Парламент найм хуралдахдаа 24 хууль хэлэлцэж, шинэ жишиг тогтоох уу

2021-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

Цар тахлын нөхцөл байдал хүндрэхтэй зэрэгцээд шатахуун хомсодсон нь улс төрийн хүрээнд гал дээр тос нэмэв. Сөрөг хүчнийхэн 76 гишүүнийг яаралтай цугларч ээлжит бус чуулган зарлахыг шаардсан. Үгүй бол төв талбайд жагсана хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм. Тэгвэл намрын ээлжит чуулган тав хоногийн дараа хөшгөө нээхээр боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гаригт захирамж гаргаж, 2021 оны намрын ээлжит чуулган. Тэр дундаа аравдугаар сард хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо. Их хурлын 76 гишүүн аравдугаар сарын 1-нд Төрийн ордонд цугларч тухайн сардаа багтаж 24 хуулийн төсөл хэлэлцэхээр боллоо. УИХ-ын чуулган долоо хоногт хоёр удаа буюу пүрэв баасан гаригт хуралддаг. Ингэж тооцвол парламент нээлтээс тус найм хуралдахдаа 24 хуулийн төсөл хэлэлцэж нэлээн ачаалалтай ажиллах нь. Өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж, батална гэдэг нэлээн хугацаа шаарддаг. Ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох байнгын хороодоор хэлэлцэхээс эхлээд эргэж, буцах асуудал ч гарах тохиолдол бий. Тэгвэл цар тахлын үеийн намрын чуулган найман хуралдаанд 24 хууль хэлэлцэж шинэ жишиг тогтоох бололтой. Өмнө нь сард ийм олон хууль хэлэлцэж баталсан нь цөөхөн юм байна. Нөгөө талаас яаралтай горимоор хэлэлцэх хуулиуд байгаа учраас спикер аравдугаар сард хэмээн онцлон захирамж гаргасан биз. 
Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг оруулж иржээ. Мөн Зөвшөөрлийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Актив удирдлагын компанийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтсан байна. Зөвхөн захирамжид дурдсан хуулийн  төслүүдээс гадна цар тахлын үед цаг үеийн шуурхай шийдвэрлэх асуудлууд байгааг ч сөрөг хүчин сануулсаар буй юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.27 ДАВАА № 189 (6666)

 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

4 цаг 46 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

5 цаг 1 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

5 цаг 1 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

20 цаг 48 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

20 цаг 51 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

23 цаг 28 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

23 цаг 31 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин