Монгол аваргууд сүмог өргөж явна

2021-09-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.НАДМИД

Ингэж хэллээ гээд юу нь буруудаа аж. Үнэн юм чинь Японы үндэсний бөхийн төрөл сүмог  сүүлийн  20 гаруй жил  Монголын хүчитнүүд л толгойлж ирлээ шүү дээ. Сүмогийн түүхнээ  68 дахь аварга Асашоерюү Д.Дагвадоржоос  эхлээд  Хакүхо М.Даваажаргал, Какирюү М.Ананд, Харүмофүжи Д.Бямбадорж  гээд л архайлцаад гарч ирсэн. Энэ завсар 72 дахь аваргаар Японы ганц найдвар гэгдэж байсан Кисеносато л төрсөн. Үнэнийг хэлэхэд үе үеийн монгол аваргуудтай тэр л хааяа өгөө аваатай олон жил барилдсаныг үнэлж бүгд дэмжиж түүнд аварга гэдэг цолыг өгье дөө гэж л өгсөн дөө. Харин аварга цол хүртээд тэр түрүүлэх байтугай нэг удаа ч олигтой барилдаагүй дэвжээнээс буусан нь бас нэг үнэн. Тэгвэл дээрх монгол аваргууд доод тал нь 5-6 түрүүлчихсэн байдаг. Хакүхо гэхэд 44 түрүү авч онцгой амжилтын  эзэн болсон. Тэгвэл өнөөдөр сүмогийн аваргуудын түүхийг дахин монголчууд үргэлжлүүлж байна. 2017 оноос хойш  аварга цолтон төрөөгүй байсан бол Хэсэй эриний  анхны ёкозүнагаар мөн л монгол сүмоч тодорлоо. Тэгэх байтлаа сүмогийн түүхийг бүр сонин  хуудсаар баяжуулав. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озеки цолтой барилдаж байгаад хүнд гэмтлийн улмаас цолоо алдаж жонидан хүртэл зиндаа буураад богинохон хугацаанд дээд зиндаандаа эргэн ирж  аварга цол хүртсэн анхны сүмоч болов. Тэгээд одоо энэ намрын тэмцээн буюу Аки башёг тэргүүлэн барилдаж байна. Китанофүжигийн хэлснээр энэ башёд түүнийг зогсоох хүн байхгүй бололтой. Их аварга Хакүхо эзгүй. Түүний дэвжээний бөхчүүдээс “COVID-19” илэрч дэвжээгээрээ Аки башёг өнжиж байгаа юм билээ. 
Өнгөрсөн ням гарагт тэмцээн эхлэхэд нэг л содон өнгө харагдсан нь Тэрүнофүжи  онцгой байна лээ. Тэр эхний өдөр хамгийн хүнд жинтэй. Бас бяртай гэгддэг энэ башёд комүсүби цолтой зодоглож буй Ичиножёо А.Ичинноровтой учраа таарахдаа түүнийг яг л хүүхэдтэй барилдаж байгаа юм шиг дөнгөж барьц аваад л түлхчихнэ лээ. Аварга цолтонтой хэн үзэлцэх ёстой вэ гэвэл озекинууд. Гэтэл озеки  Шёодай, Такикейшёо нар тэмцээний эхний өдрөө залуучуудад уначихлаа. Тэд тун сулбагар харагдана лээ. Харин секиваке Митакаүми болон Хүктофүжи нар гайгүй байна уу даа гэмээр. Гэхдээ тэдэнд Тэрүнофүжиг зогсоох хүч байхгүй биз. Цагтаа озеки байсан Такиясү комүсүби цолтой боссон. Даанч томчуудын дайсан болоод байгаа Вакататакигийн барилдааны хурдыг гүйцэлгүй сөхөрчихнө билээ. 
Аки башёгийн дээд зиндаанд найман монгол сүмоч барилдаж байгаагаас  Ичиножёо,Чиёошома болон дээд зиндаанд анхны барилдаанаа хийсэн Миторюү С.Төрболд нараас бусад нь эхний даваагаа авсан. Хоошёорюү С.Бямбасүрэн гэхэд озеки Шёодайг гурав дахиа давсан бол магиширагийн хоёроос боссон Кирибияма Лхагвасүрэн секиваке Мэссейг төвөггүйхэн дэвжээнээс гаргачихна лээ. Тамаваши Г.Мөнх-Оргил чансаагаа тун хурдан ахиулж хэр бөх болох вэ гэдгээ шалгуулах үедээ яваа залуу бөх Котоновакад ёстой л “хичээл заана” гээчийг үзүүлж өөрийгөө огт хариагүйг харуулав. Ийнхүү Аки башёд монгол сүмочид тун гялалзтал барилдах янзтай намрын тэмцээнийг эхлүүллээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2021.9.14 МЯГМАР № 180 (6657)

монгол хүн шүү
монгол хүн шүү
tamira
ingej hudlaa bitgii soliorch bai! ed chin bugd mgl bish yaponii irged bolson shuu!
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

2 цаг 18 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

2 цаг 18 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

2 цаг 18 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

15 цаг 26 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

17 цаг 52 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Уржигдар 14 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин