Монгол, Кувейтийн Комиссын хоёрдугаар хуралдааныг Улаанбаатар зохион байгуулахаар төлөвлөжээ

2021-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Кувейт Улсын Гадаад хэргийн сайд Шейх Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабахтай  уулзжээ.Сайд нар өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосныг тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Манай тал Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Түлэнхийн төвийн барилга болон Өндөрхаан нисэх онгоцны буудлыг сэргээн засварлах ажил хуваарийн дагуу хэрэгжиж байгааг дурдаж, барилга угсралтын ажлыг энэ онд багтааж дуусгахаар төлөвлөж байгаа талаар мэдээлж ярилцлаа. Мөн Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлд хатуу хучилттай авто зам барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа аж.

Сайд нар Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссуудын хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгааг тэмдэглэж, Комиссын хоёрдугаар хуралдааныг 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа манай тал мэдээлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

8 цаг 40 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

12 цаг 29 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

12 цаг 29 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

12 цаг 29 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

Өчигдөр 15 цаг 40 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

Өчигдөр 15 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин