Б.Биндэръяа: Улс орон бүр их далайд тэгш эрхтэй

2021-09-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Манай улс Төв Азийн далайд гарцгүй 12 улсын нэг. Дэлхийн ачаа тээврийн 80 гаруй хувь нь далайн тээврээр явагддаг.

Монгол Улс 1996 онд Далайн эрх зүйн  конвенцид нэгдэн орж далайн эрэг бүхий улсуудын нэгэн адил далайн тээвэрт оролцох, олон улсын худалдааны сүлжээнээс эдийн засгийн үр ашгийг хүртэх боломжтой болсон ч хангалттай ашиглаж чаддаггүй. Энэ талаар ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны дарга Б.Биндэръяа “Зууны мэдээ” сонинд ярилцлагадаа “Манай улс 1999 онд Далай ашиглах тухай хуулийг батлан гаргаж хөрш улсуудаар дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэх, найдвартай далайн гарцтай болох, далайд тээвэр хийх үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Далайн захиргааг байгуулсан. Манайх Далайн тээврийн асуудлаар олон улсын конвенци, гэрээ, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын далбааг мандуулсан далайд тээвэр хийх хөлөг онгоцыг бүртгэхэд хяналт тавьж ажилладаг. Мөн боомт ашиглах, далайн тээвэр эрхлэх, дотоодын усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, далайн салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэхэд үйл ажиллагаа явуулдаг. Далай ашиглах тухай хуулийг 1999 оноос баталснаас хойш Монгол Улсын хөгжил ялангуяа, гадаад худалдаа, тээврийн салбарт том өөрчлөлт гарсан. Түүнчлэн олон улсын зах зээлд нэвтэрч эхлээд байгаа. Үүнтэй уялдаад олон улсын түвшинд далайн тээврийн зах зээлд эрх тэгш оролцохын тулд Монгол Улсын нэгдэн орсон далайтай холбоотой олон улсын гэрээ конвенциудаар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай” гэжээ. Мөн тэрээр Далайн ашиглах тухай хуулийн талаар дурдахдаа “Зарим нэг зайлшгүй заалтыг дотоодын хууль тогтоомждоо тусгах, эрх үүргээ хэрэгжүүлэх арга механизмыг тодорхой хуульчилж ямар нэг зөрчил, осол гарахад хариуцлага хүлээлгэх, түүнийгээ хэрэгжүүлэх тогтолцоог тодорхой болгох хэрэгтэй байна. Мөн Далай ашиглах тухай хууль нь зөвхөн Монголын далбаан дор далайн тээвэр хийх хөлөг онгоц бүртгэх ажиллагааг зохицуулсан үйл явцын хууль байж болохгүй. Далай ашиглах, далайн тээврийн салбарыг тээврийн бусад салбартай уялдуулж, нэгдмэл сүлжээнд оруулах хэрэгтэй. Ложистикийн зөв үйл ажиллагаа, эдгээрийг зохицуулах төрийн бодлого, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх зөв тогтолцоог бий болгоход дэмжлэг болж найдвартай байдлыг харуулж чадахуйц үзэл баримтлалтай, агуулгатай байх шаардлагатай” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.13 ДАВАА № 179 (6656)

 

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

Өчигдөр 17 цаг 33 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

Өчигдөр 12 цаг 27 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Уржигдар 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Уржигдар 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Уржигдар 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Уржигдар 06 цаг 00 мин