Хөгшин: Хариулагдаагүй гүн асуултууд, үл тайлагдах нууц болон үйл явдлын хоосон орон зай

2021-07-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Г.МИЧИДМАА

Найт Шямаланы шинэ аймшгийн кино “Хөгшин” хүмүүсийг хурдан хөгшрүүлдэг нууцлаг далайн эргийнхээ талаар үргэлжилсэн асуултуудыг үлдээлээ.

Анхааруулга: Спойлор орсон болно

М. Найт Шямаланы шинэ триллер “Хөгшин”  яагаад золгүй дүрүүд тэднийг хурдан хөгшрүүлэх эрэгт очихоор татагдсан талаар эцэст нь нууцаа дэлгэлээ. Гэвч киноны төгсгөлд үзэгчдэд асуулт төрүүлэх, нууцлаг хэсгүүд байсаар буй ажээ.

П. Оскар Леви ба Фредерик Питирсийн “Элсэн ордон” (Sandcastle) зурагт роман дээр сэдэвлэсэн “Хөгшин”-ий үйл явдал эхлэхдээ гэрлэсэн хос Гая ба Приска хоёр Трент, Маддокс хоёр хүүхэдтэйгээ тансаг зэрэглэлийн амралтын газар амарч байдаг. Амралтын газрын менежер тэднийг тусгайлсан арал дээр аялахыг урьж, тэдэнд очих автобус, хоол хүнсийг хачирхалтай өгөөмөрөөр бэлдэж өгч явуулдаг. Дэндүү оройтсон ч тэр үү удалгүй  арал тэднийг хагас цаг тутамд хагас жилээр наслуулдаг бөгөөд нэгэнт арал дээр ирсэн бол зугтах зам байхгүй гэдгийг ойлгожээ.

Яагаад амралтын газарт “Хүүхэд орж болохгүй” гэсэн дүрэм байсангүй вэ?

Киноны трейлэрт Гая уг амралтын газар “хүүхэд орж болохгүй” гэсэн дүрэмтэй гэж хэлдэг, гэхдээ кинондоо Гая тэгэж хэлж хүүхдүүдтэй зүгээр л хошигносон байдаг. Үүнээс үүдэн үзэгчдэд яагаад менежер хүүхдүүдийг эцэг эхтэйгээ явахыг зөвшөөрхөөс илүү бүр явуулах гэж хичээж байсан бэ гэдэг асуулт төрүүлнэ. Туршилтын дараа эмчилгээ авсан бүх оролцогчид нь насанд хүрэгчид бөгөөд эм зүйн ажилчид туршилт бүрийн дараа “золиос”-доо зориулж чимээгүй хормыг өрнүүлдэг. Уарен&Уарен-ны ажилчдыг тайвшруулахдаа уг менежер тэдний бүтээж буй эмээр аврагдсан мянган мянган хүмүүс бий талаар дурьдан амь алдсан тохиолдлуудыг зөвтгөж ярьдаг.

Гэхдээ хэрвээ энэ нь туршилтанд хүүхэд оролцсон гэдэгт биш зүгээр л тайвшруулах гэсэн арга байсан бол яалт ч үгүй ёс зүйгүй туршилт хийсэнд таарна. Ихэнх амралтын газрууд насанд хүрэгчидэд л үйлчлэх дүрэмтэй байдаг учир кинонд 16-аас доош насныхныг нэвтрүүлэхгүй дүрэм зохиох нь тийм ч хэцүү байгаагүй биз ээ.

Яагаад хүмүүс аралд очихдоо “даралт буурах өвчин” тусаагүй вэ?

Киноны дүрүүд хавцлаар явах, хаданд авирах, далайд сэлэх зэргээр удаа дараалан арлаас зугтахыг оролдсон боловч ухаан балартаж байсан нь даралт буурах өвчинтэй дүйх цагийн гажуудлаас үүссэн гэдэг. Даралт буурах гэдэг гүн шумбаад уснаас хэт хурдан гарах үед ухаан алдаж, татах шинж илэрдэг өвчин. Гэхдээ тийм бол яагаад дүрүүд уснаас гарч эрэг дээр очих үед ийм шинж үзүүлэлгүй, тэдний хөгширөлт шууд хурдассаныг кино тайлбарлаж чадахгүй байгаа нь хачирхалтай.

