Монголд хайлсан мөсөн голоос аргалийн үлдэгдэл, эртний зэвсэг илэрчээ

2021-07-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Археологичид Монголын баруун хойно Цэнгэлхайрхан уулын ойролцоо мөсөн гол хайлсан газар судалгаа хийхэд аргалийн олон арван гавлын яс, эвэр мөн 29 модон эдлэл, тэрдундаа хүрэл хошуутай болон бугын эврэн нум сум олджээ. Радио нүүрстөрөгчийн шинжилгээгээр эдгээр эртний биологийн дээжүүд МЭӨ II мянганы дунд үеэс эхтэй болохыг тогтоожээ. Энэ тухай Scientific Reports сэтгүүлд нийтэлжээ.

Төв ба баруун Монголын нутаг дэвсгэр дээрх палеометаллын эрин үеийн анхны дурсгалууд нь Афанасьевскийн археологийн соёлд хамаарах бөгөөд энэ бүс нутагт мал аж ахуй үүссэнтэй холбоотой юм. Үүний зэрэгцээ хүрэл зэвсгийн эхэн үед Чемурчек овог аймгууд энэ бүс нутаг руу нэвтэрч эхэлсэн. Чемурчек омог нь хамтын булшинд ашигладаг асар том хавтангийн хайрцгаараа алдартай юм.

Сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлтөөс болж олон бүс нутагт мөсөн голын доорх баялаг археологийн олдворууд ил гарч ирсээр байна. Үүнээс үүдэлтэй олдворыг аврах зорилготой олон тооны судалгааны төсөл бий болсон. Ийм ажил их үнэ цэнтэй юм. Учир нь мөсөнд биологийн материал маш сайн хадгалагддаг. Тиймээс шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой. Жишээлбэл, эртний ДНХ судлах боломж гарч ирж байна гэсэн үг.

Макс Планкийн нэрэмжит хүрээлэнгийн Уильям Тейлор АНУ, Монгол, Австрали, Герман, Орос, Киргиз, Пакистаны эрдэмтдийн хамт баруун Алтайн нуруунд орших хайлж буй мөсөн талбайгаас олдсон анхны археологийн олдворын судалгааны үр дүнг танилцуулсан.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд авсан хиймэл дагуулын зургуудад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр судлаачид Цэнгэлхайрхан уулын мөсөн голууд хэд хэдэн газраа огцом хайлж байгааг тогтоожээ. Газар дээр нь судлах явцад тэд эртний олдворууд, биологийн материал бүхий гурван газрыг олж илрүүлсэн бөгөөд соёлын гарал үүслийг нь тодорхойлоход хэцүү амьтны аймгийн үлдэгдлийг хадгалж үлдсэн өөр нэг газрыг олжээ.

Саяхан мөсөн доороос ил гарч ирсэн хэдэн арван амьтны яс олджээ.  Ихэнх нь аргалийн гавал яс, эвэр байж. Соёлын эд зүйл дээр анхаарлаа хандуулан судлахад эрдэмтэд 29 модон эд зүйл олжээ. Үүн дотор 18 сумны гол, хоёр сум эсвэл жад, гурван том боловсруулсан саваа мөн хүний үйл ажиллагааны ул мөр бүхий бусад модны хэлтэрхий байжээ. Энэ олдвор дунд огт гэмтээгүй хүрэл толгойтой сум, чулуун толгойтой бугын эврэн сум байсан байна. Радио нүүрстөрөгчийн шинжилгээгээр сумны үзүүрийг дахин ашигласныг тогтоожээ. Энэ нь карасукын соёлын олдворыг судалж олж авсан археологийн ховор мэдээлэлтэй нийцэж байгаа юм. Үүнээс гадна эрдэмтэд сумны өд хэсгийг улаан өнгөөр чимсэн байхыг тогтоожээ. Энэ зан үйл нь МЭӨ I мянганы төгсгөлд Оросын Алтайн оршин суугчдын хувьд түгээмэл байжээ.

Эрдэмтэд мөсөн голын дагуу бөөнд нь гавлын яс, эврийг овоолсон нь зориудаар ингэсэн ба ан хийсний дараах өргөл өргөх зэрэг зан үйлийг илэрхийлсэн байх магадлалтай гэж үзэж байна. Алтайд ан агнахаас мал аж ахуй руу шилжсэний нотолгоо нь ийм амьтдыг ихэвчлэн хадны сүг зураг, буган чулуун дээрээс олддог.

Үүнээс өмнө nplus.ru нь Монголд олдсон бусад археологийн олдворын талаар мэдээлж байсан. Анхны гэрийн тэжээвэр амьтдын сүрэг Афанасьевын соёлын төлөөлөгчдийг МЭӨ IV-III мянганы зааг дээр Алтайн нуруунаас энэ улсын нутаг дэвсгэрт авчирсан болохыг эрдэмтэд нотолсныг www.nplus.ru-д мэдээлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.26 ДАВАА № 144 (6621)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

14 цаг 10 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

14 цаг 28 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

18 цаг 19 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

18 цаг 30 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

18 цаг 36 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13