Х.Амаржаргал: “Рио Тинто” дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахад нэг тэрбум ам.доллар зарцуулна

2021-08-27
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Ярилцах цаг” булан “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргалтай тус групп уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах дэлхий нийтийн зорилттой хэрхэн хөл нийлүүлэн ажиллаж байгаа талаар ярилцлаа. Ногоон хөгжилд түүчээлэх гол түүхий эд зэс болж ирээдүйд шатахуунаас дутахгүй эрэлттэй болно гэж буй энэ цаг үед “Рио Тинто” групп олборлолтоос гадна техник технологи, ажлын арга барилдаа шинэчлэл хийн 2024 он хүртэл таван жилийн хугацаанд нэг тэрбум орчим ам.долларыг зарцуулж уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хөрөнгө гаргахаар төлөвлөжээ. 

 

-Дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах бодлогыг танайх хэр чухалчилж үздэг вэ?

-Уур амьсгалын өөрчлөлт бол ганц, хоёрхон улсын асуудал биш. Олон улсын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал.

Үүнд “Рио Тинто” шиг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч бас хариуцлагатай хандаж, санаачилгатай оролцох ёстой. Энэ үүднээс “Рио Тинто” группийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх стратегиа боловсруулан энэ чиглэлд тууштай ажиллаж байна. Анх 2008 онд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийн ялгарлаа үйлдвэрлэлийн хэмжээнд даруй 46 хувиар бууруулсан байна. 2020 онд бид уур амьсгалын өөрчлөлтийн талаарх өөрсдийн шинэ зорилгоо дэвшүүлж, 2050 он гэхэд манай бизнесийн бүх үйл ажиллагаанд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаггүй бизнес болохыг зорин ажиллаж байна. 2018 онд “Рио Тинто” нүүрсний бизнесээсээ татгалзсанаар чулуужсан түлшний үйлдвэрлэлээс ангид анхны бөгөөд одоогоор цорын ганц уул уурхайн гигант компани болоод байгаа. Энэ цагаас хойш бид 1.1 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулж, бидний үйл ажиллагааг нь хариуцдаг дөрвөн төсөл тутмынхаа гуравт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж байна. Энэ нь салбарын дундажтай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм. Мөн 2020-2024 оны хооронд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төслүүдэд нэг тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо зарлаад байгаа. Бас энэ жилийн хувьд нэг онцлох зүйл байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нийгмийн идэвхтэй хувьцаа эзэмшигчдийнхээ тогтоолыг энэ жилийн хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нээлттэй хэлэлцэн, дэмжсэн Австралийн анхны компани боллоо.

-Одоогоор энэ хүрээнд хийсэн бодитой ямар ажил байгаа бол. Уур амьсгалын өөрчлөлт гэхээр нэг тийм биднээс хол сэдэв шиг сонсогдоод байдаг тал бий?

-Автомашинаас эхлээд гүүр, барилга байгууламж, компьютер, гар утас гээд хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн хэрэгцээтэй материалыг ханган нийлүүлдэг уул уурхайн компанийн хувьд бид хэрэглэгдэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд нэн тэргүүнд хэрэгцээтэй байдаг уул уурхайн компанийн хувьд хүлэмжийн хийн ялгарал багатай ирээдүйг бүтээлцэхийн төлөө үйлдвэрлэлийн шат бүртээ хариуцлагатай, ногоон ирээдүйг бүтээлцэхийн төлөө ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлт биднээс гурван нүүдлийн цаадахыг хардаг байхыг шаарддаг учраас аль болох алс, хэтийг харсан байдлаар бид асуудалд ханддаг. Энэ хүрээнд Канад улсын Засгийн газар, “Apple” компанитай хамтарсан ELYSIS төслийн үр дүнд хүлэмжийн хийг 100 хувь шүүгээд зогсохгүй хүчилтөрөгч ялгаруулах боломжтой технологийг 2024 оноос нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ технологийг хэрэглээнд оруулснаар зөвхөн Канадад л гэхэд жилд 1.8 сая автомашиныг замын хөдөлгөөнөөс гаргасантай тэнцэхүйц хэмжээний буюу долоон сая тонн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах юм.

Олон улсын зэсийн холбооноос санаачилсан хариуцлагатай зэс үйлдвэрлэгч буюу “The Copper Mark” батламжаар 30 гаруй шалгуур үзүүлэлтүүдийг хангасны эцэст “Рио Тинто”-гийн Кеннекотт болон Оюутолгой шагнагдсан. Кеннекотын хувьд гэхэд 2.8 сая тонн зэсийн хаягдмал металлийг дахин ашигласан. Энэ нь 6400 айлыг, бараг манай нэг сумын төвийнхнийг цахилгаан утсаар хангахуйц хэмжээний зэсийн хаягдлыг дахин эргэлтэд оруулсан гэсэн үг юм. Зэс, хөнгөн цагааны үйлдвэрлэлдээ нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахаар ийнхүү эрчимтэй ажиллаж байгаагаас гадна хамгийн сүүлд гэхэд БНСУ-ын гангийн үйлдвэрлэгч “POSCO” групп, түүний өмнө БНХАУ-ын гангийн үйлдвэрлэгч “Baowu Steel” групп, Бээжин хотын Цинхуагийн их сургуультай хамтраад 2050 он гэхэд ган үйлдвэрлэгчид хүлэмжийн хийн ялгарлыг тэг түвшинд хүргэхэд ямар боломж байгаа талаар том судалгааны ажлыг эхлүүлсэн.

-Уур амьсгалын өөрчлөлтийн гол цэг нь Монгол гэж үзэх шинжээчид бий. Монголд тэгвэл “Рио Тинто” уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар бодитой ажил хийж байна вэ. Мөн цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар хуваалцаач?

-“Рио Тинто” групп Оюутолгойн уурхайн үйл ажиллагааг явуулахдаа усны хэрэглээг урьтал болгон уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахыг зорьдог. Бидний үйл ажиллагаа явуулж буй говь нутагт ус чандмань эрдэнэ. Хэрэглэж байгаа усаа хамгаас илүү дээдэлж, хамгийн багаар, хэрхэн үр ашигтай хэрэглэх вэ гэдэгт томоохон төлөвлөлт төлөвлөгөө гарган ажиллаж тодорхой амжилтуудыг гаргалаа. Тухайлбал, дэлхий дээр үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгойтой ойролцоо уурхайнуудтай харьцуулахад Оюутолгойн усны хэрэглээ гурав дахин бага. Энэ нь хэрэглэсэн усныхаа 80-90 хувийг дахин ашигладагтай холбоотой юм. Уурхай хэдийгэр газрын гүний ундны болон ахуйн хэрэглээнд хэрэглэх боломжгүй, маш их эрдэсжилттэй, давсархаг, зөвхөн үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой усыг хэрэглэдэг ч дусал бүрийг арвилан ашигладаг.

Өнөөдөр “Рио Тинто”-гийн менежментийг нь хариуцдаг дэлхийн 35 улсын 60 гаруй төсөл, уурхай байгаагаас зургаан уурхайд бид ус ашиглалтын ил тод, нээлттэй менежментийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Оюутолгой. Саяхан танилцуулсан хоёрдугаар улирлын тайлан мэдээгээр Оюутолгойн уурхайд ашигласан усныхаа 89 хувийг бид дахин ашигласан. Энэ нь олон улсын хэмжээнд нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээг хамгийн доод түвшинд барьж буй онцлохуйц үзүүлэлт юм. 2023 он гэхэд бид группийн хэмжээнд бүхий л уурхай дахь ус ашиглалтынхаа талаарх мэдээллийг яг Оюутолгой шиг ил тод, нээлттэй тайлагнадаг болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.27 Баасан № 168 (6645)

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

6 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

8 цаг 11 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

16 цаг 41 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

16 цаг 41 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

16 цаг 41 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин