“Танхимын сургалт нэрийн дор сургалтын төвүүдийг хааж байна”

2021-08-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд “Jump” солонгос хэлний сургалтын төвийн захирал, докторант Д.Тунгалагсэлэнгэтэй ярилцлаа.

 

-Монгол Улс сүүлийн хоёр жил танхимын хичээлийг хааснаар сургалтын төвүүдийн үйл ажиллагаа цахимд шилжсэн. Одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Манай сургалтын төв 2018 оноос хойш солонгос хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Цар тахал эхлэхээс өмнө солонгос хэлний анхан, дунд, ахисан, ярианы болон Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт, гэрээний шалгалтад бэлтгэх олон ангитай, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан. Цар тахлын улмаас сургалтын төвийн үйл ажиллагаа танхимын хичээл гэсэн нэрийн дор хоёр жил алдаг оног ажиллалаа. Одоогоор бэлэн байдлын улбар шар түвшинд байгаатай холбоотой халдвар хамгааллын дэглэм баримтлан  10 хүртэлх хүнтэй танхимаар хичээллэхийг зөвшөөрсөн. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж төрийн шийдвэр тогтворгүй байгаа учраас танхимаар олон анги нээж ажиллах нь эрсдэлтэй байгаа. Тиймээс зөвхөн Солонгос улс руу гэрээгээр ажиллах иргэдийн хэлний сургалтыг танхимаар зохион байгуулж байна.

-Цар тахлын нөхцөл байдлын улмаас ялангуяа, боловсролын салбарынхан сургалтын арга барилаа өөрчлөх шаардлагатай болсон. Энэ талаар дурдвал?

-Танхимын сургалтыг гүйцэх сургалтын өөр хөтөлбөр байхгүйг дэлхий нийт ойлгосон гэж бодож байна. Тиймээс цахим сургалтын чанарыг танхимын хичээлийн чанартай дөхүүлэх үүднээс олон боломжит хувилбарыг туршиж, судалж байна. Жишээлбэл, манай сургалтын төв Солонгосын хоёр их сургуультай хамтран цахим хэлний бэлтгэлийн ангийг хичээллүүлж эхэлсэн. Энэ нь Монголд эхний хоёр улирал солонгос багшаар заалгаад дараагийн хоёр улирал Солонгост сурах хөтөлбөр юм. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж энэ хөтөлбөрийг явуулах болсон. Дэлхий нийтээр цар тахал тархсан энэ нөхцөлд Солонгост очоод адилхан цахимаар хичээллэх учраас Монголдоо цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломжтой гэж үзсэн. Энэ мэтээр цахим сургалтын чанарыг сайжруулах, сурагчдад сонирхолтой байлгах үүднээс шинэ арга барил, боломжийг судалсаар байна.

-Цахимаар хичээллэхэд сурагч, эцэг эхчүүдийн зүгээс танхимаар хичээллэх саналыг тавьдаг уу. Цахим сургалтын чанарыг үнэлбэл?

-Цахим сургалт хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн тул одоо хүүхдүүд цахим сургалтаас залхах, төвөгшөөх хандлагатай болсон. Цахим сургалт бол техникээр дамжиж харилцаж байгаа учраас амьд харилцаа үүсгэж чадахгүй байна. Танхимаар хичээллэхэд хичээлийн 100 хувийн ойлголтыг 80 хувьд нь ойлгодог бол цахимаар 60 хувьд нь ойлгож байна гэж үзэж болно. Ялангуяа, гадаад хэлийг цахимаар суралцах нь амаргүй. Цахим сургалт нь багш сурагчийн бие биеэ ойлгох, хичээлийн талаар тодруулах, сурагчийн дэвтэртэй ажиллахад бэрхшээлтэй байдаг. Хүүхдүүдийн зүгээс танхимаар хичээллэхийг үргэлж асууж байгаа. Хүүхдүүд дэлгэцийн ард удаан сууж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байгаа учраас эцэг эхчүүд танхимаар хичээллэх эсэхийг үргэлж асуудаг. Сургалтын төвийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлэхэд тоног төхөөрөмж, байрны түрээс гээд олон асуудал давхар хөндөгддөг учраас тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй л бол санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг. Тиймээс танхимаар хичээллэж чадахгүй байна.

-Хэлний сургалтын төвүүдэд ихэвчлэн гадаадад сурах зорилготой сурагчид суралцдаг. Цар тахалтай холбоотойгоор энэ хүүхдүүдийн сурах төлөвлөгөө хойшлох, цаг хугацаа алдах асуудал үүссэн тохиолдол бий юу?

-Хэлний сургалтад сууж байгаа ихэнх хүүхэд хэдэн сараар төлөвлөөд сургалтдаа сууж эхэлдэг. Коронавирусын халдварын улмаас хоёр жил дарааллан солонгос хэлний түвшин тогтоох шалгалт \TOPIK\ хойшилсон. Энэ шалгалт нь манай улсад арав, дөрөвдүгээр сард буюу жилд хоёр удаа зохион байгуулагддаг. Энэ удаагийн шалгалтыг хойшлуулахад шалгалтад бүртгүүлсэн 3000 гаруй хүүхэд БШУЯ-нд өргөдөл, гомдол гаргасан ч цар тахлын улмаас үр дүнд хүрээгүй. Хойшлогдох тусам хэдэн мянган хүүхдийн төлөвлөгөө нурж жил алдаж байна.  Сургалтын төв мөн ялгаагүй төлөвлөгөөний дагуу сургалтаа оруулдаг. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бэлдэх хүүхдүүдийн сургалтыг шалгалтнаас зургаан сараас өмнө сургалтдаа бүртгэдэг.

-Хөл хорионы улмаас сургалтын төвүүд танхимаар эсвэл цахимаар гээд тун тогтворгүй байсан. Байрны түрээс, төлбөрөө хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Улсаас цахилгаан, усны төлбөрийг чөлөөлсөн байгаа. Манай сургалтын төвийн үйл ажиллагаа явуулдаг газар нөхцөл байдлыг ойлгож түрээсийн төлбөрөө хөнгөлж байсан. Миний мэдэж байгаачлан олон сургалтын төв удаан хугацааны хөл хорионы улмаас хаалгаа барьсан. Тиймээс хувь хүний хөгжлийн олон суурийг олгож байдаг сургалтын төвүүдийн үйл ажиллагааг танхимын сургалт гэдэг нэрийн дор хаах биш дэмжиж ажиллахыг хүсэж байна.

-Сургалтын төвүүдийн эрх ашгийг хамгаалдаг нэгдсэн холбоо байдаг уу?

-Дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан ч сургалтын төвүүдийн нэгдсэн холбоо, байгууллагын талаар сонсож байгаагүй. Сургалтын төвүүд өөрсдөө бүх зүйлээ зохицуулаад ажилладаг.

-Дэлхий даяар коронавирусын дельта хувилбар хурдацтай тархаж нөхцөл байдал хүндэрсээр байна. Цаашид сургалтын төвийн үйл ажиллагаагаа танхимаар явуулах уу?

-Сургууль, цэцэрлэгийг бодвол сургалтын төвүүд цөөн хүнтэйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Сургалтын төвөөр дамжуулан хувь хүнийг хөгжил, олон чадварыг сурч авдаг учраас удаан хугацаагаар хаах нь тохиромжгүй. Тиймээс үйл ажиллагаа явуулах тодорхой шаардлагуудыг тавьж танхимаар хичээллүүлэх хэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.3 МЯГМАР № 150 (6627)

 

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

1 цаг 45 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

5 цаг 6 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

10 цаг 18 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

10 цаг 18 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

10 цаг 18 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

20 цаг 46 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

21 цаг 5 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин