Олон цагаар бус зөв цагтаа ажиллах нь бүтээмжийг нэмэгдүүлдэг

2021-09-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Сайн ажилтан болохын төлөө хичээх нь зөв. Гэхдээ энэ нь өглөөнөөс орой хүртэл гэртээ ч, ажил дээрээ үргэлжид ширээний ард суун ажиллана гэсэн үг биш. Учир нь олон цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэхийн оронд цөөн цагийг бүтээмж дүүрэн өнгөрүүлэх нь сайн ажилтан болоход нэн тустай. Ажлаа эрт амжуулчхаад үлдсэн цагаа гэр бүлдээ, найз нөхөддөө, өөрийн хөгжилдөө зарцуулж болно. Тиймээс энэ удаа цөөн цагт хэрхэн үр бүтээмжтэй ажиллах талаарх зөвлөмжийг “BBC” сайтаас орчуулан хүргэж байна. Цар тахлын улмаас ихэнх ажил цахимд шилжиж, зарим байгууллагын ажиллах цаг багассан учир энэ зөвлөмж танд тусална гэдэгт итгэлтэй байна. 

Ажлын цагийг бууруулах нь ажилчдыг илүү аз жаргалтай болгоно
Ажлын цагаа богиносгох олон арга бий. Тухайлбал, долоо хоногийн дөрвөн өдөрт нь ажлын цагаа 20 хувиар бууруулж болно. Эсвэл өмнө нь долоо хоногт 40 цаг ажилладаг байснаа 36 болгон багасгаж болно. Үүнийг байгууллагынхаа ажлын ачааллаас хамааран өөрчлөх боломжтой. Цар тахлаас үүдсэн хүмүүсийн сэтгэл зүй тийм ч сайнгүй, эмзэг байгаа үед ажлын цагийг бууруулах нь ажилчдыг илүү бүтээлч, аз жаргалтай, эрүүл байхад тустай хэмээн шинжээчид үзэж байна. Гэхдээ цагийг багасгасан учир компаниуд цалингаа бууруулах уу гэсэн асуудал маргаан дагуулж байгаа юм. Судалгаагаар цөөн цагаар ажиллах нь олон цагаар ажилласнаас илүү бүтээмж өндөр байгааг тогтоожээ. Стэнфордын их сургуулийн судалгаагаар долоо хоногт 50 цаг ажилласан хүний бүтээмж буурч байгаа нь батлагдсан тул судлаачид өдөрт зургаан цаг, долоо хоногт 35 цаг ажиллах нь хамгийн тохиромжтой хэмээн зөвлөж байна.Торонтогийн их сургуулийн профессор Жонн Тругакос “Өдөрт найман цаг ажиллахад таны эрч хүч хүрэлцэхгүй. Олон цагаар ажиллах тусмаа хүний анхаарал суларч, бүтээмж буурдаг. Тиймээс найман цагийн ихэнхийг хүмүүс олон нийтийн сүлжээ ашиглах, онлайн дэлгүүр хэсэх, мессеж бичихэд зарцуулдаг” гэв. 
Долоо хоногт хэдэн цаг ажиллах нь бүтээмжид эергээр нөлөөлдөг талаарх бүрэн дүүрэн тодорхойлолт байдаггүй. Гэхдээ ажлын цагийг бууруулах нь хэрэгцээгүй зүйлс хийж өнгөрөөдөг цагийг хэмнэж, ажилдаа бүх цагаа зарцуулахад тустай хэмээн судлаачид дүгнэжээ. Чухамдаа олон цагаар завгүй ажиллах бус зөв цагтаа ажиллах нь бүтээмжийг нэмэгдүүлдэг хэмээн  Мельбурнд төвтэй байгууллагын ажиллах соёлын талаарх сургалтын “Happiness Concierge” компанийн гүйцэтгэх захирал Рэйчэлл ярилаа.Ажлын цагийг бууруулснаар ажилчдын цагийн хуваарьт асар их өөрчлөлт оржээ. Тэд хурал болон хоол, кофе уух цагаа багасгаж, имэйлээр ажлаа зохицуулж, зав гарган хувийн ажлаа амжуулж эхэлжээ.

“Ажилчид ажлаа тасалж, хоцорч, чөлөө авахгүй”
Богино цагаар ажиллах нь хүмүүст илүү их амрах,хэрэгцээт зүйлсдээ анхаарал халамж тавих, эрүүл мэнд болон сэтгэл ханамжаа сайжруулахад тусалж, ядрах, сэтгэлээр унахаас сэргийлдэг. “Хангалттай цагаар амарч, гэр бүлийнхэнтэйгээ хамт байж, чөлөөт цаг ихтэй байх нь ажил амьдралын тэнцвэрийг хангаж, илүү үр дүнтэй, өндөр бүтээмжтэй ажиллах эх үндэс болдог” гэж Австралийн мэргэжил сонголтын хүрээлэнгийн захирал, эдийн засагч Жим Стэнфорд хэлэв. Шведийн ажилчдад 10 жилийн турш хийж, энэ онд дууссан судалгаагаар ажлын цагийг бууруулахад бухимдал, санаа зовнил гэсэн сөрөг сэтгэл хөдлөл мөн буурч байгааг тогтоожээ. Үүнээс өмнө 2017 онд хийсэн судалгаагаар ажлын цагийг 25 хувиар бууруулахад нойр сайжирч, бухимдал багасч байсан бол 1990-ээд онд өдөрт зургаан цаг ажиллах нь гэр бүлийн уур амьсгалыг эрс сайжруулж байв.  Учир нь бага цагаар ажилласан хүмүүс үлдсэн цагаа хобби, дасгал хөдөлгөөн, эцэг эх, найз  нөхөдтэйгээ уулзах, хүүхдээ асрахад зарцуулдаг байна. Ингэснээр тэд илүү аз жаргалтай болж, аз жаргалтай болсноор бүтээмж нь нэмэгддэг аж.
Торонтогийн их сургуулийн профессор Жонн Тругакос “Ажлын цагийг багасгаснаар байгууллагийн бүтээмж ч сайжирна. Учир нь ажилчид ажлаа тасалж, хоцорч, өвдөж чөлөө авахаа болино. Мөн ажлаасаа гарч, өөр хүнийг шинээр авч, дадлагажуулахад цаг хугацаа болоод мөнгө төлөхгүй” гэв.Испанийн компаниуд ажилчдынхаа цагийг багасгаж, цалинг хэвээр нь өгөх туршилтийг хийж байгаа бөгөөд ирэх оноос долоо хоногийн дөрвөн өдөр л ажиллуулах боломжийг судлах юм байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2021.9.15 ЛХАГВА № 181 (6658)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

10 цаг 19 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

10 цаг 37 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

14 цаг 28 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

14 цаг 40 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

14 цаг 46 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13