Бичиг баримтыг уншихад ойлгомжтойгоор бичих таван зөвлөгөө

2021-08-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Уншихад хэцүү, ойлгомжгүй бичиг баримтууд үйлчлүүлэгчтэй, хөрөнгө оруулагчтай, ажилчидтай зөв харьцаа үүсгэхэд саад болдог. Бичиг баримтыг зөв бүрдүүлж бичих талаар бид арт-захирал Артем Колегановаас таван энгийн зөвлөгөөг авлаа.

Инфографик гэж юу вэ?

Инфографик нь мэдээлэл дээр ухаалгаар ажиллаж, ойлгомжтой байлгахын тулд өгөгдлийг графикаар танилцуулахыг хэлнэ. Инфографик ямар ч хэлбэрийн байж болно. Тухайлбал, график, танилцуулга, тайлан, интерактив төсөл. Инфографик хийхийн тулд дизайнер эсвэл уран сайхны чадвар хэрэггүй. Жишээ нь, захиа бичихдээ гол утгыг нь тодруулах, томоор бичих нь инфографик юм.

Энэ нь бизнест ямар ач холбогдолтой вэ?

Аливаа бизнесийн харилцаанд зорилтот хүмүүст хүргэх гол санаа байдаг. Инфографикийн гол утга нь уншигчдад мэдээлэл авахад амархан байх. Инфографикийн тусламжтайгаар бизнест хэцүү зүйлийг энгийнээр тайлбарладаг. Жишээ нь, хөрөнгө оруулагчдад хандан үйлдвэрлэлийг шинэчлэх нь засвар, эд анги дээр хэмнэлт гарган, илүү ашиг олох боломжтой гэдгийг дүрслэн харуулна. Ямар ч бичиг баримтыг ойлгомжтой болгох таван аргыг авч үзье.  

Эхний арга, бүтцийг дахин боловсруулах

Ихэнх танилцуулга дээр шаардлагагүй олон мэдээллийг багтааж, унших боломжгүй их слайд хийсэн байдаг. Тэгэхээр гол утга нь алдагддаг. Танилцуулгыг унших гэж биш, танилцуулах гэж хийдэг. Бүтэц нь үндсэн баримтуудыг тодруулж, мэдээллийн логикийг бий болгоход тусалдаг. Тодорхой бүтэц нь мэдээллийг хүлээж авахад амархан болгодог. Танилцуулгын хэсэг бүр тайлбартай, өнгөөр ангилагдсан, нэгэн хэв загвартай. Уншигч маш хурдан мэдээллийг олж харж чадна.

Хоёр дахь арга. Хамгийн чухал мэдээллийг үлдээх

Ямар ч мэдээллийг чанарыг алдагдуулахгүйгээр товчилж болно. Шаардлагатай бол нэмэлт мэдээллийг сайтын эсвэл танилцуулгын нэмэлт хэсэгт оруулна. Ямар ч бичиг баримтын гол санаа төвдөө эсвэл анхаарал татахаар байна. Ингэхээр уншигчийн анхаарлыг бид хурдан татаж чадна гэсэн үг юм.

Гурав дахь арга. Шаардлагатай бол дүрсжүүлнэ

Та танилцуулга хийхэд 10 слайд, нэг ч зураггүй болж. Өгөгдөхүүнийг дүрсжүүлбэл уншигчдад ойлгомжтой болно. Гэхдээ энэ нь таны үзүүлж байгаа зүйлээс их шалтгаална. Ямар нэгэн үзүүлэлтийг хоёр диаграммаар тайлбарладаг нийтлэг алдаа байдаг. Диаграмм чинь хоёр өөр талбай эзэлнэ. Дэлгэцэн дээр тэгш харагдахгүй. Хоёр диаграмм дээр тоог харьцуулж бичих амаргүй. Зөвхөн нэг л диаграмм дээр хувиар илэрхийлэх нь зүйтэй. График, диаграмм нь өгөгдсөн тоотойгоо тэнцэж байх ёстой. Dataviz Project программыг ашиглаж, мэдээллийг харах өнцгөө зөв дүрсжүүлэх хэрэгтэй.

3.5 дахь арга. Хүснэгтийг хэтрүүлж болохгүй

Хүснэгт хийх хамгийн энгийн арга бол Excel, Powerpoint-ийн бэлэн хүснэгтийг ашиглах. Бэлэн хүснэгт бүр их арын фон, хүрээтэй. Эдгээр нь хүснэгтийг уншихад саад болдог. Ийм хүснэгтийг ашиглахдаа эхлээд цэвэрлэх хэрэгтэй. Хүснэгт дээр бичихээсээ өмнө тэр олон илүү дутуу зураас, фоныг арилгана. Бичих бүх зүйлээ хүснэгтийн зүүн талд, бүх тоог баруун талд оруулна. Харьцуулах үзүүлэлтүүдээ хойшлуулж таслалын араас бичвэл ойлгомжтой.

Дөрөв дэх арга. Үсгийн хэмжээг тааруулах

Бүх бичиг баримт нэгэн ижил үсгийн шрифттэй байвал зүгээр. Бүх гарчиг нэгэн ижил хэмжээ, өнгөтэй. Хэрвээ бичих зүйл слайд дээр багтахгүй бол өгүүлбэрээ товчилно. Харин үсгийн хэмжээг багасгаж болохгүй. Үндсэн санаагаа зүүн талдаа багтаана. Хоёроос илүү шрифт ашиглаад хэрэггүй. Хэчнээн уйтгартай ч нийтлэг Ariel мэтийн шрифт ашиглах нь зүйтэй. Тэгвэл өөр хүний компьютер дээр нээгдэхгүй гэж санаа зовох зйүлгүй.

Тав дахь арга. Өнгөн дээр ажиллах

Өнгө мөн адил нэгэн ижил байвал зүгээр. Нэгэн ижил өнгөн дотор гол санаагаа нэг тод өнгөөр дүрслэнэ. Компанийн логоны өнгөтэй ижил байвал тун дажгүй. Мэдээллийг хүлээж авахад амар байхын тулд олон тод өнгө ашиглаад хэрэггүй. Өнгө алагласан байх тусам уншихад хэцүү.

Дүгнэлт

Бид бичиг баримт уншихад ойлгомжтой байх таван аргыг танилцууллаа. Таньд хэрэг болно гэж найдаж байна. Бичиг баримтыг бичихдээ дизайнд биш гол утга санаа, мэдээллийг танилцуулах арга дээр илүү анхарах ёстой. Үүний тулд

  1. Мэдээллийг хүлээж авахад амархан болгох бүтцийг бий болгох
  2. Гол санаа хамгийн томоор байх ёстой
  3. Ямар ч алдагдалгүйгээр мэдээллийг товчилж болдог
  4. График, диаграмм өгөгдөхүүнтэйгээ нийцэж байх
  5. Хүснэгт хийхдээ илүү дутуу элементээс салах
  6. Бүх бичиг баримтад нэгэн жигд загвар баримтлах
  7. Хоёроос илүүгүй үсгийн шрифт, өнгө ашиглах

Эх сурвалж: www.vc.ru

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

10 цаг 41 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

10 цаг 59 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

14 цаг 50 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

15 цаг 2 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

15 цаг 8 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13