Лондоны арбитр Засгийн газрын  сөрөг нэхэмжлэлийг  хэлэлцэнэ

2021-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Лондоны арбитр Монголын Засгийн газрын сөрөг нэхэмжлэлийг энэ сарын дундуур хэлэлцэх товтой байгааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ.

Эрх зүйн хүрээнд хоёр талын хооронд ямар асуудал үүсээд байгаа вэ гэвэл  Оюутолгой компани өнгөрсөн онд  татварын асуудлаар Монголын Засгийн газрыг Лондоны Арбитрын шүүхэд өгсөн юм. Гэтэл   АНУ  болон Их Британийн үнэт цаасны хороон дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс “Рион Тинто”-г  буруутгаж гомдол гаргаснаар  хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Тэр дунд  “Оюутолгойн гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч тал Монголын нөлөө бүхий хүмүүс, Засгийн газрын гишүүн байсан нэр бүхий хүмүүст  авлига өгсөн  байж болзошгүй” гэдэг асуудал яригдсан гэдэг. Энэ нь нотлогдвол  анхнаасаа асуудал дагуулж ирсэн хөрөнгө оруулалтын гэрээ хүчингүй болох, алдааг засах нөхцөл байдал үүснэ гэдгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар сөхөж тавьснаар Монголын  Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа. Тэгвэл энэ асуудлыг  Лондоны арбитр энэ сарын дундуур хэлэлцэх  төлөвлөгөөтэй байгаа аж.

Харин үүнийг угтаад бас нэг шинэ нөхцөл байдал бий болсон нь Рио Тинто компани Далд уурхайн зардлын хэтрэлтийг үндэслэлгүй нэмж, нөхцөл байдлаа хөрсний чулуулагтай холбоотой геотехникийн  хүндрэл гэж танилцуулсан нь нотлогдохгүй байгааг хөндлөнгийн шинжээчдийн баг илрүүлээд байна. Тэгэхээр шүүх нотлох баримтыг дахин авч үзэх шаардлага үүсч, Монголын Засгийн газар барьцаа лавшруулж асуудлыг  улам нарийн  шийдүүлэх боломж гарчээ.

Эх сурвалж: www.polit.mn

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

5 цаг 37 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

5 цаг 52 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

5 цаг 52 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

21 цаг 39 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

21 цаг 42 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин