Алдарт “Карнеги холл”-ын тайзнаа тоглох 12 настай Монгол хүү

2021-08-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Г.МИЧИДМАА

 

Алтан үеийн сонгодог хөгжмийн олон улсын тэмцээн нь дэлхийн бүх улс орны төгөлдөр хуур, хийл, лимбэ, босоо ятга, дуурийн дуулаач гэсэн төрлөөр нас насны ангилалд шалгаруулалт явуулдаг. Энэ тэмцээн нь дэлхийн алдартай театр  ”Карнегийн холлд” насны ангилалд түрүүлж байр эзэлсэн оролцогчид тоглолтоо хийж шагналаа гардан авдаг. Энэ удаагийн тэмцээнд 30 гаруй орны оролцогчид цахимаар бүтээлээ явуулж оролцсон юм. Монгол Улсаас оролцогч Даваанямын Бямбажаргал 9-12 насны ангилалд Моцартын Соната, Р.Гиер Рондо гэсэн зохиолоор  оролцож хоёрдугаар байранд орж эх орныхоо нэрийг гаргаж чадлаа. Сонгодог хөгжмийн Гранпри гардуулах ёслолын ажиллагаа аравдугаар сард болох бөгөөд оролцогч Даваанямын Бямбажаргал эх орноо төлөөлөн багштайгаа АНУ-ын Нью-Йорк хотыг зорихоор болсон. Оролцогч Д.Бямбажаргал нь “Карнегийн холл”-ын алтан тайзнаа гарах бэлтгэлдээ ороод байна. Энэ тэмцээн АНУ-ын Нью-Йорк хотод болох байсан ч COVID-19 цар тахлын улмаас цахимаар зохион байгуулжээ.

Д.Бямбажаргал өмнө нь тайлан тоглолтоо хийж байсан. Анх удаа олон улсын тэмцээнд оролцоод хоёрдугаар байрт орсон. Багштайгаа зургаан сар бэлдсэн. Төгөлдөр хуур сонирхож хичээллэдэг ч хөгжимчин болохгүй. Монгол Улсын консерваторт шалгалт өгсөн ч богино хуруутай гээд тэнцээгүй учраас сонирхлынхоо дагуу төгөлдөр хуурын дугуйланд явсан. Одоогоор ямар мэргэжилтэй болохоо шийдээгүй байна гэж байлаа.

 

Э.Мөнхтуяа: Сурагчдаа зорилготой болоосой гэсэндээ тэмцээнд бэлддэг

Түүний талаар төгөлдөр хуурын багш Э.Мөнхтуяа “Би хөгжмийн тэмцээнд 2015 оноос хойш өөрөө оролцож, шавь нараа бас оролцуулж байна. Энэ удаагийн тэмцээнд Д.Бямбажаргал онооны байдлаараа хоёрдугаар байранд орох хэмжээний тоглосон гэж шүүгч нар үзсэн. Шавь маань тэмцээнд шалгарсан оролцогчдын хамт АНУ-ын Нью-Йоркын алдарт “Карнеги холл” концертын танхимд тайлан тоглолт хийнэ. Ялагчид тэнд очоод Карнеги Холлд тоглолт хийхээс гадна Нью-Йорк дахь дэлхийн алдарт Жуллиардын хөгжмийн их сургуулиар зочлон, эрдэмтэн багш нараас зөвлөгөө авна. Манай “Мөнх аялгуу” дугуйлан төгөлдөр хуурыг сууриас нь эхлээд бүх насны хүнд заадаг. Багш бүрийн нийтлэг зорилго бол сурагчдаа идэвхжүүлэх байдаг. Учир нь сурагч өөрөө хийж буй зүйлдээ дуртай, зорилготой болох үед сурах хандлага нь сайжирч, бусад хүний нөлөөлөл шаардахгүйгээр өөрийгөө илүү дайчилж эхэлдэг. Би сурагчдаа олон улсын тэмцээнд байр эзлүүлэхээс илүү өөрийн зорилготой болоосой гэсэндээ тэмцээнд бэлддэг.

Хүүхдүүд Нью-Йоркод очиж үзэх, “Карнеги холл”д тоглож үзээд илүү томыг харж, зорилготой болно. Жуллиардын сургуульд хөгжмийн чиглэлээр сурахад ямар чадварууд шаарддагийг мэдчихвэл цаашдын мэргэжлийн замналаа төлөвлөхөд хэрэг болно. Сурагч бүр энэ мэргэжлээр мэргэжлийн сургуульд сурах албагүй ч, дугуйланд хичээллэж байхад тэдэнд ийм боломж байдаг гэдгийг ойлгуулахыг хүсдэг. Төгөлдөр хуур хүнд тэвчээртэй, тууштай байх мэдрэмжийг суулгадаг. Төгөлдөр хуурыг хоёр гараараа тоглодог учир хүний тархины үйл ажиллагааг жигд хөгжүүлдэг. Хөгжим хүний хүн чанар, бусдыг энэрч хайрлах чадварыг төлөвшүүлдэг.

Сурагч маань хувиараа дугуйланд ирж хичээллэж байгаа учраас хүсэл зорилгыг нь авч үзээд эцэг эхтэй нь зөвлөж байгаад цаашид сонирхогчийн түвшнээсээ дэвшиж мэргэжлийн төгөлдөр хуурчдын тэмцээнд орж болно. Мэргэжлийн төгөлдөр хуурчийн тэмцээнд олимп шиг улсаа төлөөлөөд оролцдог. Жил бүр тэмцээнүүдэд оролцох боломжтой. Үргэлжүүлэх эсэн нь суралцагчийн хүсэл зорилгоос л хамаарна” гэсэн юм.

Д.Бямбажаргалын аав М.Давааням “Олон улсын тэмцээнд ороод байр эзлэхэд итгэж ядан, баяртай байсан. Хүүгээрээ бахархаж байна. Дөрвөн жилийн турш хүүгээ төгөлдөр хуурын хичээлд нь хүргэж өгч байсан. Долоо хоногт хоёр удаа төгөлдөр хуурын сургалтдаа явдаг. Хүү маань их хөдөлгөөнтэй хүүхэд байсан учраас сууж сургах үүднээс төгөлдөр хуураар хичээллүүлсэн. Хичээллэж эхэлснээсээ хойш дөрөв дэх жилдээ олон улсын тэмцээнд шалгарлаа. Өөрөө сонсгол сайтай, мэдрэмжтэй хүүхэд учраас цаашид чадварыг нь сорино гэж бодож байгаа” гэв. Хөдөлмөрч хичээнгүй багш, шавь хоёрт урлагийн өндөр амжилт хүсье. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.12 ПҮРЭВ № 157 (6634)

 

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

8 цаг 37 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

8 цаг 37 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

8 цаг 37 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

20 цаг 46 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Өчигдөр 12 цаг 18 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

Өчигдөр 06 цаг 00 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Уржигдар 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Уржигдар 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин