Дорнын эдийн засгийн форум ба Монгол Улсын боломжууд

2021-08-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путины санаачлагаар жил бүр  Владивосток хотноо болдог Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалт ирэх  есдүгээр сарын 3-нд  болно. Уг форумд  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  цахим хэлбэрээр оролцож уламжлал ёсоор 15 минутын үг хэлнэ. Мөн ОХУ-ын талаас асуух 2-3  асуултад хариулах төлөвлөгөөтэй байна.

Монгол, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн томоохон зангилаа болох  Таван толгой-Зүүнбаянгийн чиглэлийн 415 километр урт, шинэ төмөр замын техникийн консалтинг үйлчилгээг ОХУ-ын “РЖД Интернешнл” компани хариуцахаар болсон. Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу тавих “Сибирийн хүч 2” хийн хоолой тавах төслийн үргэлжлэл мөн манай улс нүүрсээ алс Дорнодоор дамжуулан гурав дахь орны зах зээлд нийлүүлдэг төмөр замын тээвэрлэлтийн тарифын хөнгөлөлтийн гэрээ хэвээр үргэлжлэх зэрэг асуудал манай улсын хувьд чухалд тооцогдож байгаа юм. 

Чуулганаар хоёр орны стратегийн түншлэл, худалдаа эдийн засаг төдийгүй хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, хэтийн төлөв болон  тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх аж.

 

“СИБИРИЙН ХҮЧ 2” ТӨСЛИЙГ ХУРДАСГАХ БОЛОМЖ МАНАЙХААС ШАЛТГААЛАХГҮЙ

 

Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу тавих “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл “Союз Восток /Дорнын холбоо/” чиглэл манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх боломж нээгдэж байна. ОХУ-ын төрийн өмчит “Газпром” нэгдлийн удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй ажлын хэсгийнхэн энэ оны гуравдугаар сард ирээдүйд тавигдах хийн хоолойн маршрут дагуу тандалт нислэг хийсэн.

Улмаар манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх нь  оновчтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс Монгол Улсын Засгийн Газар болон “Газпром” нэгдэл хамтарсан ажлын хэсэг байгуулан 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан гарын үсэг зурж, “Союз Восток/Дорнын хүч/” хий дамжуулах хоолойг барих техник эдийн засгийн төлөвлөгөөг баталсан.

Одоогоор  техник эдийн засгийн үндэслэлийг эцэслэн боловсруулах шатандаа явж байна. Монгол Улсаар дамнуулан Хятадын зах зээлд жилд 50 тэрбум хүртэл шоо метр тээвэрлэх техникийн боломжтой аж. Гэхдээ ийм ТЭЗҮ хийхэд хуучин “Сибирийн хүч-1” төслийн /Монголын зүүн талаар тойрсон хоолой/ жишгээр  арав орчим жил ярьсан байдаг. Барилга угсралтын ажилд таван жил зарцуулж нийт 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр эхэлсэн. Тэгэхээр манайхаар хийн хоолойг дамжуулах  төсөл Хятад, Монгол, Орос гурван улсын хооронд эцэслэн  ярих асуудал болно. 

“Сибирийн хүч” хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төсөл хэрэгжсэнээр олон мянган ажлын байр нэмэгдэх боломж бүрдэнэ. Хийн салбар дахь нэг ажлын байр бусад салбарт 4-6 ажлын байр бий болгодог онцлогтой. Мөн энэхүү төсөл нь Монгол Улсын эдийн засагт томоохон дэмжлэг болох төдийгүй, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд шууд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн хийн хоолой тавигдсанаар Сүхбаатар, Дархан, Улаанбаатар, Сайншанд хотуудын агаарын бохирдлыг 90-ээс дээш хувиар бууруулах боломж бүрдэх юм.

 

МАНАЙ УЛС ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТӨӨ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЭДЛЭХИЙГ ЭРМЭЛЗЭНЭ   

 

Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын  хооронд 2018 оны зургадугаар сарын 08-нд “Монгол Улс 25 жилийн хугацаанд гуравдагч улс орнууд руу бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд тарифын хөнгөлөлт эдлэх гэрээ”-г үзэглэсэн. Гэрээ ёсоор манай улс нүүрс тээвэрт 66.4 хувь, чингэлэг болон ачаа тээвэрт 52 хувь хүртэлх хөнгөлөлт эдлэх юм. Энэ нь хямд зардлаар бусад орны зах зээлд гарах нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн Монгол Улс болон ОХУ нь геологийн хайгуулын салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхээр зорьж байна.  “Зарубежгеология” ХНН, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд геологи геофизик, инженер геологийн судалгааг хамтран явуулах гэрээнд, “Росгеология” ХНН, Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар хооронд Монголын ашигт малтмалыг өөрийн үйлдвэрүүдэд боловсруулах талаар санал солилцож, гэрээ байгуулсан. Одоогоор Оросын хэд хэдэн компани оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч тус форумд оролцож байгаа нь өөрөө өндөр ач холбогдол өгч байгаа гэдгийг түүний Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр тодотгосон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.26 ПҮРЭВ № 167 (6644)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

17 цаг 46 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

18 цаг 30 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

18 цаг 32 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

18 цаг 34 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

18 цаг 35 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин