Луи Виттон: Францын тосгоноос Парис руу явганаар

2021-08-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Луи Виттон мэндэлснээс хойш яг 200 жил өнгөрсөн ч, түүний ажил хэрэг өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Тэрбээр эзэнт гүрнээ хэрхэн байгуулсныг эргэн дурсъя.

Луи 1821 оны наймдугаар сарын 4-нд Францын зүүн хэсгийн Юра бүс нутгийн Анчай гэх тосгонд мэндэлжээ. Түүний аав Ксавье Виттон фермерчин байсан. Ээж Корин нь түүнийг 10 настай байхад нас баржээ. Үүнээс хойш гурван жилийн дараа 13 насандаа тэрбээр тосгоны уйтгартай амьдрал, хатуу хойд эхээс залхан Парис явахаар шийджээ. Тэр үед онгоц, галт тэрэг байгаагүй тул тэрбээр Парис хүртэл явганаар хоёр жил гаруй явжээ. Тэрээр 470 км явган явж, замдаа хоол олж идэхийн тулд энд тэнд ажил хийж, амь зогоож явсан байна. 1837 онд 16 насандаа мөрөөдлийн хот Паристаа иржээ. Тэрбээр маш хурдан ноён Марешалын хайрцаг, баглааны оёдлын газар ажилд оржээ. Энэ нь XIX зуунд их ирээдүйтэй ажилд тооцогддог байсан. Усан онгоц, галт тэрэг, морин тэрэгт ачаа байнга цохигдон гэмтдэг байв. Аялагчид үргэлж сайн мастерыг хайдаг байлаа. Луи Виттон сайн мастеруудын нэг байсан юм. Тэр хэдхэн жилийн дотор хамгийн сайн ажилтан болж тэндээ 17 жил ажилласан байна. Парисын баячууд Луид дуртай, маш хурдан хот даяар түүний алдар нэр түгсэн юм.

1851 оны арванхоёрдугаар сарын 2-нд Напелеон Бонапарт төрийн эргэлт хийн, жилийн дараа өөрийгөө хаанаар зарласан. Энэ нь Луи Виттонтой ямар холбоотой юм бэ гэж үү. Энэ түүхэн эргэлт түүний хувьд азтай явдал болсон юм. Хатан хаан Евгения аялалд явах, ордны хооронд өөрийнх нь хувцсыг зөөхөд, баглаж боох савыг хийх даалгаврыг түүнд өгчээ. Хатан хааны хувийн ачааг баглаж, боох эрхтэй болно гэдэг түүний хувьд том боломж. Язгууртнууд түүнд дугаарлаж эхлэв.

1854 онд 33 настай Луи, 17 настай Клеменс-Эмилитэй гэрлэн ноён Марешалийн ажлаас гарахаар шийджээ. “Хамгийн эмзэг зүйлийг найдвартай баглана. Бид загварлаг сав баглаа боодлын чиглэлээр мэргэшсэн” гэж өөрийн оёдлын газартаа самбар хадсан байлаа. Тэндээ янз бүрийн туршилтыг хэрэгжүүлж байсан. Эхлээд арьсыг илүү бат бөх, ус нэвтэрдэггүй зотон даавуу канвас материалаар солив.

Дөрвөн жилийн дараа Луи тэгш өнцөгт хайрцаг хийн, ачааны ертөнцөд хувьсгал хийв. Чемодан нь галт тэргэнд авч явахад эвтэйхэн тул аялагчдын дунд нэрд гарч байлаа. Түүний бараа их эрэлт хэрэгцээтэй болсон тул Анарье хотод үйл ажиллагаагаа өргөжүүлэн, илүү том оёдлын газар нээжээ. 1871 онд франк-пруссын дайн болов. Дайны үеэр үйлдвэр нь бөмбөгдөлтөд өртсөн юм. Гэвч Луи санаагаар уналгүй, дайн дуусмагц Парисын төвд шинэ газар нээжээ. Харин 1885 онд анхны гадаадын салбар дэлгүүрээ Лондонд нээжээ.

1886 онд хүү Жоржтойгоо хоёр пүрштэй цоож хийн, хоёр жилийн дараа патентлан авчээ. Маш үр дүнтэй цоож болсон бөгөөд тухайн үедээ Жорж илбэчин Гарри Гудинид сониноор дамжуулан цоожтой чемоданаас түүнийг гарч ирэх үзүүлбэр санал болгож байв. Гудини тухайн үед хариулаагүй ч, систем нь одоог хүртэл хэрэглэгддэг.

Луи Виттон нас бартлаа ажлаа хийж байсан. Тэрбээр 1892 оны хоёрдугаар сарын 27-нд 72 насандаа өөд болжээ. Түүний ажлыг хүү Жорж Виттон нь үргэлжлүүлсэн юм.

Эх сурвалж: www.tatler.ru

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

12 цаг 18 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

12 цаг 36 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

16 цаг 27 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

16 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

16 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13