Санаж байна уу, есдүгээр  сарын 11-нийг?

2021-09-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Одоогоос 20 жилийн өмнөх есдүгээр сарын 11-ний өдөр террористууд нисэх онгоц барьцаалж, Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагт халдсан үйл явдал дэлхий нийтийн сэтгэлд тод үлджээ. Халдлагын улмаас 2977 хүн амиа алдаж, олон мянган хүн бэртэж, Амаерик 20 жил үргэлжилсэн Афганистаны дайныг эхлүүлсэн түүхтэй. Ийн Нью-Йорк хотын Манхеттен дүүрэгт террорист халдлагад амь үрэгдэгсдийг дурсах ёслол бямба гарагт боллоо. Ёслолын арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон нар болон бусад албаны хүмүүс оролцжээ. Ихэр цамхаг байсан газарт одоо дурсгалын усан сангууд байрладаг юм. Энэ үеэр Жо Байден “Есдүгээр сарын 11-нээс миний ойлгосон гол зүйл бол Америкийн хамгийн том хүч бол эв нэгдэл юм” гэжээ.

Мөн  АНУ-ын Холбооны мөрдөх товчоо ерөнхийлөгч Жо Байдены захирамжийн дагуу есдүгээр сарын 11-ний террорист халдлага, Саудын Арабын Засгийн газар онгоц барьцаалсан этгээдүүдийг дэмжсэнтэй холбоотой хэд хэдэн баримтыг нийтэд танилцууллаа.Нууцын зэрэглэлээс 2016 онд хассан дээрх баримтад 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр онгоц барьцаалсан хоёр эрэгтэйд Лос Анжелес дахь Саудын Арабын консулын ажилтан, тагнуулын албаны мэргэжилтэн тусламж үзүүлсэн талаар бичжээ. Тодруулбал, Лос Анжелес дахь Саудын Арабын оюутан, Холбооны мөрдөх товчооноос Саудын Арабын тагнуулын агентлагтай холбоотой хэмээн сэжиглэж байгаа  Омар аль-Байоумигийн тухай гэрчийн мэдүүлэг болон бусад нарийвчилсан мэдээлэл ил болсон юм. Уг мэдээлэлд Омар аль-Байоумиг онгоцыг барьцаалсан хоёр хүнд санхүү, орон байрны том туслалцаа үзүүлсэн хэмээн буруутгажээ.

Вашингтон дахь Саудын Арабын Элчин сайдын яамнаас өнгөрсөн лхагва гарагт “Холбооны мөрдөх товчооноос шинэ баримтуудыг ил болгох гэж байгаа нь сайн. Гэхдээ есдүгээр сарын 11-ний халдлагад Саудын Араб улс оролцсон гэсэн мэдээллүүд худал” гэж мэдэгдээд байв.АНУ-ын Хууль зүйн яамны хэвлэлийн ажилтан наймдугаар сард есдүгээр сарын 11-ний халдлагыг үйлдсэн  онгоц барьцаалагчдын мөрдөн байцаалттай холбоотой асуудлыг шүүхээс хаахыг Засгийн газар зөвлөсөн хэмээн зарлаж байв. Тэрбээр “Дүүргийн шүүхээс хэргийг хаасан ч Холбооны мөрдөх товчооноос халдлагыг ил тод болгох нэмэлт мэдээллүүдийг эргэн харахаар шийдсэн. Эдгээр баримтыг удаахгүй нийтэд ил болгоно” гэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.13 ДАВАА № 179 (6656)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

9 цаг 29 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

9 цаг 33 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

9 цаг 35 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

9 цаг 38 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

16 цаг 25 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

16 цаг 30 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

16 цаг 30 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин