Б.Бямбасайхан: 220 вольтын зөөврийн цахилгаан станц үйлдвэрлэнэ

2021-09-07
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор “Малчин” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг урьж ярилцлаа.

 

-“Малчин” компанийн бүтээгдэхүүнүүд малчдын хэрэглээнд олон жил болж байна. Компанийнхаа хөгжлийн талаар товч ярихгүй юу?

-Компанийнхаа үйл ажиллагааг танилцуулах боломж олгосон та бүхэнд талархал илэрхийлье. Манай компани анх 1994 онд Өмнөговь аймагт тулгын чулуугаа тавьсан. Төв суурин газраас алслагдмал орших хөдөөгийн малчид, хөдөлмөрчдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрчим хүчний хоёрдогч эх үүсвэр болох нар, салхины цахилгаан үүсгүүрээр хангах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Монголын анхны хувийн компаниудын нэг. Нэг үгээр хэлбэл малчдыг лааны гэрлээс салгаж, соён гэгээрүүлэх үйлсэд анхдагч нь болсон. Өдгөө “Малчин”, “Малчин энержи”, “Малчин телевиз” гэсэн  компанийг байгуулан нийт 50 гаруй ажилтантай болжээ.

-Сүүлийн хоёр жилд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд хүндхэн шалгуурыг давж байна. Танай компани энэ нөхцөл байдлыг хэрхэн даван туулж байна?

-Үнэхээр хүнд цаг үеийг дэлхий нийтээр бид хамтдаа даван туулж байна. Бэлтгэл хангах боломж олгоогүй, цаг хугацаа ч байгаагүй тул энэ нь маш хүнд цохилт, том шалгуур болсон. Гэсэн хэдий ч нэгэнт тулгараад ирсэн аюулт цар тахал, өвчин зовлонг зүгээр хараад суух биш аль болох тэсэж даван гарах нь хаана хаанаа чухал байна. Тиймээс ч бид ажлын байрыг хэвээр хадгалах, компанийн болоод ажилчдынхаа татвар, нийгмийн даатгалыг таслахгүй төлөх, цалингийн болон бусад зээлийг нь хоцроохгүй, хар жагсаалтад оруулахгүй байхыг хичээж ирлээ. Хэрэглэгчид маань хөдөө орон нутгийн малчид байдаг тул хөл хорионы үед аймаг, сумд хилээ хаасан нь бараа бүтээгдэхүүнээ хүргэж ажиллахад хамгийн том бэрхшээл байсан. Мөн бүтээгдэхүүний гол материалыг Хятад, Солонгос улсаас татан авдаг. Энэ компаниуд мөн адил халдвараас шалтгаалан үйл ажиллагаа нь доголдож, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй болох тохиолдол гарсан.  Улмаар хил, гаалийн нөхцөл байдлаас шалтгаалан ачаа тээврийн ажил удааширч, үнэ ханш ч нэмэгдсэн нь бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Гэсэн хэдий ч энэ бүх хүндрэл зөвхөн манай компанид тулгараагүй нийтийг хамарсан тул бэрхшээлүүдийг бусдын адил даван гарахыг хичээн ажиллаж байна. 

-Засгийн газраас эдийн засгийг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар ямар бодолтой байна?

-Улсын төсөв бүрдүүлэх гол ачааг хувийн хэвшлийнхэн үүрдэг. Төрөөс зайлшгүй үед татварын болон бусад хөнгөлөлт чөлөөлөлт олгох нь алсдаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдах, ажлын байр нэмэгдүүлэх гэсэн улс орондоо оруулах хувь нэмэр нь улам нэмэгдэнэ гэж ойлгодог.

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийг дэмжих зорилгоор олгож буй гурван хувийн хүүтэй зээлийг цаг үеэ олсон бодит дэмжлэг, оновчтой шийдвэр гэж харсан. УИХ-аас 2012 онд батлагдсан “Зээлийн батлан даалтын сан”-гаар дамжуулан олгож буй тул нөхцөлийн хувьд ч боломжийн санагдсан. Манай компани 500 сая төгрөгийн зээл авсан. Уг сангаар зээлийн барьцааны  тодорхой хувийг батлан даалгасан. Энэ нь манай байгууллагын хувьд бодит дэмжлэг болсон. Олон шат дамжлага, цаг хугацаа шаардахгүй, чирэгдэл, хүндрэл багатай байснаараа давуу талтай байсан. Авсан зээлээ сүүлийн үеийн технологид суурилсан, малчдын эрэлт хэрэгцээ, судалгаанд тулгуурласан шинэ бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлд нэвтрүүлэх, зарим бүтээгдэхүүний татан авалтад зарцуулах болно. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явуулж, улмаар ажлын байрыг хадгалж үлдэхэд зээлийг зарцуулна.

-Малчдын худалдан авах чадвар ямар байна вэ?

-Санхүүгийн нөхцөл байдал хаа сайгүй хүнд байгаа энэ цаг үе малчдад маань ч хүндээр тусаж байна. Малчдын худалдан авалт бол цаг хугацаатай тодорхой улиралтай байдаг. Өөрөөр хэлбэл, хаврын ноолуурын үе, өвөл мах бэлтгэлийн үед худалдан авалт нэмэгддэг. Гэхдээ монгол хүн амны билгээрээ гэдэг. Малын буян ч их тул малчид маань чадах чинээгээрээ хэрэгцээт бараагаа худалдан авсаар байгааг хэлэх хэрэгтэй.

-Өнөөдрийн нөхцөл байдлыгг зарим компани, аж ахуйн нэгж эерэг боломж гэж харж байгаа. Тухайлбал, урд нь олж хараагүй эрсдэлийг тооцох аргад суралцах, тооцоо судалгааг хийж цаг зав гарлаа гэж ярьж байна. Танай компани сүүлийн хоёр жилийн хугацаанд ямар ажлыг амжуулав?

-Бид өмнөх жилүүдэд хөдөө орон нутгаар бүх аймаг, сумуудад явуулын худалдаа хийдэг байсан. Энэ цаг үед хөл хорио, орон нутаг замаа хаасан шалтгаанаар явуулын худалдааг хийх боломжгүй болж мөн малчид хот руу ирж худалдан авалт хийх боломжгүй болсон. Үүнийг дагаад компанийн нөхцөл байдал ч хүндэрч эхэлсэн. Дараагийн боломж юу байна, яаж хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ хүргэх вэ, хэрхэн цаг хугацаа хэмнэх вэ, борлуулалтын богино хугацааг яаж ашиглах вэ гэсэн олон асуудал тулгарч байсан. Тиймээс орон нутгийн худалдаа эрхлэгчидтэй хамтран ажиллаж салбар дэлгүүрүүдээ нээж эхэлсэн.

Энэ нь цаг үеэ олсон, малчдад ойртсон, Улаанбаатарт зарагддаг үнээр малчид бараа бүтээгдэхүүнийг авах боломжтой болсон. Нөгөө талаас тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд харилцан ашигтай дэмжлэг үзүүлж байгаа гэж ойлгож болно. 

-Сүүлийн үеийн шинээр  үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ танилцуулаач?

-Монголдоо анх удаа 10 болон түүнээс дээш жил ажиллах Lithium lron Phosphate” төрлийн LiFePo4 ухаалаг батерейг /12/100ah аккумулятор/ үйлдвэрлэж эхэлснээс хойш малчид, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн болсон төдийгүй эрэлт хэрэгцээ ч их байна. Уг батерей нь галын аюулгүй, дэлбэрэх аюулгүй, дотоод дулааны урсгал явагддаггүй тул аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан. Өөр дээрээ BMS буюу батерейн удирдлагын системтэй тул ашиглалтын хугацааг уртасгаж аюулгүй байдлыг эрс дээшлүүлсэн. Хар тугалга, хүчил, газрын ховор элементийг агуулаагүй, хий ялгаруулахгүй, гүн цэнэг алдалтын зөвшөөрөгдөх хэмжээ 100 хувь, 10 хүртэл тоогоор зэрэгцээ холбож болно. Өөрийн дотоод эсэргүүцэл маш бага, эрчим хүчний ашигтай ажиллагаа 98 хувь ба түүнээс дээш, өөрийн цэнэг алдалт маш бага сард гурван хувь ба түүнээс бага гэсэн олон давуу талтай. Мөн тун удахгүй 220 вольтын зөөврийн цахилгаан станц үйлдвэрлэхээр бэлтгэж байна. Бид цаашид дэлхий нийтээр хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж буй “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын хүрээнд байгальд ээлтэй, эко бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орныхоо эдийн засгийг сэргээхэд бүх боломж, бололцоогоо дайчлан ажиллахыг зорьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.7 МЯГМАР № 175 (6652)

 

60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуулийн төсөлд тусгаж, яаралтай горимоор хэлэлцэнэ

60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуулийн төсөлд тусгаж, яаралтай горимоор хэлэлцэнэ

12 цаг 47 мин
Б.Батцэцэг: Эх оронч гэдэг чанга хашгирах биш, улсаа илүү том аюулаас хол байлгаж, нэр төрийг нь унагахгүй авч явахыг хэлдэг

Б.Батцэцэг: Эх оронч гэдэг чанга хашгирах биш, улсаа илүү том аюулаас хол байлгаж, нэр төрийг нь унагахгүй авч явахыг хэлдэг

13 цаг 51 мин
Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг

Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг

16 цаг 16 мин
Б.Батцэцэг: Зөвхөн хоёр хөрш гэлтгүй олон орны сайд нартай шууд харилцах боломжтой болсон, энэ давуу талыг би Монгол Улсын гадаад харилцааны томоохон капитал гэж боддог

Б.Батцэцэг: Зөвхөн хоёр хөрш гэлтгүй олон орны сайд нартай шууд харилцах боломжтой болсон, энэ давуу талыг би Монгол Улсын гадаад харилцааны томоохон капитал гэж боддог

16 цаг 32 мин
16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шүүх хурал 09.00 цагаас эхэлнэ

16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шүүх хурал 09.00 цагаас эхэлнэ

17 цаг 26 мин
Б.Батцэцэг: Монголын улс төрд өрнөж байгаа үзэгдлийг би зүгээр нэг удирдлагын, зохион байгуулалтын доголдол, фракцын зөрчил биш ёс суртахууны сорилт гэж харж байна

Б.Батцэцэг: Монголын улс төрд өрнөж байгаа үзэгдлийг би зүгээр нэг удирдлагын, зохион байгуулалтын доголдол, эсвэл фракцын зөрчил биш ёс суртахууны сорилт гэж бодож байна

17 цаг 55 мин
Ормузын хоолой дэлхийн зах зээлийн хамгийн том эрсдэл хэвээр байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Ирантай холбоотой нөхцөл байдл

21 цаг 57 мин
Ж.Эпштейний хэрэг парламентын түвшинд яригдаж, шалгах ажлын хэсэг байгуулав

Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

21 цаг 57 мин
О.Цогтгэрэл УИХ дахь Бүлгийн даргаа өгөлгүй “зугтжээ”

АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш УИХ дахь АН-ын бүлгий

21 цаг 57 мин
Эрчим хүчний салбарыг чөлөөлөх долоон шийдвэр

Эрчим хүчний салбарыг чөлөөлөх долоон шийдвэр

Уржигдар 13 цаг 05 мин