Мишель Йео: Би үргэлж эрчүүдтэй эн тэнцүү байхыг хүсч байсан

2021-07-25
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

З.БАТЦЭЦЭГ

-Хонконг киноны домог болсон тэрээр тулаант кино, Жеки Чаны талаар ярьлаа-

Кинотеатруудаар амьд, шинэлэг инээдмийн триллер, Навот Папушадогийн найруулга  “Gunpowder milkshake” кино гараад хэд хонож байна. Навот Папушадог хэдэн жилийн өмнө “Big Bad Wolves” киног гаргахад түүнийг Тарантинотой зүйрлэж байсан. Одоогийн энэ кино нь номын санч-алуурчин, дээрэмчдээс өшөө авагч хөгшин, залуу  бүсгүйчүүдийн тухай юм. Ахмад эмэгтэйчүүдийн дүрд домогт Анжела Бассет, Мишель Йео нар тогложээ. Мишель 1980-аад онд Хонгконг тулаант киноны анхны эмэгтэй од, дараа нь өөрийн үеийхэн дундаа хамгийн их нэрд гарсан ази жүжигчин юм. Тэрээр “Tomorrow never dies”, ‘Crouching tiger, Hidden dragon’, ‘Memoirs of a Geisha’ зэрэг алдартай кинонд дүр бүтээжээ.  Лента.ру түүнтэй сүүлд тоглосон кино, хонконг киноны алтан өдрүүд, Холливудад ази царайг их сонирхох болсон талаар ярилцлаа.

-“Gunpowder milkshake” кино таньд юугаараа таалагдав?

-Зохиол нь надад маш их таалагдсан. Гайхалтай зохиол. Мундаг баатар бүсгүйчүүд. Эмэгтэйчүүд, экшен кинонд би үргэлж дуртай байсан. Дараа нь найруулагч Навот Папушадотой танилцаад, шууд хэл амаа ололцсон. Тэрээр киног дүрсэлж ярихад надад хуучин дурсамжууд маш хүчтэй сэргэсэн. Бүр яг цаг хугацааны машинд суугаад миний тоглож байсан хонгконг кинон дээр эргээд очисон мэт санагдаж байлаа. Маш адилхан: яг мюзикл шиг экшен, тэгээд бас драмтай, баатрууд бүгд гэр бүлийн эвгүй түүхтэй. Эцэст нь энэ бол нэр төр, үнэнч хайрыг тухай. Надад таалагдсан.

-Таны бодлоор энэ коктейлын гол найрлага нь юу вэ? Хошигнол уу?

-Таны зөв. Энэ чинь л Навотын гол зорилго байсан. Энэ кино бүхэлдээ хошин- чи тэр хошигнолыг харж, мэдэрч, бүр үнэртэж болно. Зарим нэг экшен хэсгүүд жишээ нь, Каррен Гиллан гар нь мэдээгүй болгодог тариа хийлгэсний дараа эмнэлэгт зодолдож байгаа хэсэг бол үнэхээр галзуу. Энэ бол яг Бастер Киттон, Жеки Чан, Саммо Хунг нар шиг ёстой солиотой зодоон. Карен зодолдох боломжгүй хирнээ маш сайн зодолддог.

-Таны дүр Флоренс дэлгэцнээ их удаан гардаггүй ч, бас хэд хэдэн сонирхолтой тулаан өрнүүлдэг.

 -Тийм. Жүжигчид бид жижиг дүр байдаггүй гэж үздэг. Хамгийн жижиг дүрийг хүртэл чухал болтол нь тоглох нь бидний зорилго. Чи зураг авалтын талбай дээр ирээд, чиний дүрийг хурдан мартчихна даа гэж бодож болохгүй. Тэгвэл ийм дүр энэ кинонд байх утгагүй болчихно. “Gunpowder milkshake”-д бүгд тэнцвэр дээр суурилсан: нэг дүр нь байхгүй бол бусад нь байхгүй. Энэ кино бол бие биенийхээ арыг хаадаг алуурчин бүсгүйчүүдийн холбоо. Тэдний үүрийг номын санд хийдэг нь их зөв болсон. Тэгэхээр чи шууд эдгээр бүсгүйчүүдийн ард олон жил хамтдаа байсан түүхийг мэдрэх болно. Ганцхан шөнийн дотор бий болох зүйл биш. Тэгээд ч номын сангаас номноос өөр юу авч гарах вэ? Мэдлэг. Миний дүрийн хувьд дэлгэцнээ хэдэн удаа гарч ирэх нь чухал биш, ямар агуулгатай гарч ирэх нь чухал. Флоренс миний хувьд бусад баатруудыг холбогч нь болдог гэж бодож байна. Яг супер цавуу шиг. Их ярьдаггүй нь их таалагдсан. Би дуу цөөтэй, хүчтэй хүмүүст дуртай.

-Тэгээд тэрээр хүнд гинжээр зэвсэглэсэн байдаг. Та урьд нь ийм зэвсэгтэй ажиллаж байгаагүй байх аа?

-Тийм ээ, анх удаа. Манай дизайнер, найруулагч бүгдийг маш сайн зохиосон. Найруулагч бас яг тань шиг намайг урьд нь ийм зэвсэгтэй ажиллаж байгаагүй болохоор надад энийг өгсөн. Маш том, хараад л шууд энэ бүсгүйгээс хол явъя гэсэн бодол төрөхөөр. Гинж маш олон үүрэгтэй, уурга болгож болно, дүүжилж болно, шидэж болно, тархийг нь хага цохиж болно. Санаа их байсан. Би бас эхлээд яаж ажиллах вэ гэж бодож байтал манай зодоон дэглэгч асар их санаа гаргаад, бүр зогсохоо байсан.

-Та бүх тулаанаа өөрөө хийсэн үү?

-Би экшенд дуртай, ачаалалд дуртай. Хяналттай, аюулгүй ийм газар л би солиотой бүх санаагаа хэрэгжүүлдэг. Өөрөө бүгдийг хийж, таашаал авсан.

-Энэ кино таньд алтан хонгконгийн өдрүүдийг санагдуулсан талаар та ярьлаа. Эдийн засаг, улс төр гээд олон шалтгаанаар хонгконгийн алтан өдрүүд ард хоцорчээ. Таньд ямар дурсамж үлдсэн бэ?

-Тэр цаг үеийн нөхөрлөлийг сайхнаар дурсаж явдаг. Бидэнд жүжигчин бүрт тусдаа трейлер байгаагүй, туслах байгаагүй, ер нь юу ч байгаагүй. Бүх мөнгөө кинондоо зарцуулдаг. Зураг авалтын талбай дээр ирэнгүүт “Чи өнөөдөр гал гарч байгаа цонхноос үсэрнэ шүү” гэдэг. Эцсийн мөчид л бидэнд хэлдэг. 24/7 ажилладаг байлаа. Тэр он жилүүдийн туршлагыг би дахиж мэдрэхийг хүсэж байна уу гэвэл үгүй. Одоо кино зураг авалт хамаагүй аюулгүй, тухтай болсон. Тэр үеийн киноны юу таалагддаг байсан бэ гэхээр бүх тулаан хошин. “Gunpowder milkshake”-д би ямар нэгэн байдлаар тэр цаг үед очисон юм шиг мэдрэмж төрсөн. Би мэдээж Жеки Чан, Саммо Хунг, Жет Лиг санаж байна. Гэхдээ бидэнд тэр алтан өдрүүд байсан. Тэр дурсамж надтай үүрд. Бас өвдөлт. Маш их, маш их өвдөлт.

-Та хонгконгийн тулаант кинонд эрчүүдтэй адил тулалдаж чадна гэдгийг харуулсан анхны эмэгтэй. Өөрийгөө хүндлүүлэх хэцүү байв уу?

-(инээв). Хүндлүүлэх. Эрчүүд. Тэр бол эрчүүдийн ертөнц байсан. Эрэгтэй оддыг тойроод. Бүсгүйчүүд голдуу зовлонд унасан дүр л бүтээдэг байлаа. Би үргэлж эрчүүдтэй эн тэнцүү байхыг хүсдэг байсан. Би Жеки Чанд үргэлж хэлдэг байсан. “Би дэлгэцнээ Жеки намайг авраач гэж хэзээ ч орилохгүй шүү” гэж. Хэзээ ч үгүй. Бид сайн найзууд. Цаг хугацаа өөрчлөгдсөн байна.

“Tomorrow never dies” кинонд Пирс Броснан, гараа хумхиад “Өөрөө учрыг нь ол” гээд зогсож байдаг хэсэг их таалагдсан. Жинхэнэ өөртөө итгэлтэй хүн л “би чамтай тулалдаад яахав, бид хамтрагчид” гэж хэлж чадна. Ийм дүр байдаг нь сайхан. Мэдээж бид тэгш эрх, хүйсийн тэгш эрхийн төлөө, олон зүйлийн төлөө тэмцэж байгаа. Эмэгтэй хүн бүгдийг хийж чаддаг гэдэгийг үгээр биш, бид өөрсдийн ертөнцийг үзэх үзэлтэй гэдэгээ илэрхийлэх эрхийн төлөө тэмцэж байна. Экшен киноны мундаг эмэгтэй дүрүүд их болж.

-Та бараг хориод жилийн өмнөөс Холливудад ази хүмүүс карьерт хүрэх замыг нээсэн. Гэтэл саяхнаас Америк кино арьсны ялгаварал гаргах нь багасаж байна.

-Энэ бол процесс. Нөхцөл байдал дээрдэж байгаад би баяртай байна. Энэ процессыг ухраахгүй байхын тулд бид хичээх хэрэгтэй. Ази царай хаа сайгүй болж байна, Америк, Европ, миний мэдэхээр Орост хүртэл. Хэвшмэл ойлголтын ард хүний амьдрал, мөрөөдөл бий. ‘Crazy Rich Asians’ киноноос өмнө ийм төрлийн кино хийх огт боломжгүй байлаа. Романтик инээдмийн кино? Хариуд чинь өөдөөс романтик инээдмийн кино ашиггүй гэж хариулна. Дан ази хүн тоглосон кино урьд нь 30 жилийн өмнө “The joy luck club” байлаа. Бид оролдож, эрж хайхаа зогсоох хэрэггүй. Үр дүнг нь хар даа. (‘Crazy Rich Asians’кино 30 саяын санхүүжилтээр 238,5 саяын орлого олсон). Бид тэмцлээ үргэлжлүүлсээр байх хэрэгтэй. Би бол тэмцсээр байх болно. Би анх зовлонд унасан эмэгтэйн дүрд тоглоод, шууд л “Би энэнээс илүү дүрд тоглоно” гэж шийдсэн. Тэгээд л “Тийм ээ, Мадам” кино гараад, тэрнээс хойш би эргэж хараагүй. Чи заримдаа нэг газраа удаан зогсоод, хангалттай чанга орилоод байвал, чамайг сонсоно.

Эх сурвалж: www.lenta.ru

Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

11 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

11 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

11 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

17 цаг 23 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

19 цаг 33 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин