Говьсүмбэрийн дарга нар ийм хөрөнгөтэй

2021-09-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулаад байгаа билээ. Манай сонин Их хурлын гишүүд, сайд, дүүргүүдийн Засаг дарга нар, дэд сайдууд, агентлагийн дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар ямар хөрөнгө орлоготойг дэлгэрэнгүй хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад аймаг, сумдын удирдлагуудын хөрөнгө, орлогыг цувралаар танилцуулах хүрээнд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам болон Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, Шивээговь сумын Засаг дарга С.Ягаанцэцэг, Баянтал сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ нарын хөрөнгийг онцолж байна. 

 

375 САЯ ТӨГРӨГИЙН ГУРВАН ОРОН СУУЦТАЙ 

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам 

Аймгийн ИТХ-ын даргаар 2016-2019 он хүртэл ажилласан бол . 2020 онд аймгийн Засаг даргаар томилогдсоныхоо дараа 40 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Харин гэр бүлийн орлого 18.6 сая төгрөг. 375 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, нэг авто гаражтай. 34.4 сая төгрөгийн үнэлгээтэй 198 хонь, 47 ямаатай. Долоон сая төгрөгийн эзэмших 123м2, 696м2, өмчлөх700м2 газартай. 55 сая төгрөгийн үнэт эдлэл, 94.8 сая төгрөгийн хадгаламжтай. 53 сая төгрөгийн авлагатай. Эрдэнэс таван толгой компанид 400 гаруй ширхэг хувьцаа эзэмшдэг. 

 

29.6 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ 9000 М2 ГАЗАРТАЙ 

Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан

П.Амарсайхан сүүлийн таван жил сумын Засаг даргаар ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн онд 23.8 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүдийнх 12.2 сая төгрөг. 42 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай. 69.8 сая төгрөгийн хурдан удмын адуу 25, үхэр 37, хонь23, ямаа 30 толгой малтай. 29.6 сая төгрөгийн эзэмших 660м2-2, өмчлөх-1840м2-2, өмчлөх 2000 м2-2 газартай. Нийт 9000 м2 газартай. Долоон сая төгрөгийн үнэт эдлэл, гурван зуун мянган төгрөгийн хадгаламжтай. Эрдэнэс тавантолгой компанид 3000 гаруй ширхэг хувьцаа эзэмшдэг. 


 

ХОЁР ОРОН СУУЦТАЙ

Шивээговь сумын Засаг дарга С.Ягаанцэцэг 

Сүхбаатарын сумын Засаг дарга С.Ягаанцэцэгийн жилийн нийт орлого 15.8 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийнх 9.7 сая төгрөг. Тэрбээр нийт 53 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууцтай. Харин тээврийн хэрэгслийн хувьд суудлын жижиг машин, Hyundai Sonata-6 автомашинтай. 1.5 сая төгрөгийн өмчлөх 1600м2 гурван газартай. Гурван сая төгрөгийн хадгаламжтай. 

 

405.8 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ МАЛТАЙ 

Баянтал сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ 

Д.Мөнх-Эрдэнэ дарга 50.7 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүд 12.2 сая төгрөг гэж мэдүүлжээ. Тэрбээр 38 сая төгрөгийн үнэлгээтэй нэг байшин, хоёр гэртэй. 31 сая төгрөгийн суудлын жижиг машин,Toyota, Prius, туулах чадвар өндөр Nissan, X-Trail машинтай. 405.8 сая төгрөгийн үнэлгээтэй тэмээ-16, адуу-103, үхэр-38, хонь-581, ямаа-420, хурдан удмын адуу-93-тай гэж мэдүүлжээ. 50 сая төгрөгийн эзэмших-0.5 га-2, өмчлөх-0.1450 га-1, өмчлөх-0.5 га-1, өмчлөх-70м2 газартай. Зургаан сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.21  МЯГМАР № 185 (6662)

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

40 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

57 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 48 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 0 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 6 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин