Япон Модерна вакцинаас металлын хэлтэрхий илрүүлжээ

2021-08-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Шилэн саванд нь гадны биет буюу бохирдуулагч бодис хөвж байгааг илрүүлсний дараа 863 вакцинжуулалтын цэгээс 1.63 сая тун Модерна вакциныг эргүүлэн татсан талаар Японы Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн. Тэгвэл энэ вакциныг тариулсны дараа хоёр  хүн нас барсан тохиолдол бүртгэгдээд байна.

Япон улсын эрүүл мэндийн яам бохирдсон вакцин дээрх хоёр хүний үхэлд хамаатай эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм.Шалгалтын ажилд Засгийн газраас гадна Модерна вакциныг Японы зах зээлд нийлүүлэгч “Takeda Pharmaceutical” компани оролцож байна. “Одоогоор эдгээр хүмүүсийн үхэлд Модерна вакцин холбоотой эсэх нь тогтоогдоогүй байна. Гэхдээ энэ бол нарийвчлан шалгах ёстой, ноцтой асуудал гэж бид үзэж байна” гэж Takeda компани мэдэгджээ.

Японы 19 мужийн иргэдэд нийт 180 мянган тун бохирдуулагч бодис бүхий тарилга хийсэн болохыг орон нутгийн мэдээлэлд үндэслэн “Kyodo” агентлаг өчигдөр мэдээллээ. Тухайлбал, Токио хотын вакцинжуулалтын хоёр цэгт 9100 орчим хүн,  Осакад 50 мянга, Хиогод 41500, Айчид 28 мянга орчим хүнд дээрх вакциныг тарьсныг тогтоожээ.

“Takeda”  компани наймдугаар сарын 16-наас хойш Ибараки, Сайтама, Токио, Гифу, Айчи зэрэг таван мужийн найман вакцинжуулалтын цэгт тарьж байсан Модерна вакцинаас гадны биет илрүүлж эхэлсэн байна. Тодруулбал, нийт 39 хуруу шилнээс сэжиг бүхий бодис илэрчээ. “Takeda”-ийн ахлах ажилтны хэлснээр хэдэн миллиметр хэмжээтэй “жижиг хар биетүүд" нь металлын хэлтэрхийнүүд байх магадлалтай юм.

Японы Засгийн газраас мэдэгдэж байгаагаар Модерна вакциныг өнгөрсөн тавдугаар сард баталснаас хойш улс даяар нийт 10 сая тун вакцинд иргэдээ хамруулжээ. Мөн ирэх сарын эцэс гэхэд нийт 50 сая тун вакцин нийлүүлэх гэрээг “Moderna” компанитай байгуулсан байна.

Харин тус вакциныг Япон улсад худалдах, түгээх ажлыг хариуцаж буй “Moderna” болон “Takeda” компанийн аль аль нь вакцины аюулгүй байдлын талаар мэдэгдэл хүлээн аваагүй гэжээ. АНУ-ын “Moderna” компани асуудлыг тодруулж байгаа тул нэмэлт тайлбар өгөх боломжгүй гэдгийг онцолсон байна. Тэд олон улсын зах зээлээс өөрийн үйлдвэрийн вакцины талаархи мэдээллийг цуглуулж байгаа бөгөөд Японы эрх баригчдын шийдвэрийг харгалзан холбогдох үнэлгээг нийтэд танилцуулах юм.

  Эх сурвалж:CNN

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

7 цаг 17 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

7 цаг 21 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

7 цаг 23 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

7 цаг 26 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

14 цаг 13 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

14 цаг 18 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

14 цаг 18 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин