МАН-аас нэр дэвшигч Э.Батшугарын сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо

2021-09-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Хүн амынхаа тоогоор хамгийн томд тооцогддог Сонгинохайрхан дүүрэгт болж байгаа УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч Э.Батшугарын сурталчилгааны нээлт энэ сарын 18-нд цахимаар албан ёсоор эхэллээ. Монгол ардын намаас нэр дэвшигч Э.Батшугар сонгогчиддоо хандан хэлсэн үгэндээ  Сонгинохайрхан дүүргийнхээ иргэд сонгогчдын дэмжлэгийг авч Монгол ардын намын ээлжит ялалтыг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлээд эзэмшсэн мэргэжил, мэдлэг боловсролоо эх орныхоо хөгжилд зориулан авлига хээл хахуульгүй шударга нийгмийг бүтээхийн  төлөө журмын нөхөдтэйгөө хамтран хичээн зүтгэхээ амлалаа. Мөн нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай Монгол ардын хувьсгалт нам, Монгол ардын нам  Монгол Улсын ирээдүйн хөгжлийн төлөө санаа бодол нийлэн  улс орныхоо төлөө тусгаар тогтнолынхоо төлөө нэгдэн нийлсэн нь нийт Монголчууддаа эв нэгдлийн сайхан үлгэр дууриалал болсон гэж бодож байна. Одоо бид нэг туган дор нэгдэн нийлсэн тул нэгдсэн зөв бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө урагш харан цаг нартай уралдан ажиллах болно гэлээ.
Нээлтэд Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ цахимаар оролцож Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчдод хандан хэлсэн үгийг товчлон хүргэж байна.
 
Л.Оюун-Эрдэнэ: НӨХӨН СОНГУУЛИЙН ЭНЭ ЦАГ ХУГАЦАА БОЛ СОНГИНОХАЙРХАНЧУУДЫН ХУВЬД АЛДАЖ ҮЛ БОЛОХ ХӨГЖЛИЙН АЛТАН БОЛОМЖ
 
Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ,  сонгинохайрханчуудын итгэлийг хүлээн сонгогдсон Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллах шийдвэр гаргасныг сонгинохайрханчууд та бүхний хөгжлийн бодит боломж, хамтын шийдвэр хэмээн хүлээн авч буйгаа илэрхийлээд нөхөн сонгуулийн энэ цаг хугацаа бол сонгинохайрханчуудын хувьд алдаж үл болох хөгжлийн алтан боломж хэмээн онцоллоо. Мөн Засгийн газар нийслэлийн түгжрэл, дагуул хотын бүтээн байгуулалт, гэр  хорооллын дэд бүтэц гэсэн олон чухал бүтээн байгуулалтын асуудлыг шийдэхэд  шаардлагатай 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг анх удаа бодлогоор дэмжиж нийслэл хотод зарцуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэ ажлыг улам эрчимжүүлэхийн тулд  хот, дүүргийн удирдлага,  УИХ-ын гишүүд  нэгдмэл нэг баг болон ажиллах бодит боломжийг олгохоор МАН-ын  боловсролтой, шинэ үеийн төлөөлөл Э.Батшугарыг шат шатны судалгаанд үндэслэн  нэр дэвшүүлснийг онцлоод  түүний төлөө саналаа өгөхийг  Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн уриалав. 

Д.Амарбаясгалан: ХОЁР НАМ НЭГДЭН НИЙЛЖ, ХҮЧЭЭ НЭГТГЭН ХӨГЖЛИЙН ШИНЭ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН

Улс төрийн ууган хүчин Монгол ардын нам 100 жилийнхээ түүхт ой дээрээ үзэл баримтлал, гарал үүсэл, намтар түүх нэг хамтын үнэт зүйлтэй Монгол ардын хувьсгалт намтай нэгдсэн. Энэ бол нэг талаасаа хоёр намын гишүүд дэмжигчдийн санал, хүсэлт, шаардлага байсан. Нөгөө талаасаа XXI зууны хөгжлийн бодлогоо хамтран хэрэгжүүлэх нийгмийн эрэлт хүлээлтэд хариу өгсөн том алхам байсан. Хоёр нам нэгдэн нийлж, эв нэгдлийг эрхэмлэж, хүчээ нэгтгэн улс орныхоо тусгаар тогтнол-хөгжлийн шинэ бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн цаг үед энэ удаагийн нөхөн сонгууль болж буйг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцолж байв.  Э.Батшугар Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр дэвшүүлэн оролцож байсан. Энэ хөтөлбөр нь  Монгол ардын намын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ч бүрэн агуулгаараа тусгагдсан. Энэ нь хоёр намын нэгдэл нь үзэл баримтлал бодлого агуулгын хувьд нэг гэдгийг харуулж байгаа тод жишээ гэв. Тиймээс өмнөх саналаа баталгаажуулан,  Монгол ардын намын мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд хүч нэмэн Э.Батшугарыг дэмжихийг сонгинохайрханчуудад уриалсан юм.

Д.Сумъяабазар: УЛСЫН ИРЭЭДҮЙ, УЛААНБААТАРЫН ХӨГЖИЛД ХҮЧ НЭМЭН Э.БАТШУГАРЫГ ДЭМЖЭЭРЭЙ

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар Монгол ардын намаас УИХ-ын 18 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Батшугарыг дэмжин үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ,  Сонгинохайрхан дүүрэг бол нийслэлийн хүн амын 30 хувь нь оршин суудаг хот доторх том дүүрэг юм. Нийслэл хотод олон хүндрэл бэрхшээл бий ч  тэр бүгдийг даван туулж, иргэндээ ээлтэй, орчин үеийн шийдэл бүхий хот болгох хариуцлагатай ажилд бид хамт олноороо сэтгэл шулуудан ажиллаж байна. Үүнд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн итгэл, сэтгэл хамгаас чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн нэр дэвшигч Э.Батшугар бол олон улсын санхүүгийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн бэлтгэгдсэн эдийн засагч тул  Улаанбаатар хотын хөгжлийн төлөө гар, сэтгэл нийлж олон улс болон дотоодын зах зээлд хамтран ажиллах нь  Улсын хөгжил, Улаанбаатар хотын ирээдүйд үнэтэй  хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байгаа тул Монгол ардын намаас нэр дэвшигч Э.Батшугарыг дэмжиж саналаа өгч, улсын ирээдүй, Улаанбаатарын  хөгжилд хүч нэмэхийг уриалав.
Мөн нээлтийн ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөл оролцож чин сэтгэлийн үг захиасаа хэллээ. Тухайлбал, тус дүүргийн иргэн Ш.Даваасамба “Нэгээр илүү бол мянгаар илүү гэсэн ардын үг бий. Тиймээс МАН-аас нэр дэвшиж буй Э.Батшугар бол санхүү, эдийн засгийн чиглэлээр гадаадад сургууль төгссөн, олон улсад ажилласан туршлагатай залуу хүн учраас дэмжихээ илэрхийлээд “Сайн хүний үр нутаг усандаа хүндтэй” гэдэг сургаалийг санаж ажиллахыг нэр дэвшигч

Э.Батшугарт захилаа.
Монгол ардын намын сонгуулийн штаб.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21