Хөлөг онгоцны маршрутыг хянах сансрын хяналтын программыг шинэчилнэ

2021-09-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Монгол Улсын далбаатай хөлөг онгоц хар тамхи зөөвөрлөсөн зэрэг олон сөрөг мэдээлэл цацагддаг. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн яамны Далайн захиргаанаас Монгол Улсын далбаатай хөлөг онгоцны маршрутын хяналтыг сайжруулж зайны буюу сансрын хяналтын программыг шинэчлэхээр болжээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны  Далайн захиргааны дарга Б.Биндэръяа “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын далбаатай хөлөг онгоц зөрчил, гэмт хэрэгт холбогдсон тухай сөрөг мэдээлэл гардаг. Мэдээллийг олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Интерполоор дамжуулан Монгол Улсын цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээс авч байгаа. Олон удаагийн зөрчил, гэмт хэргийн үйлдэл гарах нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай.  Бид өөрийн далбаан дор далайн тээвэр хийж буй хөлөг онгоцонд тавих хяналтыг зохих ёсоор  хэрэгжүүлэх чадамжтай байх нь нэн тэргүүнд тавигдах асуудал болсон. Бүртгэл хийх үе шатанд тавих хяналтыг өөрчилж байна. Тухайлбал, бүртгэлийн “агент”-ыг сонгохдоо шалгуурын дагуу үнэлж, гэрээ байгуулах, үе шатны хяналт хийж гэрээг  дүгнэх журам тогтоож байгаа. Мөн хөлөг онгоцны маршрутын хяналтыг сайжруулж зайны буюу сансрын хяналтын программаа шинэчлэх, бүртгэгчийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах олон улсын сургалтад хамруулах ажлыг хийж байна. Нөхцөл байдлыг сайжруулах гарц нь ерөөсөө л бүртгэлийн шалгуурыг ягштал мөрдүүлэх юм. Мөн маршрутын хяналтыг бодитой болгох. Хуульд хэрэгжүүлэх үндэслэл нь байгаа” гэжээ.

Одоогийн байдлаар манай улсын далбаатай 200 гаруй хөлөг онгоц их далайд тээвэрлэлт хийдэг. Хэрэв далайд гарцгүй орнууд бүртгэсэн онгоцондоо хяналт тавьж чадахгүй бол  дэлхийн орнуудын эдийн засгийн болон бусад нийгэмлэгийн зүгээс хариуцлага хүлээлгэдэг практик байдаг аж. Энэ талаар “Камбожи улс Монгол Улсын нэгэн адил хөлөг онгоцны нээлттэй бүртгэл явуулж байсан. Гэсэн хэдий ч хөлөг онгоц бүртгэх эрхээ Өмнөд Солонгос улсад бүртгэлтэй “Камбожи улсын хөлөг онгоцны бүртгэл” гэсэн хувийн компанид 2003 онд зургаан сая ам.доллараар үнэлж эрхээ шилжүүлсэн. Үүний дараа хөлөг онгоцнууддаа далбааны эзэн улсын хяналтыг тавьж чадаагүй гэх үндэслэлээр  2015 онд бүртгэлийн үйл ажиллагааг нь зогсоосон. Шалтгаан нь Камбожи улсын далбаан дор бүртгэгдсэн онгоцнууд  хууль бус загас агнуурын үйл ажиллагааг далайд удаа дараа явуулсан зөрчил гаргасан. Тиймээс Европын холбоо 2014 онд Камбожи улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохгүй байх тухай эдийн засгийн хориг арга хэмжээг авсан байдаг” гэж “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.13 ДАВАА № 179 (6656)

 

Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

4 цаг 29 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

4 цаг 29 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

18 цаг 34 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

20 цаг 17 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

Уржигдар 15 цаг 44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

Уржигдар 15 цаг 26 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Уржигдар 11 цаг 35 мин