Б.Оюунцэцэг: Фтортой ам зайлагч шүд цоорлоос сэргийлдэг

2021-09-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

 

Коронавирусын халдварын үеийн амны хөндий, эрүүл ахуйн талаар АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш, анагаах ухааны доктор, профессор Б.Оюунцэцэгийн зөвлөгөөг хүргэж байна. 

 

-Коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд амны хөндийгөө хэрхэн арчлах ёстой вэ. Вирусыг устгах тусгайлсан “жор” гэж бий юу?

-Дотрын өвчний толь нь амны хөндий. Хүмүүс өглөө, оройд шүдээ угаагаад хэвшчихдэг. Харин вирусын халдварын үед амнаас гадна хамраа угаахыг чухалчилсан судалгаанууд хийгдэж байна. Хамраа угааснаар ханиад хүрээд эдгэрэх хугацааг 1-2 хоногоор богиносгоно. Амьсгалаар орж ирсэн вирус хамар залгиурын хөндийд 1-2 хоног байдаг бол коронавирус тав хонодог. Тиймээс халдвар илрүүлэх шинжилгээг хамар залгиурын угаас авч байгаа хэрэг.

Японд хийсэн судалгаагаар ам зайлахаас гадна хамар угаахад маш их ач холбогдол өгч байна. Хамрын үс вирус, тоос шороог шүүдэг. Вирус маш жижигхэн биет учраас хамрын хөндийгөөр дамжиж залгиурт хүрэхээс өмнө зайлж чадах юм бол уушги руу орохгүй. Өөрөөр хэлбэл, олон нийтийн газраар явсан бол гэртээ орж ирээд хамраа угаах хэрэгтэй. Японд хийсэн судалгаагаар 48 цагийн дотор давсны уусмалаар угаахад халдвар авах хувийг 22 хувиар багасгаж, гэр бүлийн гишүүдэд халдвар тараахыг 35 хувиар бууруулна гэсэн байна. Ингэхдээ 0.9 хувийн давсны уусмалаар хамраа угаана. Уусмалаа бэлтгэхдээ нэг литр буцалсан бүлээн усанд 9 грамм хүнсний давс хийнэ. Гэхдээ уусмалаа арай хүчтэй болгож литр усанд 9.5 грамм хүнсний давс нэмбэл илүү сайн үйлчилгээтэйг зөвлөсөн байна лээ. Үүний үр дүнд эдгэрэлтийн хугацаа 3-4 хоногоор богиносох юм. 

-Коронавирусын үед хүмүүс ам зайлагчийг маш их хэрэглэж байна. Энэ хэр үр дүн, ач холбогдолтой вэ?

-Ам зайлах бол шүд, амны хөндийгөө арчлах хамгийн эхний алхам. Хүүхдийг шүдээ угааж сурахаас нь өмнө буюу хоёр настайгаас амыг нь зайлуулж сургах хэрэгтэй. Үүний тулд залгихад аюулгүй гэдэг утгаараа эхлээд буцалсан усаар зайлуулж сургадаг. Амандаа тохирох хэмжээтэй уусмал буюу шингэн биетийг балгаж 30 секундээс нэг минутын турш уруулаа жимийж хацрынхаа булчингуудыг ажиллуулах юм. Ингэж хүүхэд амаа зайлж сурсны дараа зориулалтын ам зайлагч хэрэглүүлэх хэрэгтэй. Ам зайлснаар хацрын булчингуудын тусламжтайгаар хоолны үлдэгдлийг цэвэрлэх, бактери устгах, амны хөндийг эрүүлжүүлэх зэргээр   олон талын ач холбогдолтой.

Ам зайлах олон төрлийн уусмал худалдаалагдаж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан уусмалын алийг нь ч хэрэглэж болно. Найрлагыг нь авч үзвэл ам зайлагч PP хлорид, иод, зориулалтын тос зэрэг амны хөндийд үнгэр үүсгэхийг багасгах үйлчилгээтэй. Мөн амны хөндийг эмгэгч төрөгч нянгийн эсрэг, үнэр дарна. Ам зайлах уусмалыг спиртэн болон усан суурьтай гэж ангилдаг. Насанд хүрсэн хүмүүс алийг нь ч хэрэглэж болно. Харин бага насны хүүхдэд усан суурьтайг нь хэрэглэвэл зохистой. Ам зайлах уусмалыг өдөрт 1-2 удаа хэрэглэхийг зөвлөдөг.

Ам зайлах уусмалыг урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ. Амнаас үнэр гарах, буйл болон хоолой залгиурын үрэвсэлтэй хүмүүс ихэвчлэн хэрэглэхэд тохиромжтой. Харин ямар нэг зовиургүй эрүүл хүн бол өдөр болгон хэрэглэх шаардлагагүй.

-Ам зайлагчийн найрлага өөр өөр байдаг. Таны зүгээс уншигчдад маань ямар ам зайлагчийг зөвлөмөөр байна ?

-Фтортой ам зайлах уусмал шүд цоорох өвчнөөс сэргийлдэг. Мөн ургамлын найрлагатай, тулгуур эдийн эд, буйлны үрэвслийн эсрэг хэрэглэх заалттай ам зайлагч ч бий. Тухайлбал, шүд нь амархан цоордог бол фтортой ам зайлагчийг хэрэглэж болно гэсэн үг. Ер нь ам зайлах уусмалын найрлагад бактерийн эсрэг, нян устгах үйлчилгээтэй бодис агуулагддаг учраас төрөл бүрийн үрэвслийг хурдан эдгээдэг. Colgate-н брэндийн ам зайлагч нь фтор болон цетилпиридини хлорид агуулсан байдаг. Цетилпиридини хлорид нь бактери, вирусын эсрэг үйлчилгээтэй.  Фторын талаар товчхон мэдээлэл өгөхөд, дэлхийн хоёрдугаар дайны дараа шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд фторыг ашиглаж эхэлсэн. Фторыг хоол хүнстэй хамтатган авахаас гадна амны хөндийд хэрэглэх байдлаар хэсэгчлэн авдаг. Хэсгийн аргын нэг хэлбэр нь фтортой ам зайлагч уусмал гэсэн үг. Мөн фторын уусмал ч гэж бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.8 ЛХАГВА № 176 (6653)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин