх нь бүрдэж байгаа энэ цөм дээр ирэхийг манай намынхан уриалж байгаа. Энэ урилгыг хүлээж авч Монгол Улсын болон АН-ын цаашдын хувь заяа, ирээдүйн төлөө сэтгэл зүрхээрээ хүрээд ирэх ухаан байгаа гэж бодож байна. Тиймээс удахгүй АН элэг бүтэн болно. 
 

-Та өнгөрсөн дөрвөн жил УИХ-д сөрөг хүчний бүлэгт байсан. Энэ жил мөн л АН цөөнх болсон. Шат шатандаа сөрөг хүчний дуу хоолой ямар байна вэ? 
-Дийлэнх олонх буюу 65 хүн сонгогдсон танхимаас 11 гишүүнтэй цөөнхийн бүлгийн сөрөг хүчний дуу хоолой гарахад хэцүү. Тэр тусмаа нэг нам эрх мэдлийг дангаараа хэрэгжүүлж байгаа үед төрийн бүх хүчний байгууллага, яам, агентлагуудын өөрсдийгөө сурталчилж байгаа дуу хоолойны эсрэг 11 гишүүн ажиллахад үнэхээр хүндрэлтэй. Бодит байдал дээр дуу хоолойгоо хүргэх боломж хязгаарлагдмал байна. Тиймээс АН илүү их эв нэгдэл, зохион байгуулалттай сайн ажиллах хэрэгтэй. 11 гишүүнийг хүчтэй байхад туслах арын оффис нь нам байх ёстой. Нам нэгдэж нягтарч байгаа цагт сөрөг хүчний дуу хоолой улам чанга цуурайтах болно гэдэгт итгэлтэй байна. 
 

-Цар тахлын амаргүй нөхцөлд Засгийн газар тасралтгүй ажиллаж байна. Парламент зун амраад удахгүй намрын чуулган нээгдэх нь. Саяхан сөрөг хүчин 76 гишүүнийг яаралтай цугларахыг шаардлаа. УИХ, Засгийн газар цар тахлын нөхцөлд хэрхэн ажиллаж байна гэж дүгнэж байгаа вэ? 
-2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд Цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, нөлөөллийг нь эдийн засагт бууруулах урт нэртэй хууль батлагдсан. Энэ хуулийн хүрээнд УИХ, Засгийн газар хийх ёстой ажлуудаа гүйцэтгэж чадсан уу гэдэгт мониторинг хийж дүгнэх хэрэгтэй. Цар цахалтай тэмцэх хуулийн хүрээнд УИХ бүх эрх мэдлээ Засгийн газарт шилжүүлсэн. Засгийн газар 34 болон бусад хууль тогтоомжид зааснаас илүү эрхийг олж авсан. Тухайлбал, эрүүл мэнд,  хүний эрхийн салбар, төсвийн хүрээнд олон эрхийг өөртөө төвлөрүүлсэн. Тиймээс энэ бүрэн эрхийнхээ хэрэгжилтийг үнэлж, дүгнэх хэрэгтэй. УИХ-д тайлагнах ёстой. 
УИХ цар тахлын үеийн Засгийн газрын үйл ажиллагааны явц байдалд сар бүр нээлттэй хэлэлцүүлэг хийж хянах ёстой. Гэтэл нэг ч удаа хэлэлцсэнгүй. Нэгдүгээрт, парламент Засгийн газрыг хянаж чадахгүй байна. Хоёрдугаарт, коронавирусын үед манай улсын эдийн засаг эсрэгээрээ таатай орчинд байлаа. Экспортын барааны зах зээлийн үнэ өндөр байсан. Хэрэв бид олсон мөнгөө эмх цэгцтэй, зохион байгуулалттай, алсын хараатайгаар бүх зүйлээ урьдчилж тооцож зарцуулсан бол өнөөдөр 1000 давсан хүнийхээ амь насыг энэ өвчнөөс болж алдахгүй. Эдийн засгаа сөхрүүлж, шатахуунгүй болтлоо туйлдуулахгүй байх бүрэн боломж байсан. Улсыг удирдана гэдэг зөвхөн чин зориг, сүр хүчээр биш ухаанаар, арга аргачлалаар судалгаа тооцоотой, багаар ажиллаж хамтын хүчээр ажилладаг гэдгийг харуулж байна. Харин энэ Засгийн газарт ийм чадвар байгаа юу гэдгийг Монголын ард түмэн харлаа. 
 

-Монгол Улсын ирэх оны төсвийн ерөнхий зураглал гарсан. Цар тахлын үеийн нөхцөл байдалд гарч байгаа учраас онцгой төсөв байх ёстойг  албаныхан хэлж байгаа. Төсвийн төслийн талаар мэргэжлийн хүний хувьд  байр сууриа илэрхийлэхгүй юу? 
-Энэ оны эцсээр төсвийн орлого тасрахаар харагдаж байгаа учраас ирэх жилийн төсөв нэлээн хүндрэлтэй болно. Нүүрсний экспорт бодит байдлаар 36 сая тонныг оны эцэс гэхэд олборлохоор төлөвлөж байсан боловч гүйцэтгэл 16 сая тонн байна лээ. Эндээс харвал бараг 50 хувиар тасрах гэж байна. Тэгэхээр нүүрсний орлогоос төлөвлөсөн мөнгөө хаанаас юугаар нөхөх вэ. 
Эсвэл энэ орлогоор санхүүжүүлнэ гэсэн зарлагынхаа алийг, яаж танах вэ гэдгээ Засгийн газар сайн бодох хэрэгтэй боллоо. Одоогийн оруулж ирсэн төсвийн төсөөллийг харахад дорвитой тоо харагдсангүй. Тиймээс эцсийн хэлэлцүүлэг дээр байр сууриа илэрхийлэх боломж олдох байх гэж бодож байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.28 МЯГМАР № 190 (6667)

 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

4 цаг 47 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

5 цаг 2 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

5 цаг 2 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

20 цаг 49 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

20 цаг 52 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

23 цаг 28 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

23 цаг 32 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин