Б.Жавхлан: Ирэх оны төсөв цар тахлын дараах сорилт руу чиглэнэ

2021-09-16
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

Засгийн газрын хуралдаанд ирэх оны төсвийн төслийг танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлэв. 

-Сангийн яам ирэх оны төсвийг хэрхэн төсөөлсөн бэ. Цар тахлын нөлөөллийг яаж тооцов? 
-Жил бүрийн есдүгээр сарын 15-нд Сангийн яам ирэх оны төсвийн төслийг өргөн мэдүүлдэг. Энэ хуулийн анхны төслийг танилцууллаа. Мөн төрийн худалдан авалттай холбоотой судалгааны үр дүнг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл энэ онд тааруу буюу 30 хувьтай байна. Өнгөрсөн оны энэ үед 50 хувь байсан юм. Үүнд цар тахлын үеийн тээвэрлэлт саатсан зэрэг асуудал нөлөөлсөн гэж үзэж байна. 2022 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ гэх төсөөлөл байна. Ирэх оны төсөв COVID-19 халдварын  дараах үеийн эдийн засгийн сорилттой холбоотой. Өдөр тутам тодорхойгүй асуудал дагуулж байна. 

Энэ онд эдийн засгийн уналт ёроолдоо хүрч, ирэх онд сэргэнэ гэж төсөөлөн улсын төсвийг боловсруулсан. Төсвийн шинэчлэлүүд үргэлжилнэ. Цар тахлын дараах үеийн эдийн засгийг эрчимжүүлэхэд ирэх оны төсөв чиглэнэ. Хамгийн эхэнд эдийн засгаа сэргээх нь  чухал.


-Төсвийн алдагдал хэр их байгаа вэ. Цаашлаад алдагдлыг нөхөх, орлогоо нэмэх ямар хувилбаруудыг төлөвлөсөн бол? 
-Төсвийн урсгал зардал бүр нийгэмд үр өгөөжтэй байхад анхаарна. Дэд бүтцийн салбараар дамжуулж эдийн засгаа дэмжих хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Мөн нийслэлийн түгжрэлийг шийдэх, төвлөрлийг сааруулахад анхаарна. Боловсрол, соёл урлагийн салбарт томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. 198 мянган төрийн албан хаагч байна. Энэ тоог өсгөхгүйн тулд хувийн хэвшлээр төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэн, хувийн хэвшлээ дэмжих, төрийн албыг цомхон болгохоор төлөвлөж байна.         
Ирэх онд зэс, нүүрс, алтны үнэ өндөр байх тул экспортыг тултал хийх хүсэлтэй байгаа ч биднээс шалтгаалахгүйгээр саатах эрсдэл бий. Энэ онд 16 тонн нүүрс худалдах төлөвтэй байна. Төмрийн хүдэр, зэсийг төмөр замаар тээвэрлэж буй тул хэвийн үргэлжилж байна. Ирэх онд төсвийн алдагдал тав орчим хувь байгаа бол 2023 онд гурван хувь болж буурна.
Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг өсгөхөд онцгой анхаарна. Тодруулбал, бидний хийсэн хөрөнгө оруулалт дараа дараагийн жилүүдэд зардал өсгөх биш орлого оруулдаг байх ёстой.  Гэхдээ боловсролын салбарын зардал буураагүй.           Эрүүл мэндийн салбарт хамгийн их хөрөнгө оруулна. Шилжих хөрөнгө оруулалт буюу өнгөрсөн онд эхэлсэн ч дуусаагүй төслүүдэд анхаарна. Концессын төлбөрүүдийг төлнө. Цар тахлын дараах эдийн засгийг дэмжихэд ирэх оны улсын төсөв зорино.


-Ерөнхий сайд хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр олгохоо мэдэгдсэн. Гэтэл нийгмийн зарим хэсэг хүчтэй эсэргүүцэж байна. Төсөвт хэрхэн тусгасан вэ? 
- Төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сард батлуулдаг. Ирэх онд хүүхдийн мөнгийг сард 20 мянган төгрөг болгохоор төсөвт суулгасан. Тодотголын хүрээнд энэ оны сүүлийн хагаст хүүхдийн мөнгийг хэвээр үргэлжлүүлсэн. Халамжаас хөдөлмөр рүү, хуримтлал руу гэсэн бодлогоо 2022 оны төсөв дээр үргэлжлүүлнэ. Гэхдээ 100 мянган төгрөгөөс шууд 20 мянга болгон бууруулахаар зарим өрхөд хүнд тусах тул бид өөр хувилбаруудыг судалж байна. Ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй холбоно. Ингэснээр хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал, цаашлаад хөрөнгө оруулалт болгох ажлыг эхлүүлнэ. Учир нь хүүхэд 18 насанд хүрэхэд 18-19 сая төгрөгийн хуримтлалтай болох тооцоог хийсэн. Үнэхээр шаардлагатай нөхцөлд нь энэ мөнгөний тодорхой хувийг мөнгөжүүлэх сонголтыг гэр бүлүүдэд олгоно.       
Мөн хог, цахилгаан, дулааны мөнгийг арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгасан. Үүгээр дуусгавар болгоно. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хуучин тариф руугаа бүрэн шилжинэ гэсэн үг. Харин сайжруулсан түлшний хувьд дулааны улирлыг дуустал олгоно

-Татварын бодлого хэрхэн үргэлжлэх вэ. Цар тахлын хүнд үед татварын хөнгөлөлт чөлөөлөлт байх уу? 
- Нэмэгдсэн өртгийн албан татвар  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог татвар бөгөөд 180 гаруй улсад хэрэгждэг хамгийн урт настай татварын тогтолцоо юм. Бид хэдэн жилийн өмнө энэ тогтолцоо руу орсон ба цаашдаа ч үргэлжлүүлнэ. Буцаан олголт хийдэг 10 хүрэхгүй орны нэг нь манай улс.
НӨАТ-ын систем манай улсад амжилттай үргэлжилж байгаа. Ялангуяа НӨАТ-ын суурь энэ жил маш сайн тэлж байна. Найман сарын төсвийн орлогын гүйцэтгэлээр НӨАТ-ын орлого төлөвлөж байснаас 30 хувиар  давж биелсэн. Өөрөөр хэлбэл, НӨАТ төлөгчийн суурь энэ жил 10 их наядын төлөвлөгөөний биелэлттэй уялдаж сайн нэмэгдсэн. Учир нь төрөөс зээлийн нөхцөлд нь тавьсан ганц нөхцөл нь НӨАТ төлөгч байх тухай юм.  Манай улсад анх НӨАТ-ын татварын систем эхлэх үед хамрагдалт нь 46 хувь байсан бол одоо 67 хувьд хүрсэн. Цаана нь 33 хувийн далд эдийн засаг байна гэсэн үг. Иймд энэ хувийг 90 хувиас дээш болгох татварын бодлогын зорилттой байгаа. Захуудад ч НӨАТ-ын баримтыг олгож байна. Дахин татварын өршөөл үзүүлэхгүй. Татвар төлөхгүй байх давлагаа, хандлагыг өөгшүүлэхгүй.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.16 ПҮРЭВ № 182 (6659)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

6 цаг 3 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

6 цаг 6 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

6 цаг 9 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

6 цаг 11 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

12 цаг 59 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

13 цаг 4 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

13 цаг 4 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин