Поп од Риана хамгийн баян эмэгтэй дуучин боллоо

2021-08-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Өдгөө 33 настай Барбадос улсын дуучин, жүжигчин, загвар зохион бүтээгч, поп од, бизнес хатагтай Риана тэрбумтан болсныг “Forbes” сэтгүүл албан ёсоор зарлалаа. Тус сэтгүүлээс тооцоолсноор дуучин бүсгүйн нийт хөрөнгийн хэмжээ 1.7 тэрбум ам долларт хүрчээ. Ингэснээр урлагийн салбарын хамгийн баян эмэгтэй дуучдын нэгдүгээрт, шоу бизнесийн салбарын баян эмэгтэйчүүдийн хоёрдугаарт жагслаа. Энтертайнмент салбарын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын нэгдүгээрт телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфри жагсдаг юм.

Дуучин Риана хамгийн сүүлд 2016 онд шинэ цомгоо гаргаснаас хойш “Fenty Beauty” хэмээх гоо сайхны бүтээгдэхүүний компани болон “Savage x Fenty” дотуур хувцасны бизнестээ анхаарлаа хандуулах болсон юм. Жинхэнэ нэр нь Робин Фэнти болох Рианна “Fenty Beauty” компаниа 2017 онд Францын LVMH тансаг эдлэлийн аварга компанитай хамтран байгуулж байв.

“Forbes” сэтгүүлээс мэдээлснээр “Fenty Beauty” компанийн орлого 2.8 тэрбум ам доллар аж. Түүний гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг 2018 онд “Sephora” дэлгүүр худалдаж эхэлснээс хойш жил бүр 550 сая ам долларын орлого олдог болжээ. Энэ нь Ким Кардашианы KKW Beauty, Кайли Женнерын “Kylie Cosmetics” брендийн орлогоос давсан үзүүлэлт юм. Ингэснээр поп од дуучин бүсгүй гоо сайхан болон эмэгтэйчүүдийн загварын ертөнцийн стандартыг өөрчилсөн юм. Дэлхийн алдартай “Louis Vuitton”, “Celine” зэрэг томоохон загварын брэндүүдийг эзэмшдэг Францын “LVMH” групп нь “Fenty Beauty” брэндийн 50 хувийг, Риана өөрөө 50 хувийг нь эзэмшдэг байна.

Түүний бизнесийн амжилтын гол нууц нь бүх төрлийн галбир болон бүх төрлийн арьстай эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн гаргадаг хэмээн “Bluestock Advisors”-ийн үүсгэн байгуулагч, хэрэглэгчдийн бүтээгдэхүүний зөвлөх Шэннон Койн ярьжээ.

Тэрбээр “Ямар ч бие галбир, дүр төрхтэй эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн анхны брендийг Риана үүсгэсэн гэдгийг тодотгох нь зүйтэй. Эмэгтэй хүн бүрийн арьсны онцлог өөр. Үүнд нь тохирсон бүтээгдэхүүн байдаггүй байв. Гэтэл шаргал, бор, дунд зэрэг бор, дунд зэрэг шаргал гэсэн бүх арьсанд тохирсон бүтээгдэхүүн гаргана гэдэг итгэмээргүй” гэж “Forbes” сэтгүүлд ярьсан байна.

Гоо сайхны бүтээгдэхүүний “Fenty Beauty” компанийн хувьцаа 1.4 тэрбум ам.доллароор, дотуур хувцасны “Savage X Fenty” брэндийн хувьцаа нь 270 сая ам.доллароор үнэлэгдэж байна.

Риана “Savage x Fenty” компанийнхаа 30 хувийг өөрөө эзэмшдэг. Энэ компанийг нь нэг тэрбум ам доллараар үнэлсний дараа хоёрдугаар сард  тэрбээр 115 сая ам доллар хүртжээ.

Риана 2005 онд анхны студийн цомгоо гаргаснаас хойш долоон цомог гаргаж, “Грэмми”-гийн шагналыг есөн удаа хүртсэн юм. Мөн түүний “Instagram” хаяг 103 сая дагагчтай.  Үүнийгээ ашиглан брэндүүдээ олон нийтэд сурталчилдаг. 

Эх сурвалж:CNN

 

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 12 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 31 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 38 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

15 цаг 57 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 10 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06