Яагаад хэн ч Жарины зугтах төлөвлөгөөг дагасанүй вэ?

Даралт буурах өвчнийг тайлбарласныхаа дараа Жарин хүмүүст хавцлаар зугтах буюу алхам бүрийн өмнө бие нь дасан зохицохыг хүлээж нэг нэг алхамаар явахыг санал болгосон. Хавцлаар давах нь хүн бүр насныхаа 20 жилийг өнгөрөөх хэцүү шийдвэр байсан ч арал дээр үхлээ хүлээхээс дээр сонголт байсан нь дамжиггүй. Гэвч хэн ч, Жарин өөрөө ч санааг туршиж үзэлгүй тэнгист сэлэхийг сонгож удалгүй живцгээж дуусдаг.

Яагаад эрэг үхжсэн биед гэхдээ үхжсэн эсэд нөлөөлдөггүй вэ?

Магадгүй киноны хамгийн том хоосон орон зай нь дүрүүдийн үс хумс нь биеийнхээ бусад хэсэг шиг хөгшрөөгүйг тайлбаргүй үлдээсэн нь байх. Арлын хүч амьд эсд л зөвхөн үйлчилж харин үс, хумс гэж үхжсэн эсд нөлөөлдөггүй гэж тайлбарлаж болно. Гэхдээ хүмүүсийн яриагаар “Хөгшин” киноны бүтээлчид зүгээр л олон төрлийн хиймэл үс, хумсанд үлэмж их хөрөнгө зарахыг хүсээгүй аж. Гэхдээ дээрх таамаглал арал дээр байсан бусад “үхжсэн эс”-ээс бүрдсэн хүүрүүд хөгширсөөр байсантай зөрөлдөх ажээ. 

Яагаад амралтын газрыг өмнө нь мөрдөөгүй байсан бэ?

“Хөгшин” кинонд Уарен&Уарен-ы судлаачид судлахыг хүссэн өвчинтэй хүмүүсийг ялангуяа амралтын газарт авч ирж туршилтын оролцогч болгодгийг тайлбарладаг. Мөн амралтын газарт маш олон зочид ирдэг гэдэг. Гэхдээ энэ удаагийнх 73 дугаарын туршилт байсан учир өмнө нь арал дээр зуу гаруй хүн нас барж байсан гэсэн үг. Үүний ээдрээг тайлах ганц л баримт бол амрагчдыг пасспортоо өрөөндөө үлдээхийг захиж байсан гэдэг байна. Тэдний пасспортыг устгасан байлаа ч амрагчдыг ийшээ амралтаар ирж байгаагаа таньдаг хүмүүстээ урьдчилж хэлсэнийг алга болгох боломжгүй юм.

“Хөгшин” кино “Мятрашгүй гурвал” кинотой адил ертөнцөд бүтсэн үү?

Шямаланы “Хөгшин” кино түүний өмнөх кинонуудтай шууд утгаар холбогдоогүй ч сонирхолтой холбоо байгаа аж. Шямаланы өмнөх аймшгийн кино “Зочлол”-ыг өвөг эцэг эхээсээ айсан байдлаар хөгшрөлтөөс айх айдсыг ч бас үзүүлсэн байдаг. Идлиб дүрийн бичдэг код ч бас “Дохио” кинод гардаг хагас дугуйг санагдуулна. Кристал дүр кальцийн дутагдалд ордог хэсэг ч бас Шямаланы “Мятрашгүй гурвал” киноны ноён Гласс-ын дүртэй ижил харагдаж байв.

Эх сурвалж: www.polit.mn

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

1 цаг 41 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

6 цаг 53 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

6 цаг 53 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

6 цаг 53 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

17 цаг 21 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

17 цаг 40 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

20 цаг 47 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09