Г.Ёндон: Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах талбайг нээлттэй зарлана

2021-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооын хуралдааны үеэр  нийслэлийн Газрын алба, Ашигт малтмалын лицензийг сонгон шалгаруулахтай холбоотой мэдээллийг холбогдох албаныхан Үндэсний хорооны гишүүдэд танилцууллаа. Тус хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хоёр жилийн дотор авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах зорилт тавин ажиллаж байна. Нийслэлийн дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагааны хүнд суртал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулахтай холбоотой гомдол, санал  хамгийн их ирж байгаа. Тиймээс энэ удаагийн хурлаар дээрх асуудлуудтай холбоотой танилцуулгыг сонсож, санал хүсэлт авна” гэлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон танилцуулгадаа “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмыг шинэчилнэ. Энэ журмыг 2018 онд баталсан ч өнөөдрийг хүртэл аж ахуйн нэгжүүдээс гомдол, санал их ирж байгаа. Нийтэд ил тод, нээлттэй, тэгш өрсөлдөх боломжийг хангасан, түргэн шуурхай, цахим болгохоор ажиллаж байна. Үүний тулд аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг удаа дараа зохион байгуулсан. Сонгон шалгаруулалт зарлах талбайг жилд нэг удаа нээлттэй зарлана. Энэ нь олон аж ахуйн нэгжид боломж олгох юм” гэлээ.

Харин газрын албатай холбоотой шинэчлэлийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албаны төлөөлөл танилцуулахдаа “Тухайн иргэн эзэмшиж байгаа газрынхаа эрхийг шилжүүлэх гэж байгаа бол цахимаар хүсэлтээ Газрын албанд илгээх боломжтой. Өмнө нь Газрын алба хүнээс хэт хамааралтай байсан бол одоо төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажил эхэлсэн. Газрын дуудлага худалдааг цахимаар явуулдаг болсон” хэмээв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин