Ида хар салхины улмаас олон сая хүн цахилгаангүй болжээ

2021-09-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-д хэдэн сая оршин суугч Ида хар салхи болон  их хэмжээний  үерийн аюулын улмаас өнгөрсөн долоо хоногоос эхлэн цахилгаангүй болохоос гадна хэт халалт давхцан шаналж байна. Ида хар салхи нь  ням гарагт Луизиана мужийг дайрах үеэр таван хүн амиа алдаж, хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлсэн билээ. Гэвч салхины аюулд хэт их өртсөн зарим бүс нутагт аврах багийнхан очиж чадаагүй тул хэчнээн оршин суугч нурж унасан балгасанд дарагдсан нь тодорхойгүй байна. Албаны хүмүүс зарим хотын цахилгааныг нэг сарын турш сэргээж чадахгүй байж болзошгүйгээ мэдэгджээ.

Луизана мужид нэг сая, Миссиссипи мужид 42 мянга, Жоржиа мужид 8800 хүн, аж ахуйн нэгж цахилгаангүй болоод байна. Энэ цахилгааныг сэргээхэд гурван долоо хоногоос  илүү хугацаа орно гэж “Entergy” мэдэгджээ. Тус компани мягмар гарагийн байдлаар 85 мянган хэрэглэгчийн цахилгааныг холбожээ. Харин Луизана мужийн Нью Орлеанс хотын дарга  Ла Тояа Кантрелл “Хамгийн эхэнд бид цахилгааныг сэргээхэд онцгойлон анхаарч байна. Дараа нь үүнийгээ нийлүүлэх түгээлтийн шугамд анхаарлаа хандуулна. Тиймээс маргаашаас эхлэн өрхүүд үе шаттайгаар цахилгаантай болно” гэж мэдэгджээ.

Найман хүүхэд болон ээж, хөршүүдтэйгээ  Нью Орлеанс хотод амьдардаг Иолонда Тиггийн байшингийн дээвэр болон тааз нь Ида хар салхинд өртжээ. Түүний нэг хүү нь зүрх муутай учир эрүүл мэндэд нь санаа зовниж байна. Энэ тухайгаа Тиг “Цахилгаангүй байна гэдэг маш хэцүү. Бид юу хийхээ мэдэхгүй байна. Нөхцөл байдал муудвал хоол ундны хомсдолд орох вий гэдэгт санаа зовниж байна” гэж CNN-д ярьжээ. Учир нь дэлгүүрүүдийн лангуу хоосорч, нүүлгэн шилжүүлсэн зарим иргэний ус, хүнсний бүтээгдэхүүн, түлш, эм гэсэн хэрэгцээт зүйл нь дуусчээ.

  Үндэсний цаг агаарын газраас Луизана болон Миссиссиппи мужийн өмнөд хэсгээр хэт халахыг анхааруулсан юм. Энэ талаар Луизана мужийн захирагч Жон Бел Эдвардс “Хүмүүсийн амьдралыг дэмжих дэд бүтцийн элементүүд  одоогоор бидэнд алга. Тиймээс нүүлгэн шилжүүлсэн иргэд ийм цаг үед биднийг ир гэж хэлтэл гэртээ ирэхгүй байх хэрэгтэй. Зарим айл үерт автсан”гэв. Дараагийн аюул болох хэт халалтыг эрсдэл багатай даван туулахын тулд сэрүүжүүлэгч төвүүдийг нээн ус, хүнс, агааржуулагч болон цахилгаан хэрэгсэл цэнэглэх төхөөрөмжөөр хангахаа захирагч Жон Бел Эдвардс  зарлажээ.Цахилгаан тасарны улмаас COVID-19 халдвартай өвчтөнүүдэд хүчилтөрөгч залгаж чадахгүй байгаа нь эмнэлгүүдийн тулгамдсан асуудал болоод байна.

Үүнээс өмнө 2005 онд Катрина хар салхины улмаас Нью Орлеанс хотын 80 хувь нь үерт автаж, Персийн булангийн эрэг дагуу 1800 хүн амиа алдаж байв. Үүнээс хойш тус хотын Засгийн газар үерээс хамгаалах системээ эргэн сэргээх, дэд бүтцээ сайжруулахад 16 жилийн  турш хэдэн тэрбум ам.доллар зарцуулсан юм. Мөн хүчтэй борооны улмаас Миссиссиппи мужид хурдны зам урсаж, хоёр хүн амиа алдаж, 10 хүн гэмтжээ. Ида хар салхинаас үүдсэн хүчтэй бороо болон үерийн аюул Теннесси мужийг чиглэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.2 ПҮРЭВ № 172 (6649)

 

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

20 цаг 47 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06