Нэгдүгээр ангийн хүүхдээ цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ?

2021-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэлийг энэ жил орон даяар цахимаар зохион байгуулахаар болсон. Тодруулбал, өмнө нь эцэг эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан бол энэ удаа оршин сууж буй хаягийн дагуу хүүхдийн хамран сургах тойргийнх нь сургуульд урьдчилан хуваарилсан байх юм. 

Цахим бүртгэл өчигдрийн 09:00 цагаас эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ бүртгэлд 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдана. Энэ жил 81 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн орох тооцоолол бий.  Үүнээс 76 мянга гаруй нь  зургаан настнууд бол үлдсэн нь өнгөрсөн жил элсэж чадаагүй буюу хөдөө орон нутгийн эсвэл бусад шалтгаантай хүүхдүүд байна. Тиймээс ямар заавраар хүүхдээ бүртгүүлэх талаарх мэдээллийг хүргэж байна.

 

Гурван аргаар хүүхдээ бүртгүүлэх боломжтой

Хамгийн эхэнд эцэг эхчүүд parent.edu.mn хаягаар нэвтэрч, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулснаар бүртгэлийг баталгаажуулах боломжтой. Тодруулбал, регистрийн дугаарыг оруулсны дараа хүүхдийн тань бүртгэгдсэн сургуультай холбоотой хувийн мэдээлэл гарч ирнэ. Энэ мэдээлэл үнэн зөв бол бүртгэлийг баталгаажуулна. Үүний дараа сургуульдаа амжилттай элссэн эсэх мэдээллийг систем харуулна.Хоёрдугаарт, ESIS аппликейшн ашиглан. Гуравдугаарт, төрийн өмчийн дурын сургуулийн элсэлтийн комиссд хандан тусгай эрх бүхий бүртгэлийн ажилтны тусламжтай бүртгэлээ баталгаажуулах боломжтой.

Хаягийн зөрчилтэй болон бусад тохиолдолд бүртгэл хийх боломжгүй тул бүртгэлийг түр түдгэлзүүлсэн гэсэн бичиг системд гарч ирнэ. Энэ тохиолдолд тухайн сургууль дээр ажиллаж байгаа элсэлтийн комиссын бүртгэлийн ажилтантай утсаар холбогдож, бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай. Таны хүүхэд аль сургуулийн аль бүлэгт хэн багшийн ангид хуваарилагдсан талаарх мэдээлэл наймдугаар сарын 26-30-нд таны гар утсанд ирэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.17 МЯГМАР № 160 (6637)

 

Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

3 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

8 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 55 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 0 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

7 цаг 0 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

22 цаг 28 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин