Т.Бадамжунай, О.Баасанхүү хоёрын бичлэгийн хэрэгт Б.Хурцыг шалгаж эхэлжээ

2021-08-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ОЧИР

Сайд асан Т.Бадамжунай оффистоо гишүүн асанО.Баасанхүүтэй ярилцсан, тэр үед нь ТЕГ-ын даргаасан Б.Хурцын хамт байсан ярианы бичлэг 2020 оны хавар цацагдаж байв.

Яриа нь 2018 оны эхээр болсон бололтойг бичлэгдээрх ярианы агуулга илтгэдэг. Уг бичлэгт гарч буйяриа нь маш ноцтой бөгөөд хуулийнхан үүнийганхааралдаа авсан байж болзошгүй талаар бид өмнөнь мэдээлж байсан.

Тэгвэл ТЕГ-аас энэ хэрэгт ТЕГ-ын дарга Б.Хурцыг холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Мөн өөр бусад бичлэгүүдийн асуудлыг ч нэгтгэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна. 

Бичлэг дээрх Т.Бадамжунай, О.Баасанхүү нарын яриаг сануулахад,

О.Баасанхүү: Би бол сая 129 саяар хурал хийсэн. Одоо бол ний нуугүй хэлэхэд хоёр жилд ядаж жилдээ100 сая байхад явна. Жилдээ шүү. Тэгвэл болж байна, хоёр жил гаруй. Жилдээ 100 саяар яах юм бэ. 100 саяхаб хаб гээд л 100 сая доллар л өгчих. Би зүгээр 100 мянган доллар байхад бол ална.

Т.Бадамжунай: -Жилдээ 100 мянган доллар чинь 250 сая болно шүү дээ.

О.Баасанхүү: -Үгүй яахаараа, биш ээ, 250 биш, хэрвээдоллараар яривал жилдээ 100 гэж байгаа. Төгрөгөөряривал жилдээ 100 сая.

Т.Бадамжунай: -Сардаа найм гэсэн үг үү.

О.Баасанхүү: -Тийн, тэгээд би хэлж байгаа юм. Тэрчинь хэрвээ бөөнөөрөө байвал би түрээсээ хийгээд, нэгдүгээрт түрээсээ хийнэ, цалингаа өгнө.

Т.Бадамжунай: -Жилийн дотор та яг ямар ямарүүрэгтэй ажиллах юм бэ гэдгээ сайн ярьчихъя.

О.Баасанхүү:  -За яахав, генерал бид хоёр учрааолчихно шүү дээ.

Т.Бадамжунай: -Энэ хүн чинь ингээд аягүй бол алгаболоод өгнө.

О.Баасанхүү: -Энэ хүн хурдан Солонгос руугаа яваасай. Тэгвэл бүр их мөнгө олох юм байна л даа.(Инээлдэв).

Т.Бадамжунай: -Бараг явчих байх аа, тээ?

Б.Хурц: -Явчих байх.

О.Баасанхүү: -Энэ хүн явахгүй байхаар чинь нададхэцүү байна шүү дээ. Би бол одоо Солонгос яваагүйднь жаахан бухимдаад байна шүү дээ. Тийм. Ямарсайндаа хувь хүний бүх зардлыг төлөөд байх чиньонцгүй байгаа байхгүй юу. Аа, хэрвээ яг явна гэвэлтэгээд шийдчихмээр байна. Яадгийн, 200 сая төгрөг.Гэхдээ доллараар өгчих. Ний нуугүй хэлэхэд 100 мянган доллар л байхгүй юу. Эхлээд 50 мянган долларөгчих. Би тэгээд тэрүүгээр тоглоё, казиногоор.Ялагдвал тэгээд больчихъё л доо. 100-гаа больчихъё, шударга хэлэхэд. Гэхдээ би хичээнэ, ний нуугүйхэлэхэд та бол миний ах шүү дээ, нутгийн. Тийм биз.Би ийм шүү дээ.

Т.Бадамжунай: -За энэ яриаг ингэж хаагаад, та үүндээр ажиллана, би ингэж ойлголоо. 100 саяыг өгнө. Зөвүү. Өөр гоё юм ярья.

О.Баасанхүү: -Би бол хулгайч биш. Зоригтойажиллана. Зоригтой шийднэ. 100 мянган долларын өрөнд орвол орно л биз.

Т.Бадамжунай: -За ах нь ганц хоёр хүнтэй яриад цаасмаасыг нь өгье мэдэв үү.

О.Баасанхүү: -Та өөрөө мэдэж байгаа. Би бол 50 мянган доллар аваад тоглоод sevenluck-д тавихаддараагийн тоглолт бол бодитой болно. Та нар өөрсдөөмэднэ шд. Би алдана. Үнэхээр удаан. Би болурьдчилаад 100 мянган доллар авчихъя гэж байгаабайхгүй юу.

Б.Хурц: -За солиороод, бодитой юм ярья

О.Баасанхүү: -Үгүй ээ, мөнгөний тухай яриагүй. Гэхдэээнэ бас чухал байхгүй юу. Бензин дуусчихаад байнашүү дээ. Тэрийгээ шийдвэл шийдээд, шийдэхгүй болтэгээд дараагийн арга хэмжээ рүүгээ орно шүү дээ.

Т.Бадамжунай: -Наад Эрдэнэтийн юм юу болж байна?

О.Баасанхүү: -Миний ойлгож байгаагаар 30 саядоллараар сахал Эрдэнэбилэг худалдаад авчихсанбайна, 51-ийг нь.

Т.Бадамжунай: -Аа, бас болж байна. Тэгээд хүлээнзөвшөөрсөн юм уу.

О.Баасанхүү: -Хүлээн зөвшөөрөөгүй байна. СахалЭрдэнэбилэгийг шоронд явуулахгүй тоо бодоод суужбайна шүү, энүүхэндээ.

Б.Хурц: -Шалгагдаж байгаа ч гэсэн бас дахиад 30 саядоллар гаргаж л байгаа байхгүй юу.

Т.Бадамжунай: -Энхболд даргатай ойрхон байгаа юу. Ямар байгаа вэ.

О.Баасанхүү: -Үгүй ээ, ойрхон. Яахав дээ, хөөрхий.Зовлонтой шүү дээ.

Б.Хурц: -Жаахан байдаг юм аа, ийм юманд.

О.Баасанхүү: -Байдаг юм. Түс тас түмпэн шанага гэдэгшиг нэг юм асууя. Би гэхдээ генералын өмнө, битүрүүнд хэлсэн шүү дээ. Генерал согтвол би муужирнагэсэн шүү дээ. Тэгээд би цэрэг нь учраас, энэ хүнминий дарга. Ойлгож байгаа биз. Би энэ хүний өмнөёсолж байна.

Б.Хурц: -Одоо ингээд ойлголцвол та ажлаа хий.

О.Баасанхүү: -Миний нам хамаагүй. Нэг л зүйлийгхэлье. Би энэ хүнээс дуртайгаараа зээлнэ. Тэгэхээр таэнэ хүнийг хохироож болохгүй шүү. Тэгээд л боллоо.Энэ чинь л гол юм.

Б.Хурц: -Тохирчихсон шүү дээ, тохирчихсон.

О.Баасанхүү: -Энэ хүний зөв гээд. Бид ялмаар байна.Би ялмаар байна. Генерал ялах ёстой. Генерал татаач.(Инээлдэв). Та нар намайг тэгээд ухаантай гэж битгийбодоорой. Гэхдээ би бас ёоёотой хүн биш шүү.Генерал согтсон бол би үхсэн юм байна л даа.(Инээлдэв). Би бол дэслэгч шүү дээ, генералын нүдэндбол, тийм ээ. Нээрэн. Гоё байна.

Т.Бадамжунай: -Аа, тэр юун дээр бодоорой та хоёр. Эрдэнэтийг. Миний саяын хэлдгээр, за юу.

О.Баасанхүү: -51, 49 да да да.

Т.Бадамжунай: -Тийм.

Б.Хурц: -За

О.Баасанхүү: -Танай өрөөнд орж ирэхээр заавал бэлэгавах гээд боддог болчихлоо, уучлаарай.

Т.Бадамжунай: -Одоо байнга бэлэг авна. Наадмаарочно, өгнө. Наранхүү гишүүнтэй ярьсан уу...

Эх сурвалж : www.polit.mn

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

5 цаг 39 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

5 цаг 54 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

5 цаг 54 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

21 цаг 41 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

21 цаг 44 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин