Яйзү хотын дарга манай баг тамирчдыг хүлээн авч уулзлаа

2021-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ДАРАМБАЗАР

“Токио-2020” зуны паралимпийн XVI наадамд оролцсон шигшээ багийн төлөөлөгчдийг Японы Шизүоки мужийн Яйзү хотын Засаг дарга Накано Хиомичи хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын үндэсний паралимпийн хорооны пауэрлифтингийн шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга, пауэрлифтингийн -107 кг-д дээд амжилт эвдэж, түрүүлсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээ, таеквондогийн дасгалжуулагч Л.Отгонбаатар тэргүүтэй тамирчид оролцсон юм. Яйзү хотынхон биеийн тамир, спортын салбарынхантай 2016 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа. Паралимпийн хөнгөн атлетикийн тамирчидтай жил бүр Яйзү хотод ирж бэлтгэл сургуулилтаа хийдэг байна. Мөн Монголын пара таеквондогийн баг тамирчид 2019 оноос хамтран ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн болон ахлах сургуулийн 3x3 сагсан бөмбөгийн баг тамирчид ч энэ хотод жил бүр ирж бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Эх сурвалж www.polit.mn

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

Хотын даргаар ажиллаж байхдаа Х.Нямбаатар нь Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн

5 цаг 40 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

2026-11-20
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

2026-11-20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

2026-11-20
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

2026-11-20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

2026-11-19
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

2026-11-19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

2026-11-19