Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өрөнд өгөх улаанбуудайг 800 мянган төгрөгөөр тооцов

2021-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БЯМБАЖАРГАЛ

Хөдөө аж ахуйг дэмжих санд авах хүнсний улаанбуудайн үнийг тогтоолоо. Ингэхдээ Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах нэгдүгээр ангиллын хүнсний улаан буудайн үнийг нэг тонн тутамд 800 мянган төгрөг байхаар тогтоосон байна. Хүнсний улаанбуудайн ангиллаас хамаарч 20-40 мянган төгрөгийн зөрүүтэй. Харин худалдан авах хүнсний улаан буудайн үнийг 750 мянган төгрөг, улаан буудайн элит үрийг 1,050,000 төгрөг, үржүүлгийн үрийг 950 мянган төгрөгөөр тогтоожээ. Мөн овьёосны үрийг 800 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гарлаа.

Шийдвэрийг намрын ургацын улаан буудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо, олон улсын болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаан буудайн үнийн өсөлтийг харгалзан үзсэн байна. Мөн  COVID-19 цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзан үзжээ.

Эх сурвалж: www.polit.mn 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

7 цаг 49 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

8 цаг 7 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

11 цаг 58 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

12 цаг 9 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

12 цаг 15 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин