Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөгөө больё

2021-09-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

“Манай хөрш айл үнэхээр хэцүү. Долоо хоногт 2-3 удаа зодоон болж, эхнэр, хүүхдүүдийнх нь уйлах чимээ хонгилоор нэг сонсогддог. Хүний амьдрал надад ямар хамаа байх вэ гээд нэг хэсэг чимээгүй байсан. Сүүлдээ эхнэр, хүүхдүүдээ гэрээсээ хөөж гаргаад байхаар нь цагдаад мэдэгдчихсэн юм. Гэтэл эрүүлжүүлэхээс буцаж ирээд “Хүний амьдралд хөндлөнгөөс битгий оролц. Та нарт хамаагүй” гэж гэрт дайрч орж ирж баахан дарамталсан. Түүнээс хойш айгаад юу ч мэдээгүй юм шиг чимээгүй явах болсон” гэж 37 настай Н бидэнд ярилаа. Тэр хөрш болоод 12 жилийг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд хүчирхийлэл намжсангүй. Цагдаад мэдэгдээд ч асуудал шийдэгдээгүй тул амаа хамхин, түүний эхнэр болоод хүүхдүүдийнх нь өмнөөс шаналж суугаа тухайгаа бидэнд хэллээ.Дээр өгүүлсэн энэ жишээ бол Монгол Улсын аль ч өнцөг булан, дүүрэг, хороо, орон сууц, гэр хороололд тохиолддог дүр зураг юм. Бусдын амьдрал бидэнд хамаагүй гэх бодлын улмаас мянга мянган хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийллийн улмаас нулимстайгаа өдөр хоногийг өнгөрүүлж байгаагийн нотолгоо нь энэ. 

 

 

 Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг шалгасан эрх бүхий албан тушаалтан нь хэргийн материалыг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд танилцуулахдаа хаанаас, хэнээс дуудлага мэдээлэл өгсөн, хөндлөнгийн гэрчийн өгсөн мэдүүлгийг хүчирхийлэл үйлдсэн этгээд болон өмгөөлөгчид нь танилцуулахгүй байх заалтыг хуульд тусгаж өгсөн. Ингэснээр мэдээлэл задрах асуудал арилсан

Хүчирхийлэл үйлдэгч мэдээлэл өгсөн хүнийг мэдэх боломжгүй

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 100-150 дуудлага, мэдээлэл тогтмол ирдэг байна. Тодруулбал, улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 157 мянга орчим гомдол бүртгэгдсэнээс  17 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 903 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн үзүүлэлт юм. 
 Энэ нь зөвхөн хохирогчид болоод түүний эргэн тойрны хүмүүсээс цагдаагийн байгууллагад мэдээлж байгаа хэргийн тоо. Үүний цаана мэдэгдээгүй нууц олон гэр бүлийн хүчирхийллийн хэрэг үйлдэгдэж байгаа. Учир нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын зарим нь хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй, мэдсэн ч өөрийн болон гэр бүлийн нэр хүндээ боддог, санхүүгийн хувьд хүчирхийлэл үйлдэгчээс хараат болсон байх эсвэл дахин хүчирхийлэлд өртөж улам их өвдөлт шаналал мэдрэх вий гэдэг айдсаасаа болж ихэвчлэн хуулийн байгууллагад хандахгүй байх нь олон. Тиймээс ихэнх тохиолдолд хүчирхийлэл урт удаан хугацаанд үргэлжилж, улам даамжирсан байдаг. Үүнээс гадна иргэн Н-ийн ярьсанчлан хүчирхийлэл мэдүүлэгчийг хамгаалах, нууцлах эрх зүйн орчин манай улсад бүрэн төлөвшөөгүйгээс олон хүн хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрч ирсэн юм.  Хүчирхийлэл үйлдэгч хэргийн материалтай танилцахдаа хэнээс ямар дуудлага, мэдээлэл ирсэн талаар мэдэх боломжтой байсан нь мэдээлэгчийн аюулгүй байдалд хамгийн ихээр хохирол учруулж, улмаар дахин дуудлага өгөхөө болиход хүргэдэг байв. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэрчийн мэдээллийг задруулсан, аюулгүй байдал алдагдуулсан гэх гомдол, мэдээлэл хуулийн байгууллагад их ирдэг байсан ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш ийм гомдол дахиж бүртгэгдээгүй гэж Цагдаагийн байгууллагаас мэдэгдэв. 
Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй байхад гэр бүлийн хүчирхийллийг “мэдээлэгч”-ийн аюулгүй байдалд эрсдэл учирсаар байсан. Учир нь тухайн үед хүчирхийлэл үйлдсэн этгээд зөрчлийн хэргийн материалтай танилцахдаа хэн гэдэг хүнээс ямар утгатай дуудлага, мэдээлэл өгсөн талаар мэдэх боломжтой байсан юм.Харин цагдаагийн байгууллагаас олон улсын байгууллага, төрийн байгууллага болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтран холбогдох газруудад санал хүргүүлсний үр дүнд Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг шалгасан эрх бүхий албан тушаалтан нь хэргийн материалыг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд танилцуулахдаа хаанаас, хэнээс дуудлага мэдээлэл өгсөн, хөндлөнгийн гэрчийн өгсөн мэдүүлгийг хүчирхийлэл үйлдсэн этгээд болон өмгөөлөгчид нь танилцуулахгүй байх заалтыг хуульд тусгаж өгсөн байдаг. Ингэснээр мэдээлэл задрах асуудал нэг мөсөн арилсан” гэж ярилаа.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан гээд хүн бүр мэдээлэх үүрэгтэй гэж тусгасан байдаг тул хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхөө больж, цаг тухайд нь мэдээлдэг байя. Энэ нь одоогийн нийгэмд тулгарч байгаа хамгийн ноцтой асуудлыг шийдвэрлэхэд тусалж байгаа иргэн таны асар үнэтэй хувь нэмэр юм. 

Хохирогчийг эрт илрүүлэхэд хөндлөнгийн хүний мэдээлэл хамгийн чухал

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас энэ оны эхний найман сард 816 иргэн хохирсоны  87 хувь нь эмэгтэй,  есөн хувь нь хүүхэд байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийн 56 хувь нь Улаанбаатарт бүртгэгджээ. Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч өөрийн биеэр хуулийн байгууллагад хандах тохиолдол бага.  Хохирогч хүчирхийллийг дахин амсахгүй байхын тулд, магадгүй үр хүүхдэдээ олон дахин айдас мэдрүүлэхгүйн тулд хүчирхийллийг дуугүй тэвчсээр л байдаг. Өөрийн эцэг эх, хамаатан садангаасаа ч хүчирхийлэлд өртөж байгаагаа нуух нь элбэг.Хүчирхийлэл ийм байдлаар даамжирсаар хохирогч амь насаа алдах эсвэл хохирогчийн биед хүнд гэмтэл учрах эрсдэлтэйг иргэд санах ёстой. Иймд гэр бүлийн хүчирхийллийн урт удаан хугацааны энэ тойргийг таслан зогсоох, хохирогчийг эрт илрүүлэхийн тулд хөндлөнгийн хүний мэдээлэл хамгийн чухал.Иймээс хөрш айл эсвэл эргэн тойрны тань хэн нэгэн хүчирхийлэл үйлдэж байгааг харсан, мэдсэн, сонссон бол тухайн хүндээ мэдэгдэлгүйгээр цагдаагийн байгууллагад мэдээлэх шаардлагатай. Өнгөрсөн цаг үетэй харьцуулвал таны мэдээлэл хуулиар хамгаалагддаг болсон учир хүчирхийлэл үйлдэгчээс ямар нэгэн дарамт ирэхгүй юм. 

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2021.9.14 МЯГМАР № 180 (6657)

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

6 цаг 41 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

6 цаг 41 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

19 цаг 0 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Өчигдөр 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Өчигдөр 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Өчигдөр 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улаанбаатарт байсан У.Отгонбаярыг “Дорнодод түймэр тавьсан” гэтлээ улс төр улайсжээ

Дорнод аймгийн нутаг дахь Нөмрөгийн Дархан цаазат газарт энэ сарын 8-нд гал түймэр гарч

Өчигдөр 02 цаг 00 мин