Ажил олгогчид: Тоног төхөөрөмжийн импортын татварыг тэглэе

2021-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Засгийн газар “Коронавируст халдвар /Ковид-19 /-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль"-ийн төслийг боловсруулж байна. Цар тахлын дараа эдийн засгаа эрчимжүүлэн сэргээхэд ажил олгогч эзэд ,баялаг бүтээгчид, мэргэжлийн холбоод аж ахуй нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх,  төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд онцоллоо. Цар тахлын үеийн эдийн засгийн шинэ сэргэлтийн  хуулийн төслийн үзэл санаа нь бизнес эрхлэгчид хувийн хэвшлийг дэмжих,  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэх юм.

 Ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодын гишүүд саналаа хэллээ.

Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал А.Уранчимэг

-Дотоодын авто замын компаниудад дэмжлэг хэрэгтэй байна. Замын тендерийн ажилд тэгш эрхтэй оролцох боломжийг бүрдүүлж өгвөл цар тахлын хямралын үед  компаниудад дэмжлэг болно.

Монголын нүүрс ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл:

-БНХАУ-ын нүүрсний импортын татварыг тэглүүлэхэд Засгийн газар яриа хэлэлцээ хийх шаардлагатай байна. Томоохон төслүүдийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортын татварыг хойшлуулах эсвэл тэглэх санал хүргүүлж байна.

Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Т.Баярсайхан:

-Хөдөө аж ахуйн салбарт баримталж буй Засгийн газрын бодлогыг дэмжиж байна. Манай салбарынхан цар тахлын эдийн засгийн хүндрэлтэй үед арьс ширний урамшууллаас татгалзахад бэлэн байна. Харин Эмээлтийн газар,  дэд бүтцийн асуудлыг шийдвэл хувийн хэвшил тус газар  биотехнологийн парк байгуулах саналтай байна. Үүнд Засгийн газрын дэмжлэг чухал байна.

Уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн “Коронавируст халдварын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль”-ийн төсөлд тусгах, мэргэжлийн холбоодын төлөөллийг Засгийн газрын байгуулсан таван дэд хороонд нэмж оруулан ажиллуулахаар боллоо.

Эх сурвалж: www.polit.mn

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

5 цаг 37 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

5 цаг 52 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

5 цаг 52 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

21 цаг 39 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

21 цаг 42 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин