Дүүргийн Засаг дарга нар ямар хөрөнгөтэй вэ?

2021-08-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулсан.  Өмнө нь бид 2020 оны УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг 2019 онтой харьцуулан дэлгэрэнгүй хүргэсэн.  Тэгвэл энэ удаа нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын  ХОМ-ээс онцлон хүргэж байна.

 

6.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн жилийн орлого 88 сая бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 124 сая төгрөг байна.  6.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй.  Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, LEXUS RX330, Toyota, Land Cruiser 200 нэг.   Энэ хоёр автомашинаа  232 сая төгрөгөөр үнэлжээ.  Мөн 1.2 тэрбум төгрөгийн газар эзэмшдэг бол 65 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ. 32 сая төгрөгийн хадгаламжтай бол 644 сая төгрөгийн зээл авчээ.  Засаг дарга Н.Баярмөнх “Старжин” ХХК, “ТИ Эйч Холдингс” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байна.

 

Есөн компанийн хувь эзэмшдэг

 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 334 сая төгрөгийн жи­лийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 60 сая төгрөг байна. 1.2 тэрбум төгрөгийн үнэ бү­хий үл хөдлөх хөрөнгөтэй. 269 сая төг­­рө­гөөр үнэлэгдэх Lexus-570, Toyota, Land Cruiser 200 маркийн хоёр авто­машин­тай хэмээн мэдүүлжээ.  90 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай бол  328 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй, 651 сая төгрөгийн хад­галамжтай байна. “ЭЙ БИ ЖЙ энерго” ХХК, БДТТ ХХК, “Сити паркин” ХХК, “Манзишир хид” ХХК, “Бат сити” ХХК, “Даш кредит” ХХК, “Дор­гот чандмань” ХХК, “Сүмбэр дельта” ХХК ХХК, “Гэрэлт морь” ХХК, Улаанбаатарын хөлбөмбөгийн хол­боо зэрэг компанид хувь эзэмшдэг байна.

 

48 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуйтай

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайгийн жилийн орлого 23 сая, гэр бүлийн орлого нь 16 сая гэжээ. 150 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Hyundai, Sonata-7 хоёр машинтай. Түүнийгээ 42 сая төгрөгөөр үнэлсэн байна. 48 сая төгрөгийн үнэ бүхий үхэр-12, хурдан удмын адуу-9, адуу-3, хонь-39, ямаа-20-той. 19 сая төгрөгийн газартай, долоон сая төгрөгийн хадгаламжтай, 85 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

 

100 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ

 

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 16 сая төгрөгийн жилийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүд орлогогүй хэмээн мэдүүлжээ. 365 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. 45 сая төгрөгийн Lexus, RX 330 автомашинтай. 68 сая төгрөгийн газартай бол 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 30 сая төгрөгийн хадгаламжтай бол 100 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

 

Компанид хувь эзэмшдэггүй

 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн жилийн орлого 69 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийнх нь 14 сая төгрөг байна. 120 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. Nissan, X-Trail маркийн нэг автомашинтай, түүнийгээ 29 сая төгрөгөөр үнэлжээ. 25 сая төгрөгийн хадгаламжтай бол 11 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Хувь эзэмшдэг компанигүй.

 

92 сая төгрөгийн хадгаламжтай

 

Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаярын жилийн орлого 90 сая, гэр бүлийн гишүүд нь 63 сая төгрөг байна. 155 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. 24 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Highlander маркийн нэг автомашинтай. 92 сая төгрөгийн хадгаламжтай, 30 сая төгрөгийн газар эзэмшдэг, 48 сая төгрөгийн зээлтэй  гэж мэдүүлжээ.

 

Түүний жилийн орлого 200 сая төгрөг

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн жилийн орлого 200 сая, гэр бүлийн гишүүд нь 17 сая төгрөг олдог. 280 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Lexus, RX 350 нэг автомашинтай бол 59 сая төгрөгийн үнэ бүхий ямаа-150, үхэр-15, тэмээ-4, адуу-20, хурдан удмын адуу-9 мал аж ахуйтай. 20 сая төгрөгийн газар эзэмшдэг бол 80 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

 

90 сая төгрөгийн зээл, 90 сая төгрөгийн хадгаламжтай

 

Багануур дүүргийн С.Даваа­сүрэнгийн жилийн орлого 49 сая бол гэр бүлийн гишүүд нь 84 сая төгрөгийн орлоготой. 720 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Тээврийн хэрэгсэлгүй. 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 18 сая төгрөгийн үнэ бүхий газар эзэмшдэг гэжээ. 90 сая төгрөгийн зээлтэй бол 90 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

 

255 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ

 

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарын жилийн орлого 128 сая, гэр бүлийн гишүүд нь 79 сая төгрөг олдог. 520 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. 35 сая төгрөгийн Toyota, Harrier маркийн автомашинтай. Мөн 83 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуй, 87 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ. 133 сая төгрөгийн хадгаламжтай бол 255 сая төгрөгийн авлагатай гэжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.24 МЯГМАР № 165 (6642)

 

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

5 цаг 13 мин
Аялагчдад барьсан АҮЭБЯ-ны “сюрприз”

Аялагчдад барьсан АҮЭБЯ-ны “сюрприз”

6 цаг 12 мин
Намрын чуулганы “улс төрийн хэрүүл”-ийг Эпштэйний файл, шүүгчийн тусгай саналаарх сонсгол өдөөх үү

Намрын чуулганы “улс төрийн хэрүүл”-ийг Эпштэйний файл, шүүгчийн тусгай саналаарх сонсгол өдөөх үү

Өчигдөр 10 цаг 55 мин
“Хамгийн нөлөөтэй улстөрч С.Цэнгүүн, таалагддаг нь У.Хүрэлсүх” гэжээ

“Хамгийн нөлөөтэй улстөрч С.Цэнгүүн, таалагддаг нь У.Хүрэлсүх” гэжээ

Өчигдөр 10 цаг 53 мин
Улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх наадам ирэх сарын 15-17-нд Хэнтийд болно

Улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх наадам ирэх сарын 15-17-нд Хэнтийд болно

Уржигдар 11 цаг 12 мин
Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

Уржигдар 11 цаг 11 мин
АН-ын дарга асан Лу.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхлэв үү

АН-ын дарга асан Лу.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхлэв үү

2026-07-13
“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

2026-07-13
Д.Трамп АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр В.Путин руу залгасны учир

Д.Трамп АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр В.Путин руу залгасны учир

2026-07-13
Тавын даваа эхэллээ

Тавын даваа эхэллээ

2026-07-12