Ч.Баярмаа: Бэлчээр доройтвол өв соёлоо алдана

2021-09-09
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

С.САРУУЛ

 

Бэлчээрийн үндэсний форум  болох гэж байгаатай холбогдуулан Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон Алт-Малын эрүүл мэнд” төслийн мэргэжилтэн Ч.Баярмаатай ярилцлаа.

 

-Бэлчээрийн үндэсний форум 4 дэх удаагаа манай улсад зохион байгуулагдах гэж байна. Танай төслийн үр дүнг хүлээлгэн өгөх хаалтын үйл ажиллагаа долоон аймагт хийсэн гэсэн. Та бүхэн хүссэн үр дүндээ хүрч үү?

-Бид сэтгэл хангалуун байгаа. Маш өргөн хүрээнд төсөөлөөгүй үр дүнг авчирч чадсан. Мэдээж эхний жилүүдэд, замын дунд хүндрэл бэрхшээл, сургамж байгаа. Малчид төв суурин газар ажил хийдэг хүмүүсийг бодвол, нэг бүрчлэн уншаад суух орчин нөхцөл, боломж хомс. Мэдээллээс хол малчдад төслийн зорилго, ямар үр дүн бий болгохоор ажиллаж байгааг ойлгуулах амар байгаагүй. Тэдний сэтгэлгээ, хандлагад нөлөөлөхөд маш их хугацаа шаардаж байсан. Төслийн зорилт, зорилго, төлөвлөгөөгөө төслийн үр шимийг хүртэгчдэдээ хэр сайн ойлгуулж чадсан эсэхээс үр дүн хамаарах учраас нэг малчинтай 4-5 удаа уулзаж, хэлж ярьж, цаг зарцуулж байж бүрэн ойлголцолд хүрч, ажил хэрэг болдогийг орон нутагт бидэнтэй хамтран ажилладаг малчдын байгууллагын ажилтнууд нотолж байна. Ямарваа нэгж, байгууллагын бүх хүн асуудал, зорилгоо мэдсэний үндсэн дээр амжилтанд хүрдэг. Тиймээс олон талын хамтын ажиллагаа чухал байлаа.

-Улсын хэмжээнд 20  гаруй сая га бэлчээр сэргэсэн, бэлчээр ашиглагчид нэгдсэн зохион байгуулалтад орж, холбоо байгуулсан, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгөх үндэсний системтэй болж, малын эрүүл мэндийн хяналт сайжирсан зэрэг маш олон ахиц гарчээ. Цаашид төслийн үр дүн хэрхэн үргэлжлэх бол. Ямар хүлээлт байна?

-Төсөл дууссаны дараа ч тогтвортой байдлаа хангахад анхнаасаа бодож төлөвлөсөн учраас системийг цаашид тогтвортой ажиллах бүтцийг бий болгоход нэлээд анхаарсан. Мал хувьд шилжсэнээс хойш малчид харъяалагдах газаргүй, зохион байгуулалт муутай байсан. Төслийн хүрээнд сумдын бэлчээр ашиглагчдын холбоодыг байгуулж, чадавхжуулахад анхаарч ирсэн. Энэ холбоонд БАХ-ийн ахлагчдаас бүрдсэн удирдах зөвлөл, сумын газрын даамал, бусад холбогдох байгууллагуудын төлөөллийг оруулж, тодорхой шийдвэрүүдийг дундаасаа хэлэлцэж гаргах боломж бүрдсэн. Малчдын гурван тулгуурт байгууллагын эхнийх нь аймаг, сумдын Бэлчээр ашиглагчдын холбоод юм. Энэ байгууллага нь малчдад бэлчээрээ хэрхэн зохистой ашиглах, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр орон нутгийн засаг захиргаа, малчидтай хамтран ажиллаж малчдын дуу хоолойг бодлого шийдвэрт тусгах, малчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. БАХ-д нэгдсэн малчид маань дундын сан байгуулаад тодорхой хугацаанд зээл аваад ойр зуурын хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Хамтын ажиллагааны энэхүү эдийн засгийн хөшүүрэг нь яваандаа малчдын хөдөө аж ахуйн болон Хадгаламж зээлийн хоршоо болж өргөжих суурь болсон. Угаасаа малчдын амьжиргааны эх үүсвэр нь мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн учраас түүний чанарыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд манай төсөл анхаарч ажиллалаа. Итгэлцэл бий болгсон малчид хоршиж ажиллахад илүү дөхөмтэй учраас бэлчээр ашиглагчдын холбоонд харъяалагдаж байсан бүх малчид хоршоонд нэгдсэн. Одоогоор малчдын 76 хоршоотой хамтран  ажиллаж байгаагийн  69 нь сумдад байдаг анхан шатны хоршоо, эдгээр нь аймгийн төвд дундын хоршоотой. Дундын хоршоо нь үйлдвэрүүдтэй гэрээ байгуулдаг. Бүх шатанд түүхий эдийн ангилан ялгалт хийснээр чанар, үнэлгээ сайжрах, орлого нэмэгдэх зэрэг давуу тал үүссэн. Төслөөс хоршоодыг чадавхжуулж, сарлагийн хөөвөр, торомны ноосны үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилт тавьж, дэмжлэг үзүүлж ажилласан. Малчид өмнө нь сарлагийн хөөврийгхяргаж бэлтгэдэг байсан. Самнаж бэлтгэснээр хөөврийн хэмжээ 1.2-2.0 дахин нэмэгдсэн. Үүнийг дагаад малчдын сарлагийн хөөвөр, торомны ноосноос олох орлого ойролцоогоор 30 хувь өссөн. Анх хоршоо байгуулж байсан 2014 онтой харьцуулахад хоршоодын нийт орлого 3,6 дахин өссөн үзүүлэлттэй. Хоршооны амжилтыг харуулах гол үзүүлэлүүд дунджаар 3 дахин өсөлттэй байна. Малчид хамтарсанаар илүү амжилтад хүрнэ гэдгийг мэдэрч эхэлсэн. Хөдөө аж ахуйн хоршооноос гадна малчдын хадгаламж зээлийн хоршоод байгуулагдаж малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Манай төсөл дууссаны дараа ч Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, түүний салбар, холбоод туршлагатай учраас үргэлжлээд явна. Орон нутагтаа танигдсан учраас зөвхөн Ногоон алт-Малын эрүүл  мэнд төсөл гэлтгүй, бусад газартай хамтран ажиллах боломжтой, харьцангуй чадавхжсан.

-Малчид хамтраад хадгаламж зээлийн хоршоо байгуулсан нь сонирхолтой санагдсан. Энэ хоршооны давуу тал нь юу бол?

-Дундын санд суурилаад хадгаламж зээлийн хоршоо байгуулагдсан. Бэлчээр хамгаалах санг байгуулж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг бэлчээр хамгаалахад зориулах болсноороо энэ хоршоо онцлогтой. Гурван тулгуурт байгууллагын нэг нь малчдын хадгаламж зээлийн хоршоо юм. Малчдын ХЗХ нь БАХ-ийн малчдын хамтын ажиллагаа, итгэлцэл, сайн туршлагад суурилан байгуулагдсан, нөгөө 2 байгууллагатайгаа нягт уялдаатай ажилладаг. Үйл ажиллагаагаа уялдуулан сайн ажиллаж буй маш олон газрууд байна. 

-Хариуцлагатай малчин гэж хэнийг хэлэх вэ?

2Эрүүл бэлчээр, эрүүл малаас гаралтай, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай малчид, хоршоодоос стандартын дагуу бэлтгэсэн түүхий эдийг баталгаажуулах цахим системийг төслийн хүрээнд хөгжүүлснээр сарлагийн хөөвөр, торомны ноос, мах, сүү, сарлагийн арьс шир гэх мэт чанартай түүхий эдээр үйлдвэрлэсэн, гарал үүсэл нь тодорхой, бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр очоод байна. Дээрх зургаан шалгуур стандартыг хангасан малчин хариуцлагатай нүүдэлчин малчин юм аа. Жишээ нь: малын эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг  малын эмч жил бүр төлөвлөж тэр дагуу тухайн малчин өрхийн  малын тарилга, угаалга хийх гэх мэт бүх төрлийн үйлчилгээнд хамруулдаг. Төслийн хүрээнд хөгжүүлж МЭЕГ-т хүлээлгэн өгсөэ Мал эмнэлгийн нэгдсэн систем нь хариуцлагатай нүүдэлчин системтэй холбоотой байгаа. Тухайлбал,сүүний үйлдвэр малчин Батаас сүү худалдан авахдаа тухайн малчны нэрийг дарахад асуудалтай бол улайж анхааруулга харагддаг, сүүлийн 14 хоногт сүүний чанарт нөлөөлөх тарилга хийлгэсэн, дээрх шалгуурыг хангасан бол “ногоон” өнгө асдаг. “Улаан” ассан бол ямар асуудал үүссэнийг тодруулах, сүүг нь авахгүй байх жишээний. Түүнчлэн Батын ашиглаж байгаа малын бэлчээр шарилж ихтэй, үр шим тааруу эсэх нь харагддаг. Бас л системд орсон. Малын тавлаг байдал гэдэгт тухайн малчин малын дулаан хашаа хороогоо бэлтгэсэн эсэх, усан хангамж, өвс, тэжээлийн нөөц зэргийг харгалздаг. Мөн үйлдвэр, хоршоод түүхий эдийн чанарыг нэлээд хэдэн үзүүлэлтээр шат шатанд нь шалгаж системд бүртгэдэг. Хариуцлагатай нүүдэлчин системд бүртгэгдсэн түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний бар кодыг уншуулахад хэрэглэгч тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, бэлчээрийн чанарыг хүртэл үзэх боломжтой. Энэ системийн зорилго нь цаашдаа бэлчээрийн Монгол мал аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсад гаргах. Дөнгөж эхлүүлж байгаа ч сарлагийн ширээр хийсэн бөмбөг, сүүн бүтээгдэхүүн, сарлаг, торомны ноосон бүтээгдэхүүн гэх мэт нэлээд хэдэн бүтээгдэхүүн амжилттай нэвтрээд явж байна. Хариуцлагатай нүүдэлчид системд хоршоод, үйлдвэрүүд бүртгүүлснээр зөвхөн дотооддоо төдийгүй АНУ, Англи, Непал  зэрэг гадаад зах зээлд “Хариуцлагатай нүүдэлчин” стандартын шаардлага хангасан, Монгол малын гаралтай түүхий эдийг баталгаажуулж өргөн уудам соргог бэлчээртэй нүүдлийн МАА-н өрсөлдөх давуу талаа дэлхийн зах зээлд харуулах эхлэлийг тавьж чадлаа. 

-Манай улс олон мал тоолуулсан хүнд улсын сайн малчин цол олгож байгаа. Гэтэл малын тоо толгой хэтэрснээс чанар, бүтцийн асуудал хөндөгддөг. Чанартай, цөөхөн малтай хэрнээ ашиг орлого өндөртэй байх боломж бий юү?

-Малын бэлчээр ашиглагчдын хэсэгтэй ХААИС-ийн багш нар тулж ажилласан. Малчдад хэрэгтэй мэдээлэл нэн шаардлагатай байна. Дан ганц төрийн бус байгууллага үүнийг хийж чадахгүй. Төртэй хамтраад зөв мэдээлэл өгөх, ухаалаг чиглэл рүү хандуулахгүй бол цаг хугацаа алдаж магадгүй юм. Сүргийн эргэлтийг төлөвлөдөг программыг ХААИС-тай хамтран хөгжүүлж Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хүлээлгэж өгсөн. Тухайн малчны малын тоо чанараас гадна орлого, зарлагыг малчинтайгаа хамтарч 5-10 жилээр тооцоолон хийж байгаа. Маш тодорхой төлөвлөгөө хийгээд малчинтайгаа холбогдоод хамтраад ажиллах боломж байна. Эхний ээлжинд мэргэжилтнүүдийг сургаж байгаа. Бид хэд хэдэн суманд энэ төлөвлөгөөг туршлага болгож хийсэн. Цаашдаа үндэсний хэмжээнд өргөжөөд явна байх. Нүүдэлчин ахуй соёл нь дэлхийд ховор, олон давуу талтай учраас үнэ цэнэтэй, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч дэмтэй, их олон боломж харагдаж байгаа монголчууд олж анзаараасай. Бэлчээр зөвхөн малчдын асуудал биш, хүн бүрт хамааралтай. Бэлчээр доройтвол өв соёлоо алдана. Гайхуулах юмгүй орон болчих вий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.9 ПҮРЭВ № 177 (6654)

 

Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлөж” болохгүй

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байд

6 цаг 18 мин
Халх голын түүхээр холбогдсон Монгол-Оросын хамтын ажиллагааг Улан-Үд хотноо танилцуулав

Улан-Үд хотын гудамжаар алхахад өнгөрсөн түүх өнөөдөртэй зэрэгцэн орших мэт. Буриадын нийслэл энэ хотод Оросын өвөрм

6 цаг 18 мин
ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ – АРДЧИЛЛЫН БАТАЛГАА “1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ”-д урьж байна

“1000” бол заавал оролцогчдын тоог илэрхийлэх бус, Монголын сэтгүүл зүйн салбарын өргөн төлөөлөл, нэгдэл, хамтын хариуцла

18 цаг 46 мин
Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

23 цаг 39 мин
Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

23 цаг 48 мин
Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Оюунбаатартай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

Уржигдар 14 цаг 53 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

Уржигдар 09 цаг 20 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

Уржигдар 06 цаг 00 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин