Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын “код”-ыг хуульчилна

2021-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

УИХ-ын Тамгын газар, ТАЗ хамтран "Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслүүд"-ийн боловсруулах явцтай танилцах уулзалтыг  өнөөдөр Их тэнгэрийн аманд хийлээ.

 УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн ажлын хэсгийнхэнд хандаж  “Өнөөдөр ёс зүй, сахилга хариуцлагын тухай ойлголт нийгмийг хүсэмжлэл болсон. Төрийн албанд ёс зүй байтугай сахилга хариуцлагын тухай ярих боломжгүй болжээ. Тиймээс төрийн албанаасаа эхэлж ёс зүй сахилга хариуцлагыг буй болгон хуульчилж байна. Өөрөөр хэлбэл,  дүрэм, журмаар ёс зүй, сахилга хариуцлага зохицуулах ямар ч боломжгүй учраас ийн хуульчлан тогтоох хэрэгтэй байна.

Төр хамгийн  хамгийн том бизнес эрхлэгч, ажил олгогч, худалдан авагч болжээ. Тиймээс төр хамгийн шилдэг нь байхаас өөр гарцгүй. Төрийн албаны шинэчлэл бол хүнийг өөрчлөх бус сэтгэлгээ , хандлага, бодлогыг нь өөрчлөх ёстой. Монгол хүний төлөө ажилладаг жинхэнэ төрийн алба хаагчийг буй болгоход Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тухай хуулийн зорилго чиглэх юм” гэв. Мөн тэрээр “Төрийн албанд танил тал, арын хаалгаар орж, сонгон шалгаруулалт нэр төдий болж, улстөржсөн гэх гомдол тасрахгүй байна. Чадвартай, чадалтай нь төрд ажиллаж байж, төр төмбөгөр ёс ёмбогор зарчим биеллээ олно. Гэтэл монгол төрийн албан хаагч гэхээсээ илүү “энэний хүн,  тэрний хүн” гэсэн шошготой болжээ. Сонгон шалгаруулалтын хуулиар энэхүү буруу, шударга бус байдлыг өөрчилнө. Хууль батлагдснаар төрийн албаны зөвлөлийн нэр хүнд, үйл ажиллага шинэ шатанд гарах учиртай” –г онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

8 цаг 55 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

12 цаг 43 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

12 цаг 43 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

12 цаг 43 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

Өчигдөр 15 цаг 40 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

Өчигдөр 15 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин